loading...
Ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Ромас бүрэлдэхүүнээ сайжруулж эхэллээ. Юуны түрүүнд асуудалтай байгаа дундын шугамаас ажлаа эхэлсэн бөгөөд Портсмут -н Лассана Диарра , болон Далиел Парежа хэмээх Испани хүүг аваад байна.Эзэн хааны багийн авьяаслаг ‘бүтээгдэхүүн’ түүгээр Де ла Ред -г орлуулах бодолтой байгаа ба аж.
***
Челси -н үлэмж бие хамгаалагч Алекс багаа солих хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Бразил эр өөрийг нь гараанд гаргахгүй байгаад эгдүүцэж байгаа ба “би явмаар байна, Гол нь би тогтмол тоглохыг хүсэж байна. Энд Тэрри, Карвальо хоёр 4 жил хамт тоглосон ямар ч алдаа гаргадаггүй, надад ямар ч боломж алга. Тэд үнэхээр сайн, гэтэл сайн төвийн ар хэрэгтэй зөндөө сайн багууд байна. Тэд намайг зун авий гэсэн, баг зөвшөөрөөгүй, нэгдүгээр сард баг солиход тохиромжтой цаг биш ч гэсэн би явахыг хүсэж байна. Энэ удаа бол явчих байх ч гэж найдаж байна‘ гэжээ.
Танк хочит Алекс 2004 оноос Лондоны багт зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн нэг сард багийнхаа Премьер лигийн түүхэн дэх 1000 дбахь гоолыг оруулж байсан юм.
***
1922 оноос эхтэй Италийн цомын тэмцээн үргэлжилж байна. Одоогоор шөвгийн 16-н тоглолтууд явагдаж байгаа бөгөөд шөвгийн наймд Рома ,Сампдориа ,Удинезе ,Лацио Торино , Наполи багууд шалгараад байна. Өнгөрсөн жилийн цомын эзэн мөнхийн хотын Ромчууд шөвгийн наймд Интер Милантай таарах магадлал өндөр байна. Сүүлийн хэдэн жил энэ хоёр баг тогтмол аврагын төлөө өрсөлдөж байгааг та бүгд мэдэж байгаа байх. Хуваарийг эндээс харна уу
***Бэртэл гэмтлийн хар шуурганд дайрагдаад байгаа Хуучин ноёд дахиад л асуудалд орлоо. Өнгөрсөн Лхагва гарагийн бэлтгэл дээр Якуйнта ,Каморанези нар бэртсэн бөгөөд Винченза -н бэртлийг эмч нар тийм ч хүнд гэсэн бол Мауро он гартал багтаа туслахаасаа өнгөрчээ. Харин сайн мэдээ гэвэл удаан хугацаанд талбайд гараагүй Жижи Буффоны бэртэл бараг эдгэрчээ. Раниери -н цэргүүд энэ тойрогт Аталанта -тай тулна.
***
Киево Верона багийн ирээдүйтэй хагас хамгаалагч Симоне Бентивоглио 1 сард багаа солих бололтой. Түүний агентийн ярьж байгаагаар ‘Тэр Палермо -руу шилжих боломжтой , тэнд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ , дасгалжуулагч Баллардини-тэй ч би сайн харилцаатай байдаг гэжээ. 23 настай Бентовоглио өнгөрсөн долоо хоногт Интерийн хаалганд гоол оруулсан ч баг нь 4 : 2 -р ялагдсан билээ.
***
Өнгөрсөн хавар хөлөө хугалуулсан Хорват эр Эдүардо ногоон талбайдаа эргэн ирэхэд бэлэн болжээ. Мягмар гарагт нөөц багийн тоглолтонд оролцохдоо гоол оруулаад амжиж. Харин Арсен Венгер ‘Эдүардо-н бэртэл эрдгэрсэн ч гэлээ сэтгэл санааны байдлаас нь шалтгаалж түүнийг тоглуулах эсэхээ шийднэ , тэр бол үнэхээр зоригтой залуу , ийм хүнд бэртлийн дараа өндөр түвшинд тоглоно гэдэг ямар хэцүү гэдгийг би ойлгож байна ,бэлтгэл дээр ч багийнхан нь түүнд маш их анхаарал хандуулж аль болох хүнд такл хийхгүй байхийх хичээж байгаа , харин хүмүүс түүнд анхаарал тавихаа больсон үед л Эдүардө -г тоглох боломжтой болжээ гэж би үзнэ’ гэжээ.
***
2008 оны Их Британы шилдэг спортын Сайтаар www.arsenal.cом шалгарчээ. Интернетээр явуулсан санал асуулгад нийт 1.5 сая орчим хэрэглэгч оролцсон бөгөөд Буучдын вэб хуудас дизайн болон мэдээлэл , зэргээрээ бусад спортын сайтийг хол тасархай хаясан аж.
***
Саяхан Италийн цомын тэмцээний шөвгийн 16-д Рома : Катанья багууд учраа таарч Ромчууд Вучинич -н хоёр гоолоор өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тэгвэл тэрхүү тулаанд Де Росси оролцсоноор мөнхийн хотын багт 250 дахь тоглолтоо хийжээ. Энэ талаараа ‘Багийнхаа ялалтад би маш их баяртай байна , бид сайн формтой байгаа учир тэмцээнд өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна ,магадгүй мөнгөн од авч чадах байх , Ромын төлөө хүчин зүтгэнэ гэдэг бол гайхалтай , одоогоор бид хоёр фронтод амжилттай тулалдаж байна , маргаашийн сугалаанд ямар ч багтай таарсан бүх хүчээ дайчлана‘ гэжээ.
***
Big Sam буюу Том Сэм хочоороо алдаршсан Сэм Аллидайс английн Блакбурн багийн дасгалжуулагчаар томилогдлоо. Түүний талаар товч танилцуулахад цагтаа Болтон Вондорерс багийн хамгаалагчаар тоглож байсан бөгөөд 1991 оноос дасгалжуулагчийн карьераа эхлүүлжээ. Өөрийн хуучин баг Болтоноо 1999-2007 он хүртэл 8 жил удирдсан юм. Хамгийн сүүлд Ньюкасл багийг удирдаж байгаад (2007-2008) Кийганд ажлаа алдсан билээ. Сэм дөнгөж ирэнгүүтээ багийн лидер Рокер Санта Крузыг зарах тухай яриаг эрс үгүйсгэсэн байна.
***
Италийн Nielsen Institute Italia байгууллагаас италийн клубуудийн дэмжигчдийн тоог гаргасан бөгөөд энэ жагсаалтыг ‘Хуучин ноёд’ Ювентус 10 сая дэмжигчтэйгээрээ тэргүүлжээ. Харин удаад нь эдгээр багууд орж.
2. “Интер” — 5,928 сая
3. “Милан” — 5,818 сая
4. “Наполи” — 2,887 сая
5. “Рома” — 2,493 сая
6. “Фиорентина” — 2,08 сая
7. “Лацио” — 1,791 сая
8. “Палермо” — 1,47 сая
9. “Торино” — 1,153 сая
10. “Женоа” — 1,03 сая
11. “Болонья” — 871 мянга
12. “Катания” — 649 мянга
13. “Сампдория” — 585 мянга
14. “Кальяри” — 312 мянга
15. “Удинезе” — 298 мянга
16. “Режжина” — 176 мянга
17. “Аталанта” — 119 мянга
18. “Лечче” — 105 мянга
19. “Сиена” — 38,5 мянга
20. “Кьево” — 4,8 мянга
***
Мадридийн Атлетико легионер Манише ,болон хаалгач лео Франко нартаа шинэ гэрээ санал болгожээ. Гэрээний болзол нь тун энгийн бөгөөд тоглогчдийн цалинг нэмж 2 жил Виценте Калдеронд үлдээх аж. Тоглогчдын хувьд энэ асуудалд хэрхэн хандаж буй нь тодорхойгүй байгаа ч португал эр багаасаа явах хүсэлтэй байгаа гэсэн мэдээ байна.
***
Маргааш буюу 12 сарын 19-ны өдөр Швеицарийн Нион хотноо Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа явагдана. Таван тивийн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа энэ үйл ажиллагааг та ССТВ5 , ЭСПН сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой. Сугаланы үйл ажиллагаа 19.30 минутаас эхэлнэ.
Сугаслааны үйл ажжиллагааны дүрмээс сонирхуулбал хэсгээ тэргүүлсэн (1-р гарсан) багууд хоорондоо таарахгүй бөгөөд мөн нэг улсын хоёр баг 16-д таарах боломжгүй. Мөн нэг хэсэгт хамт өрсөлдсөн багууд учрахгүй.
Хэсгээ тэргүүлсэн багуд :
1. Рома (Итали)
2. Панатинайкос (Грек)
3. Барселона (Испани)
4. Ливерпуль (Англи)
5. МанЮ (Англи)
6. Байерн Мюнхен (Герман)
7. Порту (Португал)
8. Ювентус (Итали)
2-р гарсан багууд
1. Челси (Англи)
2. Интер (Итали)
3. Спортинг (Португал)
4. Атлетико Мадрид (Испани)
5. Виллареал (Испани)
6. Лион (Франц)
7. Арсенал (Англи)
8. Реал мадрид (Испани)
loading...




CL ch yanztai boloh n de. grekiin bag bolon sportingiig es tootswol bugd topuud bas ene jil dajgui formtoi bga baguud bna shuu. daanch AC l algadaa
loading...
tiimee ac milan alga bgaa ni jaahan tiimhen bngrekiin bag gaigui togloh bh tanai site hamgiin cool site shuuu amjilt
loading...
real goyo goy shine toglogch avj l bai muu barca g archaad og
loading...
barhasa hugshuun biti ingelde. arshavin barag ochno gj bodjino shu
loading...
zgr eee milan ene jil busad bagudda bolomj olgoj bgan hehe
loading...
“Танк хочит Алекс 2004 оноос Лондоны багт зүтгэж байгаа бөгөөд өнгөрсөн нэг сард багийнхаа Премьер лигийн түүхэн дэх 1000 дбахь гоолыг оруулж байсан юм” naadah chin ongorson jil irsen sanah yum. Zarimdaa haa hamaagui buruu zoruu yum bichih yum.
loading...
2004 onoos zutgej baigaashd …. 2004-2007 onii hoorond PSV -d zeeleer togloj baisan baihgvi yu Goal -aa
loading...
whahhahaha goal gomba shassssssss.BARHAS bantan
loading...
Манай Chelsea Грекийн Panatinaicos-тай таарчаасай. Энэ дундаас зөөлөн өгөөш нь Грекийн баг юм байна.
loading...
Португалын Porto , Италийн AS Roma 2 дундаж зэрэглэлийнх , бусад нь дан гигант байх шив. Эхний хэсэгт
loading...
Энэ Италийн хөгжөөн дэмжигчидийг гаргасан дээр Рома-ын өмнө Наполи цохиж явахын .
loading...
Shevchenko-ын тухай мэдээлэл байна уу? Milan-даа хэр байгаан болдоо?
loading...
sheva yu gool hh gj yu bdagaa martchihsan sanah gj oroldoj bga
loading...
drfgdfhd
loading...
muhahahha uugii ineed hurrgeeed haychlaaaaaa (ANGAAAJ MASH TOMOOR INEEEW) kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk.
ooo neeree beckham ac-iid orno gesen unen bolvuu.tegvel ma AC bas ma RONNI alahnideee.te
loading...
beckham rine sh d zeellegeer .alex 1000dahi goalaa oruulsan genuu delhii dr iim goal oruulsan toglogch bhgui bh.barca chelsea 2 taarchaasee
loading...
manaihan chelsea-juventus,villareal-panathinakos,sporting-bayern,atletico-porto,lyon-barca,real-liverpool,arsenal-roma,inter.manunt taarsan hetsuuhen ym boloh ni dee
loading...
say sugalaa uzlee real azgui naasan
loading...
zugeeree archaad garna sh d
loading...
sevilla-gaa hojij surchaad liverpoolig archina gj yariach hehe
loading...
za yahaw az ni taaraad hojson ym bgaa biz.odoo oor sh d bainga hojigdono gj yu bdag ym
loading...
za hojih boltugai gehdee l chadku dee
loading...
za yuch gsen harj l baiy daa .hoyulaa margaldaad yahaw
loading...