Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Пол дээд амжилтын эзэн

GD Star Rating
loading...

Өнөөдөр Бостон Селтикс 16 дахь дараалсан хожлоо авсан бол Крис Пол лигийн дээд амжилтыг шинэчиллээ. Өнөөдөр болсон 9 тоглолтын мэдээллийг хүргэе.

829921520LS006_SPURS_HORNETS

“Нью-жерси” – “Юта” – 92:103 (27:7, 12:24, 30:32, 23:40)

Н: Картер – 32. Харрис – 21. Лопес – 15.

Ю: Окур – 23. Миллсэп – 18 + 12 самбар. Корвер – 18.

Карлос Бузер 15 дахь тоглолтоо дараалан гэмтлийн улмаас өнжиж байгаа бөгөөд түүнийг орлож байгаа Миллсэп сайн тоглож байна. Өнөөдөр ч Нью-Жерсигийн эсрэг Мехмет Окурын хамтаар багаа тэргүүлэн Ютад улирлын 16 дахь хожлыг нь авчирлаа. Харин Нетс эхний үед 7-хон оноо авсан нь тэдний 1-р үед хамгийн цөөхөн оноо авсан явдал боллоо. Ер нь тэдний нэг үед хамгийн цөөн оноо авсан тохиолдол нь 2006 оны 3 сарын 15-нд Портлэндтэй тоглож байхад тохиосон бөгөөд 4-р үед ердөө 5 оноо авч байжээ.

“Индиана” – “Голден Стэйт” – 127:120 (40:29, 28:33, 27:31, 32:27)

И: Грэйнжер – 41 + 11 самбар. Жек – 24. Дэниэлс – 23.

Г: Кроуфорд – 29 + 9 самбар. Белинелли – 21. Джексон – 20.

Сүүлийн 6 минут хагасын хугацаанд Индианагийн лидер Дэнни Грейнжер 13 оноо авсан нь Пейсерсийн хожлын түлхүүр байлаа. Нийтдээ 41 оноо авсан Грейнжерийг эсрэг багийн дасгалжуулагч Дон Нельсон “Тэр маш гайхалтай тоглогч. Лигийн топ тоглогч нарын нэг болж байна” хэмээн магтжээ. Мөн Грейнжер энэ тоглолтонд 17 торгуулийн шидэлтээ бүгдийг нь оновчтой болгосон бөгөөд одоогийн байдлаар 43 торгуулийн шидэлт дараалан амжилттай шидээд байна.

“Филадельфи” – “Милуоки” – 93:88 (24:26, 22:27, 21:20, 26:15)

Ф: Луис Уильямс – 25. Миллер – 19. Спейтс – 12.

М: Риднур – 14. Белл – 14. Мба а Муте – 13.

Элтон Брэнд дахиад л гэмтэж тоглолтыг орхисон ч Андре Миллер болон нөөц тоглогч Уилльямсын сайн тоглолтын ачаар Филли энэ тоглолтонд хожлоо. Брэнд өнгөрсөн 7 сард Филлитэй 5 жилийн 80 сая долларын гэрээ хийсэн ч энэ улирал эхэлснээс хойш нэг л базаахгүй байна. Гэмтэл бэртэл, тогтворгүй тоглолт гээд багтаа төдийлөн тус хүргэхгүй байгаа нь харамсалтай.

“Торонто” – “Даллас” – 86:96 (33:21, 16:23, 14:25, 23:27)

Т: Ж. О’Нил – 19. Мун – 13 + 9 самбар. Бош – 12 + 9 самбар.

Д: Новицки – 27 + 10 самбар. Терри – 27. Ховард – 20.

Новицки, Терри нар нийт 54 оноо авснаар Даллас Торонтог талбайд нь хожлоо. Далласын дасгалжуулагч Рик Карлайл “Дирк энэ улиралд маш сайн тоглож байна” хэмээн онцолсон байна. Мөн Жош Ховард сүүлийн сарын хугацаанд анх удаагаа гарааны бүрэлдэхүүнд гаран тоглож, 20 оноо авлаа. Харин Торонтогийн лидер Крис Бош хангалтгүй тоглов.

“Детройт” – “Вашингтон” – 88:74 (23:21, 21:13, 17:24, 27:16)

Д: Айверсон – 28. Стаки – 18 + 11 дамжуулалт. Принс – 14 + 10 самбар.

В: Жеймс – 16. Жэймисон – 14 + 11 самбар. Блатч – 12 + 11 самбар.

Айверсон 11 сарын 11-нд Сакраментогийн эсрэг 30 оноо авч байснаасаа хойш хамгийн сайн тоглолтоо хийлээ. 16 шидэлтийнхээ 10-ыг нь оновчтой болгож, 28 оноо авсан Айверсоноос гадна залуу тоглогч Родни Стаки муугүй тоглов. Детройт 14 хожил, 9 хожигдолтой, бүсдээ 4-р байранд бичигдэж байна.

Celtics Hawks Basketball

“Атланта” – “Бостон” – 85:88 (21:22, 22:20, 19:17, 23:29)

А: Жо Жонсон – 20. Уильямс – 16 + 8 самбар. Смит – 14. Бибби – 14.

Б: Гарнетт – 18 + 8 самбар. Пирс – 18. Аллен – 16.

Кевин Гарнетт сүүлийн үед 10 оноо авсан бол Жо Жонсон 2.7 секунд дутуу байхад оноог тэнцүүлэх боломжтой торгуулийн шидэлтээ алдсанаар өнгөрсөн улирлын Дорнод бүсийн плей-оффын эхний шатанд таарч байсан 2 багийн тоглолт дахин Бостоны ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Бостон Селтикс 16 дахь дараалсан хожлоо авч байгаа бол Атланта талбайдаа хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо 2-т нь л хожигдоод байна. Селтикс өмнө нь 1981-82 оны улиралд 18 дараалан хожиж байсан дээд амжилтаа эвдэх боломж өндөр байгаа юм. Селтиксийн дараагийн учраанууд нь Чикаго, Нью-Йорк, Филадельфи бөгөөд эдгээр багуудыг хожвол ялалтын цуврал нь 19 болно. Харин дараа нь Зул сарын баярын үдэш Лос Анжелес Лейкерстэй тоглох юм.

“Миннесота” – “Кливленд” – 70:93 (21:24, 15:20, 20:19, 14:30)

М: Эл Жефферсон – 20 + 11 самбар. Миллер – 14. Смит – 12. Олли – 12.

К: Жеймс – 32. Уэст – 21. Варежао – 13.

ЛеБроны 32 оноо Миннесотаг 11 тоглолт дараалан хожигдууллаа. Миннесота хамгийн дээд тал нь 16 дараалж хожигдож байсан юм байна. Кавальерс 21 хожил 4 хожигдолтой байгаа бол Миннесота 4 хожил, 21 хожигдолтой байна.

“Чикаго” – “Клипперс” – 115:109 (26:26, 30:21, 21:33, 29:26)

Ч: Гордон – 22. Ночиони – 22. Гуден – 18 + 11 самбар.

Л: Рэндольф – 30. Торнтон – 20. Кэмби – 19 + 27 самбар.

Өчигдрийн Шарлоттой хийсэн тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнөхөн Деррик Роуз эсрэг багийн Ди.Жей.Агустин дээр алдаа гаргаж, Агустин торгуулийн 3 шидэлтээ оновчтой болгосноор тоо тэнцэж, улмаар нэмэлт цагт Буллз хожигдож байсан. Харин энэ удаа нэмэлт цагт Буллз Клипперсийг хожлоо. Хожигдсон багийн Маркус Кэмби өөрийн дээд амжилт болох 27 самбараас бөмбөг авалтыг энэ тоглолтонд хийсэн байна.

“Нью-Орлеан” – “Сан-Антонио” – 90:83 (14:15, 23:27, 26:28, 27:13)

Н: Уэст – 21 + 9 самбар. Пол – 19 + 12 дамжуулалт. Батлер – 13.

С: Паркер – 20. Жинобили – 17 + 9 самбар. Данкан – 16 + 11 самбар.

Хорнетсийн хожлоос илүүтэйгээр Крис Полын дээд амжилт чухал байх. 2-р үеийн төгсгөлд Тони Паркерын бөмбөгийг тасалснаар Крис Пол улирлын 106 тоглолт дараалан бөмбөг таслалт хийснээр 1986 онд тогтоож байсан Элвин Робертсоны дээд амжилтыг эвдлээ. Энэ 2-ын дараа Майкл Жордан 77 тоглолт дараалан бөмбөг таслалт хийсэн амжилтаар бичигддэг. Харин яг одоо үргэлжилж байгаа цувралын хувьд Полын 106-аас гадна Р.Рондогийн 22 хамгийн их нь. Мөн энэ тоглолтонд Спэрсийн Тим Данкан 10000 дахь самбараас авалтаа хийж, ийм амжилтанд хүрсэн лигийн 33 дахь тоглогч боллоо. Өнгөрсөн сард тэрээр 2000 блок шот хийсэн лигийн 14 дэх тоглогч болж байсан билээ.

Тоглолтын хувьд Спэрс хожих бүрэн боломжтой байсан ч Дэвид Вестийн холын зайн 2 шидэлт Нью-Орлеансын хожилд ихээхэн чухал нөлөө үзүүллээ. Хорнетс ийн бүсдээ дэд байрт бичигдэж эхэлсэн бол Спэрс 6-руу доошлов.

Өчигдөр болсон тоглолтууд:

“Мемфис” – “Нью-Орлеан” – 84:91 (11:26, 31:23, 18:12, 24:30)

М: Гэй – 28. Майо – 20. Уоррик – 8.

Н: Пол – 18+9 дамжуулалт. Уэст – 18. Поузи – 15.

“Шарлотт” – “Чикаго” – 110:101 НЦ (16:25, 26:20, 25:18, 27:31, 16:7)

Ш: Огастин – 29. Фелтон – 21. Окафор – 20+13 самбар.

Ч: Б.Гордон – 25. Томас – 22+9 самбар. Денг – 15.

“Оклахома-Сити” – “Клипперс” – 88:98 (16:28, 32:22, 17:20, 23:28)

О: Дюрант – 25. Грин – 13. Уилкокс – 13.

К: Рэндолф – 22+13 самбар. Э.Гордон – 22. Дэвис – 19.

“Хьюстон” – “Денвер” – 108:96 (30:25, 26:36, 29:18, 23:17)

Х: Яо Мин – 32. Макгрэди – 20+14 самбар+10 дамжуулалт. Артест – 20.

Д: Энтони – 22. Смит – 17. Клейза – 13.

“Портленд” – “Сакраменто” – 109:77 (28:27, 26:15, 27:18, 28:17)

П: Рой – 29. Олдридж – 15+10 самбар. Батум – 12. Фернандес – 12.

С: Салмонс – 21. Гарсия – 12. С.Уильямс – 9.

“Лейкерс” – “Нью-Йорк” – 116:114 (26:37, 24:28, 34:23, 32:26)

Л: Брайант – 28. Одом – 17+12 самбар. Фишер – 15.

Н: Робинсон – 33. Ричардсон – 18. Д.Ли – 18+14 самбар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Бостон одоо дан талбай дээрээ 3 тоглолттой. Энэ
    Чикаго,Нью-Йорк,Филафельфи 3-ыг талбай дээрээ хочижих байлгүй дээ.

    Энэ Jermaine O’Neal , Elton Brand хоёр шилэн хүн юмаа даа. Байнга л гэмтээд …

    GD Star Rating
    loading...
  2. Sato says:

    A.Iverson sain togloj baigaad bayrtai baina
    Yg l khuuchin shigee toglokh bolno. Sixers-t baikhdaa E.Snow toi tsug garaand garch point guard -iinkhaa ajliig amjilttai khiideg baisnaa davtakh gej baina
    Amjilt khusei.

    GD Star Rating
    loading...
  3. ette says:

    ene site bol mongoliin nomer 1 site bi demjdeg.tanai sited amjilt husii
    ugaasaa PAUL shildgene shdee yag kobe shig gar garch irnee

    GD Star Rating
    loading...
  4. barhas says:

    kobe paul chin shal oor hun .paul chin tusdaa neg od

    GD Star Rating
    loading...
  5. orgi says:

    Paul uneheer sain l da bas gehde Deron Williams gedeg huniig martaj bolohgui bh ter 2 ireeduid hamtda super od bolno biz de

    GD Star Rating
    loading...
  6. SekE says:

    Угийн одоо Nash , Kidd , Davis нтр гэсэн хөгшчүүлийг шахаад эхэлцэн , тэдний League байхаа больсон.
    CP3-ын рекорд цааш зөндөө үргэлжлэх байх оо. Энэ дөнгөж эхлэл.
    Гэмтэж барьчихгүй л бол.

    GD Star Rating
    loading...
  7. SekE says:

    Хүмүүсээ NBA TALK-ын нөгөө өндөр нь хайчцийн вэ?

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Cp3 sain sain iim baival Mvp oirhon doo
    Golon bagiin amjilt-aas shaltgaal naa

    GD Star Rating
    loading...
  9. aapyyl says:

    Джэксон гэж бичсэн нь сонин харагдаад байна.
    CP3ийн тоглолтыг шалгаад үзсэн ₮ сард нэг тоглолтон дээр таслалт хийгээгүй байна лээ. Яахоогийн алдаа юм болов уу?

    GD Star Rating
    loading...
  10. Allen says:

    NBA talk-ийн өндөр нь болох Идэрээ Монгол ТВ рүү орсон гэсэн. Яг юу хийж байгааг нь мэдэхгүй юм.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: