Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Д.Болдбаатар автомашинаар шагнуулав

GD Star Rating
loading...

Өнгөрөгч амралтын өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд “Сайншанд мастер кросс-2008” автомашины бартаат замын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Худалдаа үйлчилгээний “Төмөр транс” компани, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан тус уралдаан шагнал өндөртэй байв. Тэмцээнд нийт 17 төмөр хүлэгтэн оролцож эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Тамирчид гурван хэсэгт хуваагдсан ба нэгдүгээр хэсгийг ОУХМ Д.Болдбаатар (Морьт-хангай) тэргүүлж, нутгийн хүү авто спорт сонирхогч олондоо “Мөнгөн Уртаа” гэж алдаршсан ОУХМ Н.Уртнасан (Цагаан шонхор), залуу тамирчин Л.Ариунболд (Шинэ барилга) нар удаалж шигшээ гараанд уралдах эрх авсан. Хоёрдугаар хэсэгт ОУХМ Ж.Пүрэвсүрэн манлайлж, мотоциклын ОУХМ Б.Батцэнгэл (NTI), залуу тамирчин Д.Мөнх-Оргил (Эвт) нар удаалж, эцсийн шатанд шалгарсан юм. Харин гуравдугаар хэсгээс “Алтайн бугат” компанийн тамирчид спортын мастер Ж.Төрмөнх, Ш.Гомбодорж, ахмад мастер Д.Батсайхан (Хилийн цэрэг) нар финалд шалгарсан байна.

Шийдвэрлэх гараанд ОУХМ Д.Болдбаатарыг гүйцэх тамирчин гараагүй бөгөөд бусдаасаа хол тасархай түрүүлэв. Түүнийг “Honda CRV” автомашинаар байлсан байна. Удаах байрт спортын мастер Ж.Төрмөнх, Ш.Гомбодорж нар орж “Иж планета”, цасны мотоциклоор шагнуулсан. Мөн уламжлал ёсоор айргийн тавд хурдалсан төмөр хүлэгтнүүдэд мөнгөн шагнал олгожээ. Дөрөвдүгээрт Н.Уртнасан орсон бол тавд Д.Батсайхан шалгарсан байна.

Тус тэмцээнд түрүүлсэн Д.Болдбаатар өмнө нь 2005 онд Сайншандад  уралдаж аваргалж байжээ. Түүний гол өрсөлдөгч Ш.Гомбодорж энэ удаад гуравдугаарт хурдалсан. Харин Сэлэнгэ аймгийн тамирчин Д.Батсайхан сүүлийн гурван ч тэмцээнд дараалан айрагдаж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. doogii says:

    ene uraldaan vnen tasarhai bolson danch manai shar ariunbold nutgiin neg tamirchin opoogvi tehnikiin saadlaas bolood opoogvi yuma tegsen bol 1opohgvi yu te harin er zorgiin shanliig nutgiin tamirchin purevsvren avsan yuma 2udaa bvten irgej bosood uraldsan yumaa

    GD Star Rating
    loading...
  2. uuganaa says:

    Boldbaatar vs Gombodorj gedeg 2 ner l suuliin heden jil barag yarigdaj bna. NTI-n Battsengel uul dajgui sain yawdag zaluu shu. ireeduid amjit husie, mun avarguudad bayar hurgie. bas Ariunbold gedeg zaluu chin harin yostoi goy yawdag zaluu bn lee taalagdsan shuu 21nd bas temtseen boloh yum bn lee shd.

    GD Star Rating
    loading...
  3. selenge says:

    Batsaihan ahmad tamirchin gehed uheheer saihan uraldaj bna shuu tuund amjil husie

    GD Star Rating
    loading...
  4. jargal says:

    cak uraldaan bolson bnalee

    GD Star Rating
    loading...
  5. Enkhbayar says:

    Ariunbold daraagiin jiluudees hagalj ugnuu 1234 celica-tai hotoor bujinuuldag bsan odoo harin yrij bsan zuil ni biyleh gj bn jinhene davhidag hun dee!!!

    GD Star Rating
    loading...
  6. doogii says:

    ene uraldaan uulan eh saihan ehelj bsan yumaa daanch manai pvjegiin mashiniihan ongon taaragvi gj mastruud hoshignoj bna lee hehehe chas uulan ogoteu bsan yum hehehe tgd urtaa ah uulan sain uraldasan daanch mashin joohon hvch muutai yumaa timee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: