loading...
Бразилийн шигшээ болон Милан багийн тоглогч дэлхий даяар Роналдиньо гэх нэрээрээ алдаршсан Роналдо де Ассис Морейра нь 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегре хотноо төржээ.
Бразилчууд түүнийг супер довтлогч Роналдогоос ялгахын тулд “Роналдиньо Гаучо” гэж нэрлэх болжээ. Энэ нэр нь “Бяцхан ковбой Роналдо” гэсэн утгыг агуулах бөгөөд яваандаа Гаучо хоч нь гээгдэн зүгээр л Роналдиньо гэх болжээ.
Түүний тоглох үе нь дуусаагүй байгаа ч өнөөгийн байдлаар маш олон алдар нэр, гавъяа шагналтай болоод байгаа билээ. Тэрээр ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 2 удаа (2004, 2005), Европын оны шилдэг хөлбөмбөгч, ФИФПро оны шилдэг хөлбөмбөгчөөр тус бүр хоёр удаа (2005, 2006) шалгарсан.
Тэрээр дэлхийн оны шилдэг хөлбөмбөгч болсныхоо дараа “4-4-2” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “…. Би өөрийгөө бусадтай адил гэж бодохгүй байна. Би Барсагийн хамгийн шилдэг тоглогч…” гэж хэлсэн байдаг.

Хүн болох багаасаа…
Гаучо хүү Бразилийн Рио Гранде до Сул мужийн Порто Алегре хотод тухайн үед хөлбөмбөгийн Крузейро багийн тоглогч, усан онгоцны үйлдвэрийн ажилчин Хоро, дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан Мигуэлина нарын нуган үр нь болон мэндэлжээ. Хожим нь Мигуэлина сувилагч мэргэжил
эзэмшсэн гэдэг. Тэдний гэр бүл анхандаа хэцүүхэн амьдралтай байсан ч Роналдиньогийн ах Робертог Гремио клуб өөрийн бүрэлдэхүүнд багтааж, мэргэжлийн хөлбөмбөгч болгосноор хангалуун амьдралтай болсон байна. “Бяцхан Роналдо”-г найман настай байхад нь эцэг Хоро нь гэрийнхээ усан санд сэлж байхадаа зүрх хаагдан нас баржээ. Бяцхан хүү хүнд цохилтонд өртсөн энэ үед гэр бүлийн санхүүгийн эх үүсвэрийг Роберто Ассис ах нь өөртөө үүрч байв. Роберто Гремиод гялалзсан амжилт гаргаж эхлэх үеэр түүнийг Италийн Торино клуб сонирхож эхлэв. Гремио сайн тоглогчоо өөртөө үлдээхийн тулд тэдний амьдарч байсан клубын өмч байрыг тэдэнд бүрэн шилжүүлжээ. Гремио өөртөө Робертог авч үлдснээр түүний дүү хүүхдийн багт нь тоглодог өдрөөс өдөрт улам бүр тодрох Роналдиньо хэмээх эрднэсийг бас авч үлдсэн байна.
Робертод хүнд гэмтэл учирч, цаг бусаар хөлбөмбөгчний замналаа өндөрлөхөд тэрээр дүүгийнхээ менежер нь болсон байна. Харин Роннигийн эгч Дэйзи нь хэвлэлийн төлөөлөгч нь болсон байна. Роналдиньо хожим нь 2005 онд төрсөн өөрийн хүүдээ эцгийнхээ нэрийг буюу Хоро гэх нэрийг өгсөн байна. Бяцхан Хорогийн эх нь Бразилийн телевизийн од, мэргэжлийн бүжигчин Жанайна Наттайле Виана Мендез юм.
Роналдиньо хүүхэд байхдаа ур чадвар ихээхэн шаардагддаг элсний болон танхмийн хөлбөмбөгийг ихээхэн сонирхдог байв. Энэ нь ч үр дүнгээ өгч, түүний гайхамшигт уран хөдөлгөөнүүд бүрэлдэн бий болсон ба стандарт хөлбөмбөг тоглоход нь түүний ур чадвар ухаалаг байдал нь нэрийн хуудас нь болсон билээ.
Тэрээр анх олон түмэн танигдахдаа 13 настай байв. Тэрээр орон нутгийн нэгэн тэмцээнд Гремиогийн хүүхдийн багийн бүрэлдэхүүнд тоглон, эсрэг багаа 23-0 харьцаатай хожсон байна. Гэхдээ уг тоглолтын бүх гоалыг буюу 23 гоалыг бүгдийг нь бяцхан хүү ганцаараа оруулсан байна. Гайхамшиг биш гэж үү? Супер од төрж байгаа нь бүхэнд ил болж эхэллээ. Түүний алдар нэр ингэж багаасаа цуурайтаж эхэлсэн бөгөөд 1997 онд Бразилийн Ю-17 шигшээд багтан 17 хүртлэх настнуудын дэлхийн аваргад оролцсноор өөрийгөө жинхэнэ од болох хүн гэдгээ харуулсан ажээ. Уг тэмцээнд тэрээр 2 гоал оруулсан ч хоюулаа пенальти цохиж оруулсан байна.
Мэргэжлийн хөлбөмбөгчний замнал
Гремиод – Залуу бүргэд өдөлж гүйцэв
Роналдиньо төрсөн хот Порто Алегрегийн Гремио хэмээх мэргэжлийн хөлбөмбөгийн клубын залуусын багт орсноор мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлэв. Дасгалжуулагч Селсо Ротын хувьд Роналдиньог гараанд гаргахгүй бол фенүүдийн зүгээс маш хүчтэй дарамт амсдаг байлаа. Роналдиньо залуусын багт удсан ч үгүй, 1998 он гэхэд Гремиогийн үндсэн бүрэлдхүүнд багтаж, Либертадоресийн цомын тэмцээнд дебютээ хийж, тун ч удалгүй түүний бөмбөг гайхамшигтай эзэмшдэг байдал, санаанд оромгүй ухаалаг тоглолт нь томоохон багуудын хараанд өртөж эхлэв. 1999 он гэхэд Бразилийн үндэсний шигшээ баг залуу хархүүг өөрийн бүрэлдэхүүндээ багтаасан байна.
Гремио өөрийн үнэт эрднэсээ удаан хадгалж чадсангүй. Хадгалах боломж ч байсангүй. 2001 он гэхэд Роналдиньо Гремиог орхих нь тодорхой болчихсон байв. Иймээс Европын өндөр хөгжилт улсуудын аварга багууд түүнийг оролдож эхэлсэн байна. Английн Премьер лигийн багууд түүний араас ангуучилж байсан ч, Лондоны Арсенал хамгийн хүчтэй сонирхож, урт удаан хугацааны турш түүнтэй гэрээ байгуулах гэж оролдож байжээ.
Премьер лигийн багууд янз бүрийн саналуудыг Гремио болон Роннид шидэж байсан ч Англид ажиллах албан ёсны эрхгүй байсан нь гол хориг болж байв. Гремио клуб өөрийн хамгийн дээд цалин болох долоо хоногийн 7000 паундын саналыг Роннид тавьсан ч тэр татгалзав. Түүний ур чадвар үүнээс илүү үнэлэгдэх учиртайг тэр сайн мэдэж байлаа. Гэвч тэрээр Бразилийн лигийн тоглолтууд дуусах хүртэл багтайгаа цуг байсан юм. Эцэст нь Францын лигийн ПСЖ багтай таван жилийн гэрээ байгуулан, эх нутгаасаа гадаг*a* явав.
Түүнд одоо илүү их зүйл хэрэгтэй. Бүргэд өдөлж гүйцэн, үүрээ орхих цаг нэгэнт болжээ.
Үзэсгэлэнт Парист – Омголон залуу бүргэдийн эрин
2001 онд Ронни Гремиог орхин Европын тавцанд нэрээ мандуулахаар ирэв. Илүү том, алдартай, санхүүгийн чадавхитай клубууд түүний төлөө хүч үзэж байсан ч тэрээр ПСЖ-ийг өөрийн багаа хэмээн сонгосон байна. Түүнийг ПСЖ-д байх хугацаанд дасгалжуулж байсан Луйс Фернандез хүссэнээ хийж, авч сурсан залууг хатуу гараар хүмүүжүүлж эхлэв. Ронни Бразилд байхдаа амралтын өдрүүдээр зугаацаж, зарим тохиолдолд мансуурдаг байсан явдлыг нь эрс хориглон, Парисын шөнийн амьдралаас илүү хөлбөмбөгтөө анхаарахыг шаардаж байв.
Фернандез шийтгэл болгон зарим жижиг, дундаж багуудын эсрэг тоглолтонд мань эрийг хагас тоглуулж, эсвэл бүр гараанд гаргахгүй байсан ч томоохон багуудын эсрэг болон чухал тоглолтуудад оруулдаг байв. Гэвч түүнийг өөрийнхөө очир эрдэнэс мэт ур чадвараа харуулахад энэ нь төдийлөн саад болсонгүй.
2002 онд ази тивд анх удаа болсон дэлхийн аваргад Бразилийн шигшээгийн нэрийн өмнөөс тоглохдоо тэрээр Английн хаалганд гайхамшигт нэгэн гоал оруулсныг хүн бүр санаж байгаа байх. Бразилчууд аварга болсны дараа Роналдиньо ямар хүн болохыг дэлхий даяар мэдэрсэн. Түүнийг ПСЖ-д удаан тогтохгүй, аль нэг том баг түүнийг өөртөө элсүүлэх цаг хаяанд ирснийг хэн хүнгүй ойлгож байлаа. 2003 онд ПСЖ баг Европын тавцанд сонгон шалгаруулах шатнаас цааш явж чадаагүй нь түүнийг багаа орхих хүсэлтэй болгосон байна.
Роналдиньогийн энэ мэдэгдэл нь Барселон, Манчестер Юнайтед тэргүүтэй том клубуудын хоорондох үнийн дайныг өдөөв. Манчестер Юнайтед түүнийг маш их хүсч байсан ч санхүүгийн зарим нэг саналууд нь ПСЖ багт таалагдсангүй. Ингээд дайны ялагч нь Каталаны нэр төр Барселон баг болох нь тэр.
Бүргэд Барсагийн нэрийн өмнөөс алдар хүндийн оргил өөд дүүлэн нисэхээр болов.
Барсад – Бүргэд бүхнээс өндөрт дүүлэн ниссэн нь
2003 оны 7 сарын 19-нд Барселон клуб 21 сая паундын өртгөөр каталаны нэр төрийн илэрхийлэл болгохоор Роналдиньог Камп ноуд газардуулав. Гэхдээ нэг сонин, санамсаргүй ч гэмээр явдлаар Ронниг Барса өөрийн болгосон гэдэг.
Барсагийн ерөнхийлөгч Жоан Лапорта анх Дэвид Бекхэмийг өөрийн багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байсан ч Бекхэм болон Манчестерийн хийсэн сонголт нь ривал Реал Мадрид баг байв. Энэ байдалд нь дургүйцсэн Барселон багийн удирдлагууд Манчестерийн наймаанд “шавар хааж”, ПСЖ-ээс Ронниг авсан байна. Манчестер, ПСЖ багууд бараг л мөнгө, “бараагаа” солилцох гэж байх үед нь Лапорта илүү ихийг амлан гэрээг нь цуцлуулжээ.
Роналдиньо дараа нь энэ талаар өгүүлэхдээ: “… Намайг Манчестерыг сонгохоо больж, Барселон багт элсэхэд “Найк” корпорацийн Бразилийн шигшээг болон Барселон багийг хариуцсан дэд ерөнхийлөгч Сандро Росселын зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн…” гэсэн байна.
Роналдиньо Барсатай гэрээ байгуулах болсон бас нэг шалтгаан нь түүний эх орон нэгтнүүд нь болох алдарт Ромарио, Роналдо болон Ривалдо нарын Барселон баг дахь амжилттай замналууд нөлөөлсөн гэдэг.
2003-2004 оны улиралд Барселон багт тоглож эхэлсэн Ронни багтаа маш хурдан дасч, салшгүй нэг хэсэг нь болсон байна. Анхны тоглолтоо АС Милан багийн эсрэг хийж, Хоёр дахь тоглолтондоо гоалдсан байна. Улиралын эхний хагаст гэмтэлтэй байсан Роналдиньо улирлын сүүлийн хагаст сайн тоглолт үзүүлсэн ба баг нь Ла лигийн дэд аварга болов.
2004-2005 оны улиралд Самуэл Этүү, Деку, Шави, Жюли, Ларссон болон Роналдиньо гэсэн довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй болсон Барса Ла лигийн аварга болов.
2004 оны 12 сарын 20-нд Арсеналын Тиерри Анри, АС Миланы Андрей Шевченко нарын өмнө гишгэж 2004 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болжээ. Үүний дараа Лондоны Челси клуб 60 сая паундаар Ронниг худалдан авахыг хүссэн ч Барселон баг няцаасан байна. 2005 оны 6 сард Роналдиньотай 9 жилийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Энэхүү гэрээнээс Роналдиньо 85 сая паунд авахаар тохиролцсон ажээ. Шинэ гэрээ ёсоор Ронниг өөр баг авахаар бол Барселон багт 85 сая паунд төлөх хэрэгтэй гэсэн үг ажээ.
2005 – 2006 оны улиралд тэрээр гайхамшигтай гялалзаж эхлэв. 2005 оны 11 сарын 19-нд хамгийн заналт ривал Реал Мадридыг Мадрид дахь Сантъяго Бернабеу цэнгэлдэхэд нь 0-3 харьцаатай бут ниргэхэд 2 гоал оруулж, голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Иймэрхүү тохиолдлыг өмнө нь Марадона 1982 онд хийж байсан ч, ялгаатай нь Роналдиньог 2 дахь гоалаа хийхэд буюу багийнхаа 3 дахь гоалыг хийхэд Реалын фэнүүд түүнд буюу Барселоны тоглогчид зориулан анх удаа баяр хүргэн алга ташсан гэдэг.
2005 оны 9 сард Ронни ФИФПро оны шилдэг тоглогч болов. Мөн 2004-2005 оны оны шилдэг довтлогч хэмээх алдар хүртэв. Түүгээр ч зогсохгүй Европын оны шилдэг хөлбөмбөгч болсон 3 дахь Бразил тоглогч болов. 2005 оны 12 сард ФИФА-ийн оны шилдэг хөлбөмбөгчөөр дахин шалгарахдаа 956 оноо авсан нь хоёрдугаарт орсон Челси багийн Лампардаас 3 дахин их оноотой байсан хэрэг юм. Ронни багтайгаа 2005-2006 оны Ла лигийн аваргаар тодруулж, 2006 оны 5 сарын 17-нд Лондоны Арсенал Клубыг 2-1 харьцаатай буулган авч, Аваргуудын лигийн аварга цол хүртсэн байна. Аваргуудын лигийн 2005-2006 оны шилдэг тоглочоор тодорсон байна.
Энэ улиралд Ронни бүх тэмцээнүүдэд нийтдээ 26 гоал оруулсан байна. 2006 оны 8 сард АС Милан баг Ронниг худалдан авах санал тавьсан ч няцаагдсан байна.
2006-2007 оны улиралд өмнөх улирал шигээ сайн тоглож чадаагүй ч УЕФА-ийн оны мөрөөдлийн шигшээ багт 292000 саналаар шалгарсан нь рекорд тогтоосон байна.
2008 оны 2 сарын 3-нд Камп Ноуд Осасуна багтай хийсэн тоглолтонд оролцсноор Барселон багийн төлөө 200 дахь тоглолтоо хийсэн байна.
Өнгөрсөн зун Ронни олон жил хамт зүтгэсэн нөхөд , фанатуудтайгаа салах ёслол хийгээд Миланд газардсан билээ. 21 сая еврогоор хийгдсэн энэ наймааны дараа түүнийг урьдынх шигээ гайхалтай тоглолтоо үзүүлж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байсан ч ,тэр чадсан. Нутаг нэгт Кака ,Пато нартай гайхалтай хослон олон ч тоглолтонд Миланыг аварч байна. Нэн ялангуяа Мадоннина -н дербид оруулсан гоолыг нь магтахгүй байхийн аргагүй. Өдгөө 28 настай Ронни -д олон олон ялалт ,амжилт байгуулах цаг хугацаа байна. Урагшаа ‘Ронни !
Үндэсний шигээ багт.
Роналдиньо бол Бразилын шигшээ багийн түвшин бүрт буюу Ю15, Ю17, Ю20, Ю23 багууд болон насанд хүрэгчдийн шигшээ багт багтсан цөөхөн тооны хөлбөмбөгчдийн нэг юм. Шигшээ багт хийсэн анхны тоглолтоо 1995 оны 3 сарын 15-нд Шотландын шигшээ багтай хийсэн байна. Бразилийн шигшээ багт 80 тоглолтонд оролцсноос 32 гоал оруулсан байна.
Хэдийгээр одоо түүнийг хүн бүр муулж байгаа ч тэр бол миний хувьд хамгийн аугаа тоглогч байсан, байна, байсаар ч байх болно. Удахгүй формлог болно гэдэгт итгэлтэй байна.
Пеле, Марадона нар бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгддэг ч тэдний тоглолтыг би хараагүй, тиймээс надад хамгийн хамгийн нь Ронни л юм даа
loading...




Ronni ur chadwar saitai goy toglogch shu
loading...
amartuvsheen chi suuliig ni goy hiisen shuu kkkk.naag BATTUVSHIN gediishd hahaha.RONNI bol ma SHUTEEN shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
Ronni bol aguu aguugaas aguuu!
Ronni minii setgeld urgelj number 1 chigeeree baih bolno,Harin daraa n manai buduunee boloh bujin Ronaldo baina daa
loading...
яалаа гэж. Роналдогоос илүү байх юм бэ. Бүжин хамгаас илүү их ч юм хийсэн хүн. Дараа харин Роналдиньо орох байхаа. Мэдээж Пеле бол хаан шүү.
loading...
meedku pele-g yag yaj toglodog baisniig medku sh de harin ronnie bol togloltooroo gaihuulj bsan sh de
loading...
ronni manai messiig lag bolgohiin tuld ih yum zaaj ogsondoo te
loading...
ronni toi messi haritsahgui sh dee.beckhamiin tuhai tavij ogooch
loading...
sain hunii tuhai utgyn buun aldaataa taaruuhan bichleg bolj dee. setguulchee (stguulch gej helie dee sonirhon bichigch l bn) hel utgyn aldaagaa anhaarch baival yaana ve? denduu modon heltei mashchilsan orchuulga bn daa.
messi-d pele bol haan gej unen shuu. tuunii tuhai bichlegtei huurtsag CD olj uzeerei. tsag ueesee denduu tasarhai toglogch baisan ni haragddag yum
loading...
tuh messi chini ter chigeeree ronnie sh de buh yumaa l zaaj ugsun du
loading...
Тасархайн тасархай байсан . Тэгэхдээ Пеле-ийн үед хөл бөмбөг хэр хөгжсөн байсныг нэг бодоод үзээч, харин Марадона-ын бичлэгийг үзээрэй. Миний хувьд бол Марадона нь дээр юм шиг санагддаг.
Гоё бичлэг байна. Баярлалаа. Аан нээрээ Молтогчин туулай хочит Ronaldo чинь Ronaldinho нэрийг өгсөн ш дээ. 2уулаа л гайхалтай тоглогч .
loading...
moltogchin tuulai chin saviola ym bishuu
loading...
хэхэ . Андуурал гарсан байна.
loading...
real sda.ronnitoi buh toglogch hundetgeltei haritsdiim medvuu
BAAS mini
loading...
muu toglogch bish bsan bol nertei tsomuudiig bugdiig n 2-2udaa daraalj avah uu bodood uzeech tegeed ch pele uyed holbombog chini odoogiin tuvshind hurch hugjuugui bsan hs de
loading...
Cristiano Ronaldo bol hamgiin shildeg n ter ronnigees iluu amjilt uzuulj gylalzah bolno.
loading...
Cristiano Ronaldo bol hamgiin shildeg n ter ronnigees iluu amjilt uzuulj gylalzah bolno. er n 5 n nasnii zuruutei 3 agu ronaldo bdg 1. 1975 onii ronaldo ter bol hen gdgiig ta nar medej bga. 2. 1980 onii ronaldo ter bol ronaldinho 3. 1985 oni ronaldo ter bol minii amid domog shuteen unuuu hamgiin shideg toglogch Cristiano ronaldo dos santos aveiro. odo neg 1990 onii ronaldo nertei huuhdiig od bolohiig huleej bhaasdaa.
loading...
beckhamiim hajuud ymarch toglogch baas medev uu.batunaw chi bol baasnaas ni doloon dor amitan medev uu.muu erguu batsaan mini
loading...
yooy ene c.ronaldo tegeel cr7-goo oruulad irdiin ter hezee ch R9 bolon R10-g guitsehgui haritsuulah ch hereggui
loading...
bugdeeree l sain toglogch nar shuu dee bugd l delhiin shildguud margaldah heregguie humuusee
loading...
orig RONALDO hamgiin shildeg ni
loading...
Za shaatsgaa shaatsgaa hoorhon batsaanuud, C.R ch geh shig, Beckham ch geh shig(ochij ochij ter zagwar omsogtstoi haritsuulj ) yu we jinhene baas hurgechihlee.
Zgr l mai l gmeeer baina. Ronni -g -n hajuud naaduul chin zgr l entertainment chigeleliin l odontsor yum uu daa zgr l zagwar batsaanuud sh de. Naaduulaa Ronni toi haritsuulah n Tenger Gazar 2 iig haritsuulj baigaa yum shig sanagdaj baina. Ronni bol haritsuulashgui!!!
loading...
Bi genee bichighen batsaan min. beckham chin amid domog shd. chi odo hn turuud yavaad bnaa. CR7 zugeer l odontsor bsn bol ter hezee ch neg ulirald 42 goal hj european best bolohgui shd. Ronnie tgl hezee ch neg ulirald 42 goal hiij uzeegui chadah ch gui bh. CR7 bol jinhene hulbumbugchin za yu.
loading...
Muu dongio nyalzrai jaal min sonsoj bai!!!
Ter amid domog chin tegeed holbombogiin hemjeend hurtej boloh buh shagnaliig awch chadsan biluu? World cup iin omnohon boon l baawar bisda end tend shuugian degdeegeed l ih zan gargsan bisda. Yag tsagaa tulahaar bagaa awaad yawj chadddinmuu? almas aa. Yahaw tsohilt n yaltchgui standard l daa. Tgeed deerees n reklamand togoldog baih.
Chinii ter chinii ter shutreed baigaa gomo batsaan ch yahaw torguuliin tsohilt hed tsohiood l yahaw 42 goal hiichehsen yum baina l daa zailuul.Chi terend n yun hoordiin? Hajuud n Messi tanai gomo batsaanii derged ireeduin domog boloh hun shu!
loading...
инээдтэй юман дээр хэрэлдсэн муусайн тэнэгүүд… хэнийг дэмжидгээ нэгэндээ тулгаад заваарсан юм болох юмаа… харьцагдахгүй хүмүүсийг хооронд нь харьцуулах гээд хэн чинь ч амжилт олохгүй…
loading...
c.ronaldo tenegteed baigaarai ain shaagaad bdag chini naad humsuguu zasuuulsan gomo bandi chini goal gej uhdeg bolhoos bagiin toglolt gej medku shu ronnie bol bagiin togloltiig sain gargadag tegeed ch delhiin hamgiin uhaantai toglogch
loading...
c.ronaldo mungun bumbug avch dee huurhii. c.ronaldo chi cr7-g ene delhii deerh hamgiin shildeg togloj gdeg biluu tm l yum bol altan bumbug avah ni yasiin
loading...
yu alt mungun bumbug we shgnaliin ezed todrsiimu
loading...
club-n dasht
loading...
beckhamiin hajuud ronaldo ,ronni yu ym be,beckhamiin amjiltiig naad hed chin guitseh ym uu.haana ch hurehgui
loading...
delhiin avarga bolj chadaagui zodog tailah gej bga beckhamiin amjiltiig uu?
loading...
zodog tailah gj bgaa gene shuu.haalttai tsohiltiin master ,holiin damjuulaltiin master,bagiin ahlagch,dahin davtagdashgui toglogch.huuhnuudiin moroodol bolson zaluu daa
loading...
Кристиан Рональдо тэнэг амиа бодсон гомо.
Хэзээ ч Ронильдино, Рональдо, Зиданы хэмжээнд гарч ирэхгүй. Манчестр тоглож байсан Кантона, Рой Кинг нар шиг л нэг хэсэг яриж байгаад л мартагдна.
Дээр бичсэн Criston ronaldo гэж бацаан битгий английн аваргыг дэлхийн аваргатай хутгаж тэнэгтээд байгаач, дэлхийн аваргад түрүүлж, үзүүрлэсэн лаг лаг акулуудтай нэг жижигхэн жараахайг харьцуулаад байхын.
Кристиан Рональдо пөөн рекламны пауз, тэр дриблинг хууралт эд нар шал худлаа, хэнд ч хэрэггүй хүүхнүүдэд зориулсан зүйл.
За тэгээд МАНУ шиг багт байхад 40 гоол хийх нээх онгироод байх хэрэггүй, дэлхийн аварга, Европын аварга гэдэг босго өндөр байдаг юм, мангар бацаан минь.
loading...
ronaldinho and soccer ………
loading...
За тэгээд нэг нэгэндээ ямар ч аймар үг хэлдийм бэ дээ…
C.Ronaldo-г муу… Юу ч биш гэж хэлэх нь ч хаашаа юм… Тэгээд Ronni-оос тасарцан лаг, бас муу гэж хэлэх аргагүй… Роналду7 бол гайхалтай тоглогч… Түүний техник Ронни-оос дутахгүй… Магадгүй илүү гарч болох л юм… Яг хөлбөмбөгчин талаас нь харвал энэ 2 2уулаа 2 өөр цаг үеийн 2 өөр шилдэг хөлбөмбөгчин…
Энд харин хаа хамагүй Бэкхэмийг муу хэлж байхын… Тэр юу ч биш загвар өмсөгч гэвэл жинхэнэ андуурал… Бэкхэм бол дэлхийн шилдэг тоглогч…
Зидантай бол юу ярихав… Дэлхийн хамгийн ухаалаг тоглогч гэдэг чинь ёстой тэр л байх даа…
loading...
Harjil bgarai batsaanudaa. Ene jil Cristiano ronaldo dos santos aveiro delhin shildeg bolno za yu,,,,,
loading...
ta nar neeh teneg yum yarih yumaa. Man U shg bagt bol odo zahiiin bagiin 42 goal hiine gj yariad bgamu. tgl BARCA tiim muu bag yumuu ta nar tgj helseneeree BarCAgaa doosh n hiij bga bhgui yu. Ronaldo Real yumuu Barca-d ochood ch 42 goalaas ilu hj chadna shd. Bas shigseegin amjiltaar n darah gd bhin , Portugal Brazil-n shigsheeg hariltsuulah ineedtei shd. Ronni brazil-n shigsheed toglod l delhiin avraga bolj bgazde, Gtl shigshee n muu hernee uuru agu toglogch nar zunduu l bdg shd.. Shevchenko beckham lampard gerrard rooney ballack gd l domguud odo boltol europe delhiin avraga bolj uzeegui l bn shudee. gtl teneg greece hurtel european avraga boltson bgazdeee. tgheer shigsheegiin amjiltar n bish club bolno personal recorduudaar n haritsuulah heregtei shd…
loading...
C.Ronaldo chi gichii
loading...
Nbr matriin bandiaa chi uuruuu ………………… haraalin ug heleh gsnee boliloo za za helchii chi bol hulduu teneg batsaan
loading...
bisddkuud mini beckhamtei naad hedee haritsuulahgui shuu
loading...
ONOO TSAGIN HAMGIIN SHILDGUUUD BOL BN SHTEE TEEE:
RONALDINHO, MESSI TGD UUR CHINI ZA ER NI INGEED BOLOO. cr7 HOMO SHALDAN BANDI,,,, MUU BATSAAN
loading...
teneguudee naaduul chine bombog ezemshilt bombogond 360 ergeh huuralt geed buh yumaaraa j.cole guitsehgui meduu tegeed ch gerrard bekhsmaas mergen meduu
loading...
TA nar yadaj yumnii uchiriig olj bgaa ch oorsdiinhoo sanaagaar bicheed bhiin.. DELHIIN shildeg tamirchinguud bol ZiDANE , Ronii ,C.Ronaldo shde.. hamgiin gol ni ur chadvartaigaas gadna uhaanaaraa togoldog.. hol bombog jinhen meddeg humuus medej bga bh…..
loading...
ZIDANE CR RONI 3L SHILDEG TOGLOGCH YUMU ESVEL CHI ZALHUURSIMU SUPER Stars-AA R9 BECKS FIGO MARADONA PELE BATISTUTA RAUL VAN BASTEN TEED ANGLIN NUGU HEN CH BILE AIMAR GARUD BOL ZUNDUU L BGASHD ,\MINI BODLOR CR7 HER BOLOH N IREH 2,3 JILEES L HARAGDANA GEJ BODDIMDA! HARIN RONI BOL ODOO TOGLOJ BGA TOGLOGCHDOOS HAMGIN NER HUNDTEIN CR7 BOL ZGR OHIDIIN SHUTEENSHDE KK KK GEHDE SAINLDA!
loading...
beckam yaj dinho-g barhiimbee tsarailag l bh haalttai tsohilt uu Juninho iluu bur galzuu cohidiishd hundlun damjuulalt uu arshavin ch chadiishd harin beckam dinho messi cr shig bagtaa gancaaraa 3 onoog avch irj chadhuu ain chadahguil bhguiyu adminaa liverpooliin El nino-giin tuhai niitlel gargaachee
loading...
uur uur tsag veiin shildeg toglogchid shvv de ed nar chini! odoo bol kaka C.ronaldo geed l vneheer sain tamirchid bnaa! tiim bolhoor uur uursdiinhuu demjdeg tamirchidaa l gene biz de? kaka c.ronaldo bol odoo tsag vein yalt ch bhgvi shildeg ni!! harin messi bol bishee! neeh olon taliin toglolttoi toglogch bish! neg l hewiin udahgvi zalhana da! gehdee neeh muulah gesen yum bhgvi vneniig l hellee!
loading...
ronaldinho bol minii amidraliin utga uchir… oor ch yu helehev…-
loading...
ronni bol aguu shuu. cr7 gijiigiin kareer n bhgui bolnoo ter odo hzeej gylalzsan amjilt uzuulehgui ter bol gijii jinger adgiin shaar er hunii beleg erhteng huhdug muhahahah
loading...