Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Зардлыг хэмнэх бодлого

GD Star Rating
loading...

mosliМотоспорт нь хөгжлийнхөө явцдаа  бизнесийн томоохон талбар  болж чадсан.Гэвч эдийн засгийн бэрхшээлээс  үүдэн зарим томоохон үйлдвэрлэгчид, санхүүгээ хэмнэхээс аргагүй байдал хүрлээ.Хонда,Субару,Сузуки,Ауди зэрэг нь мотоспортспорт дахь идвэхтэй оролцоогоо  бүхэлд нь эсвэл тал хувиар  зогсоогоод байна.Эдгээр үйлдвэрлэгчдэд ,Формула-1,Ралли, Америкийн Ле Манс цуврал уралдаануудын аль нь ч ялгаагүй   үнэтэй тусаж байгаа аж.
Формула-1 ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлхэд зардал,төсвийг  багасгах нь чухал асуудал юм.  Өмнөх сард FIA болон FOTA гийн  хэлэлцээрийн дүнд  зарим асуудалд санал нэгдсэнийг  бид мэднэ.Бас  Хондагийн  Формула-1 ээс гарсан явдал нь  FIA болон багуудыг  нэгдсэн тохиролцоонд  хүргэхэд түлхээс болох шиг болов.Ингээд  2008 оны  12 сарын 12 нд болсон FIA гийн хуралдаанаар 2009 оны дүрмийн өөрчлөлтүүдийг баталлаа.
Үүнд юуны түрүүнд хөдөлгүүрийн шинэ дүрэм  орж байна.Нэг хөдөлгүүрийг уралдааны гурван долоо хоног ашиглах юм.Улиралд нисгэгч бүр дээд тал нь найман ширхэг хөдөлгүүр хэрэглэх ёстой гэнэ.Баг бүр   нийтдээ 20 хөдөлгүүр ашиглах бөгөөд дөрвийг нь туршилтанд зориулна.Мөн  нэг минутад эргэх тоог 18 000 болгон бууруулав.
Рено багийхан дангаараа  хөдөлгүүртээ өөрчлөлт хийх эрх авав.Тэд тодорхой заасан жагсаалтын дагуу хөдөлгүүрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж ,бусад багуудын түвшинд хүргэх юм байна.
 Туршилтын нислэгээр туулах замын хэмжээг бага болголоо.Багийн үйлдвэрүүд жилд зургаан долоо хоног хаалттай байхаар болжээ.Байнга нээлттэй байдаг газрын үүд хаалга түр боловч амсхийх нь.Аэродинамикийн туршилтын салхин хоолойд ихээхэн мөнгө зарцуулдаг явдалд  хязгаарлалт тогтоов.
KERS систем нь 2009 оны дүрмийн хэрэгжилтэнд багтаж буй ч багууд  чөлөөтэй шийдэх боломжтой гэжээ.
 Үзэгчдийн сонирхол,шинэ санааг Формула-1 ийн үйл ажиллагаатай холбон ажиллах талаар судалгаа хийх гэнэ. Бас байрлал тогтоох шалгаруулалтанд  өөрчлөлт орж байна. Багийн ажилчдын тоог цомхотгох зайлшгүй шаардлагтай болов.
Эдгээр дүрмийн өөрчлөлт нь  хэмнэх бодлогыг шууд хэрэгжүүлэх шаталсан арга хэмжээ юм.Үргэлжлэл нь 2010 оны улиралын  дүрэм,журамд тусгагдаад байна.
Ер нь  Формула-1 маань  нэг хэлбэрт шилжих эхний алхамаа хийлээ.Цаашид  хөдөлгүүр,хурдний хайрцаг нь нэг стандарттай болох нь тодорхой болж байна.
Шинэ дүрэм ,төсөв хэмнэх бодлогоор  2009 онд  өмнөх жилийнхээс  30% бага зардал гарна гэж тооцож байгаа юм.
FIA гийн ерөнхийлөгч Макс Мосли , Формула-1ийн зардал хямд төсөр  болсон ч чанар ,дүр төрх нь өөрчлөгдөхгүй   гэж батлаж байна.
Өөрчлөлтөнд сөрөг тал бас бий. Одоогоор нэг багт ойролцоогоор 1000 орчим ажилчинтай байдаг.Харин  FIA ирээдүйд энэ тоог 200 хүртэл цомхотгох зорилттой гэнэ.Мөн туршилтын нислэг хязгаартай болсноор  туршин  нисгэгчид  ажилгүй болж байгаа юм.

GD Star Rating
loading...
Зардлыг хэмнэх бодлого , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: