loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Лос Анжелес Лейкерсийн Дорнод бүсээр хийж байгаа аялал таагүй үргэлжилж байна.
Өчигдөр Майами Хитэд 2 онооны зөрүүгээр хожигдсон тэд энэ удаа Орландог барсангүй, 3 оноогоор хожигдлоо. Коби Брайант цаг дуусахтай зэрэгцэн холын зайн шидэлт хийсэн нь оновчгүй болсон юм. Ийнхүү Лейкерс 2 тоглолт дараалан сүүлийн шидэлтээ амжилтгүй болгосноор хожигдож байна.
Өнөөдрийн одод
-Жамал Кроуфорд, Уириорз. 26 довтолгооныхоо 14-ыг нь, холын зайн 8 шидэлтийнхээ 5-ыг нь, торгуулийн 18 шидэлтийнхээ 17-г нь оновчтой болгосноор Жамал 50 оноо авлаа. Гэхдээ энэ нь түүний хувийн дээд амжилтаас 2 оноогоор дутуу юм.
-Дуэйн Уэйд, Хит. Энэ улиралд тэрээр 43 оноог 2 дахиа авч байна. Нетсийг 106:103-аар хожсон тоглолтын Хитийн сүүлийн 14 онооны 12-ыг нь Уэйд ганцаараа авчээ.
-Крис Пол, Хорнетс. 34 оноо, 9 оновчтой дамжуулалт, дээрээс нь нэмээд 8 бөмбөг таслалт. Полын баг Кингзийг 99:90-ээр хожив.
-Амаре Стаудмайр, Санс. 27 оноо, 10 самбараас авалт. Амаре 10 тоглолт дараалан 20-оос дээш оноо авлаа. Санс Денверийг 108:101-ээр хожсон байна. Наггетс 3 дараалан хожигдлоо.
-Жамеер Нельсон, Мэжик. Дуайт Ховард Лейкерсийн өндөрүүд болох Газоль, Байнум нарыг самбар дор дээрэлхсэн бол жижигхэн Жамеер Нельсон довтолгоонд маш сайн тоглож, 27 оноо авлаа.
-Ти.Жей.Форд. 3.9 секунд дутуу байхад дундын зайн шидэлтээ оновчтой болгож, Пейсерс Филлиг тал бөмбөгөөр хожлоо.
- Тони ПАркер, Спэрс. Трипл-даблд тун ч ойртлоо, Паркер. 24 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлэн, Спэрс Торонтог хожив.
- Бен Гордон. Ютаг хожсон тоглолтонд 26 оноо авсан байна.
Онцлох статистик
Коби Брайант улирлын дээд оноогоо буюу 41 оноо авсан ч Лейкерс Мэжикт хожигдлоо.
Эл Жефферсоны 34 оноо, 13 самбар тус болсонгүй, Миннесота 12 дараалж хожигдлоо.
Нью-Орлеан сүүлийн 13 тоглолтынхоо 11-т нь хожоод байна.
Сан-Антион өнөөдөр Торонтогийн эсрэг 16 холын зайн шидэлтээ амжилттай шидсэн нь багийнх нь дээд амжилт болсон байна.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүнг танилцуулъя.
“Сан-Антонио” – “Торонто” – 107:97 (20:25, 36:23, 28:25, 23:24)
С: Паркер – 24 + 8 самбар + 10 дамжуулалт. Данкан – 19. Мэйсон – 16.
Т: Ж.О’Нил (24 + 10 самбар), Бош (17 + 10 самбар), Кальдерон (16.
“Чикаго” – “Юта” – 106:98 (27:29, 24:23, 27:27, 28:19)
Ч: Гордон – 26. Роуз – 24. Ночиони – 15 + 8 самбар.
Ю: Окур – 23 + 13 самбар. Миллсэп – 22 + 10 самбар. Уильямс – 19.
“Финикс” – “Денвер” – 108:101 (29:28, 29:30, 27:24, 23:19)
Ф: Стаудемайр – 27 + 10 самбар. Ричардсон – 19. Ш.О’Нил – 19 + 9 самбар.
Д: Смит – 23. Нене – 20 + 15 самбар. Биллапс – 18 + 8 дамжуулалт.
“Нью-жерси” – “Майами” – 103:106 (29:27, 27:35, 21:18, 26:26)
Н: Лопес – 22 оноо + 13 самбар. Картер – 21. Харрис – 21 + 9 дамжуулалт.
М: Уэйд – 43. Кук – 17. Бизли – 11.
“Нью-Орлеан” – “Сакраменто” – 99:90 (29:21, 17:25, 26:17, 27:27)
Н: Пол – 34 + 9 дамжуулалт + 8 таслалт. Поузи – 19. Уэст – 12.
С: Сэлмонз – 26. Гарсия – 16. Миллер – 13 + 9 самбар.
“Милуоки” – “Клипперс” – 119:85 (37:15, 25:17, 31:26, 26:27)
М: Жефферсон – 22 + 9 самбар. Риднур – 18. Редд – 14.
К: Торнтон – 20. Новак – 14. Дэвис – 10.
“Орландо” – “Лейкерс” – 106:103 (23:24, 26:34, 36:26, 21:19)
О: Нельсон – 27 оноо. Льюис – 22. Дуайт Ховард – 18 + 12 самбар.
Л: Брайант – 41 + 8 самбар. Фишер – 27. Газоль – 11.
“Шарлотт” – “Голден Стэйт” – 103:110 (29:27, 27:29, 23:31, 24:23)
Ш: Уоллес – 26. Белл – 21. Фелтон – 14 + 8 дамжуулалт.
Г: Кроуфорд – 50. Азубуйке – 21 + 13 самбар. Белинелли – 13.
“Филадельфи” – “Индиана” – 94:95 (29:16, 19:28, 25:25, 21:26)
Ф: Игудала – 26. Уильямс – 17. Миллер – 14 + 10 самбар + 12 дамжуулалт.
И: Форд – 25. Жэк – 12 + 8 дамжуулалт. Динер – 12.
“Миннесота” – “Хьюстон” – 102:109 (32:30, 19:30, 20:22, 31:27)
М: Жефферсон – 34 + 13 самбар. Фой – 24. Маккэнтс – 16.
Х: Макгрэйди – 23. Артест – 19. Брукс – 18 + 10 самбар. Яо Мин – 18.
loading...





Хаха болж муу Лэйкэрс. Кобигийн шоу эхэлэхгээд л байна даа.
loading...
Ээ Lakers ямар азгүй байнаа. Тэгэхдээ яахав ийм юм байх ш д.
San Antonio Spurs яван яван чангарч байна даа. Уламжлалаа дагаж энэ жил аварга болчихвий дээ.
loading...
spurs gj neg suga ymar ch uzmeer ym bhgui shal uitgartai toglodog bj yaj yvaad avarga avdgiin ene jil lakers l
loading...
lakers avarga bolj chadah bol uu bynum yagaad muu toglood bainaa. ariza-g garaand gargaj bolohgui baigaa yum baihdaa. farmer bas yun heruul hiigeed bga yum bol
loading...
Jiliin omon bartsan garj bgaa ni dee
odoo yalj bgaa baguud 1 saihan hojigdoj ehelnee
loading...
miami gogo
loading...
farmar gemttsen shde. lakers 2 daraallaad hojigchihwoo hoorhi ene baidlaaraa bostong barah uu!!!!! tsaana chin rondo laaj bnaa Boston let’s go manai Ray ch oirdoo bas gaigui bna shu
loading...
neeree SBN-eer sags shuud damjuulahaa bolitson yumuu
loading...
ZUger bgarai! lakers bl bag shig bag shu! end tendes hunii beldsen sain humusig tsuglulsan BOSTON bish…sasha,farmer,bynum gd hen ch mdku bsan humusig draftar avad 2,3n jil beldej bgad gargaj irjine shde..LAL GO GO!! Hojigdoj bj hojdiin!!
loading...
ENE JIL UGAASAA LOS ANGELES LAKERS AVARGA AVNA ZA !!!
TER BOSTON CELTICS NTR AYTAIHAN L BGAARAI OK !!!
hahahahha
loading...