Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон, Кливленд хожсоор л…

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Коби – Уэйд, ЛеБрон – Мелогийн өрсөлдөөнүүд сонирхол татаж байв. Мөн Бостон Селтиксийн хожлын цуврал үргэлжилсээр байна.

1229756609

“Бостон” – “Чикаго” – 126:108 (31:21, 26:34, 41:27, 28:26)

Б: Р.Аллен – 27. Перкинс – 25. Гарнетт – 17.

Ч: Денг – 19. Ночиони – 16. Роуз – 14.

Дэлхийн хамгийн хурдан хүнд Бостон Селтикс баг энэ улирлын 17 дахь дараалсан хожлыг хэрхэн авдгаа “Бостон Гарден” ордонд харууллаа. Олимпийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Усайн Болт Бостон – Чикаго багуудын тоглолтыг ордонд очиж үзсэн байна.

Бостоны авсан 126 оноо нь өнгөрсөн финалын 131 онооноос хойшхи хамгийн их оноо болжээ. Мөн Кевин Гарнетт 20807 оноотой болсон нь Дэвид Робинсоныг ардаа хийн, лигийн бүх цаг үеийн онооны 28 дахь лидер болгов.

“Вашингтон” – “Филадельфи” – 103:109 (28:27, 29:29, 29:28, 17:25)

В: Жеймисон – 23+10 самбар. Батлер – 20. М.Жеймс – 16.

Ф: Л.Уильямс – 26. Игудала – 18+9 самбар. Янг – 18.

Уг 2 баг улирал эхэлснээс хойш ерөнхий дасгалжуулагчдаа халсан бөгөөд одоогийн дасгалжуулагчид нь түр хугацаанд орлож байгаа дасгалжуулагч нар юм. Ийм нөхцөл байдалд Филли буюу Тони ДиЛеогийн удирдсан баг ялалт байгууллаа. Түүнийг дасгалжуулагч болсноосоо хойш Филадельфи 3 хожиж, нэг ч хожигдоогүй байна. Харин Эд Тапскоттын удирдлага дор Визардс 3 хожиж, 10 хожигджээ.

Элтон Брэнд мөрөндөө авсан гэмтлийн улмаас сарын турш талбайд гарах боломжгүй болоод байгаа ч түүнгүйгээр баг нь ийн ялалт байгуулж дөнгөлөө.

“Индиана” – “Клипперс” – 109:117 2ОТ (25:18, 24:30, 20:22, 28:27, 8:8, 4:12)

И: Жек – 27. Форд – 17. Хибберт – 16+8 самбар. Нестерович – 16+8 самбар.

К: Рэндолф – 34+16 самбар. Торнтон – 24. Кэмби – 20+12 самбар.

Зак Рэндольф солилцоогоор Клипперст ирснээсээ хойш дунджаар 26.7 оноо авч, 11 самбараас авалт хийж байна. Ер нь тэрхүү солилцоо Клипперст ашигтай болжээ. Улирлыг маш муу эхлүүлсэн тэд одоо сайн тоглож байгаа бөгөөд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожоод байна.

Харин Пейсерсийн лидерүүд болох Денни Грейнжер, Трой Мэрфи, Маркус Даниельс нар тоглоогүй, Ти.Жей Фордын гэмтэл бүрэн эдгээгүй байгаа ч Клипперсийг нэлээн зовоож, 2 ч удаа цаг сунгаж хожигдов. Ер нь тэд энэ улиралд цаг сунгасан тоглолтонд одгүй байна. 4 удаа цаг сунгаад 4 хожигджээ.

“Атланта” – “Голден Стэйт” – 115:99 (31:21, 21:33, 27:27, 36:18)

А: М.Уильямс – 22+9 самбар. Мюррей – 20. Жонсон – 19.

Г: Белинелли – 27. Райт – 19+8 самбар. Морроу – 15.

Голден Стэйт зочлон тоглолтонд 3-13 амжилттай болов. Мөн сүүлийн 5 тоглолтондоо дараалан хожигдлоо. Уг нь энэ удаагийн тоглолтын 4-р үеийг онооны давуутай эхэлсэн ч шийдвэрлэх үед өрсөлдөгчөөсөө 2 дахин бага оноо авсан байна. Голден Стэйтээс 2 дахь улиралдаа тоглож байгаа хамгаалагч М.Белинелли өөрийн дээд амжилт болох 27 оноо авсан байна. Тэрээр өмнөх тоглолтонд 21 оноо авсан ба Стифен Жексон, Кори Маггетте нарын эзгүйд талбай дээр олон минутыг өнгөрөөж байгаа боломжоо сайн ашиглаж байна. Гэвч баг нь хожихгүй байгаа нь тоогүй.

Lakers Heat Basketball

“Майами” – “Лейкерс” – 89:87 (26:26, 20:20, 29:17, 14:24)

М: Уэйд – 35. Кук – 14. Мэрион – 12+11 самбар.

Л: Брайант – 28. П.Газоль – 13+11 самбар. Фишер – 13.

Уэйд -Кобигийн энэ удаагийн дуэль залуугийнх нь бүрэн ялалтаар өндөрлөв. Уэйд илүү олон оноо авсан, илүү олон довтолгооноо амжилттай болгосон, гол нь баг нь хожсон.

Майами Лейкерсийн  энэ улирлын хамгийн бага оноог нь авахуулахын зэрэгцээ 21 удаа бөмбөгөө алдтал нь сайн хамгаалсан байна.

Довтолгооны 24 секундын цаг унтарсан, Хит 2 оноогоор хожиж байх үед Ламар Одом довтолсныг Жоэль Энтони блокдож, Одом нэмсэн ч Уэйд блокдож, Газоль самбараас аваад үргэлжлүүлэн дахин довтолсон ч мөнөөх Уэйд дахин зогсоосон юм.  Ингээд Лейкерс завсарлага авч, сүүлчийн шидэлтийг Коби гүйцэтгэсэн ч бөмбөг бараг л ороод гарснаар тоглолт хитийн хожлоор өндөрлөлөө.

Лейкерс 21-4 болсон бол Хит 13-12 боллоо. Сонирхуулахад Коби энэ тоглолтонд Найкын шинэ загварын богино түрийтэй пүүзийг өмсөн тоглосон юм.

“Мемфис” – “Шарлотт” – 83:112 (26:36, 18:22, 16:28, 23:26)

М: Гэй – 17. Миличич – 11.

Ш: Диао – 26+10 самбар. Окафор – 25. Дж.Уоллес – 22+9 самбар.

Финикс – Шарлоттын шуугиантай солилцооны гол ялагч нь Борис Диау, мөн фантази тоглоомонд түүнийг багтаа авсан менежерүүд болсон бололтой. Түүний мундаг тоглолт үргэлжилсээр байна.

Харин Мемфисийн шинэ тоглогч О.Жей.Майогийн 10-аас дээш оноо авдаг цуврал энэ өдөр зогслоо.

“Оклахома-Сити” – “Торонто” – 91:83 (26:17, 20:19, 22:23, 23:24)

О: Дюрант – 24+8 самбар. Уэстбрук – 19+8 дамжуулалт. Грин – 13.

Т: Бош – 22+16 самбар. Барньяни – 16. Грэм – 9+9 самбар.

Оклахома Сити “Форд Центр”-тээ 47 хоногийн дараа нэг юм ялалт байгууллаа. Ямар сайндаа л Десмонд Мэйсон “Аваргын төлөө тоглолтонд хожсон юм шиг л мэдрэмж төрлөө” гэхэв.

Ердөө 36 хувийн оновчтой шидсэн, Крис Бошийн муу тоглолт  үргэлжилсэн, Жермайн ОНил гэмтэж талбайг орхисон зэрэг нь Торонтог хожигдолд хүргэв. Бош сүүлийн 4 тоглолтонд 70 шидэлтийнхээ дөнгөж 22-ыг нь оновчтой болгожээ. Эдгээр 4 тоглолтонд Торонто 4 хожигдсон байна. Ганц гэгээтэй мэдээ нь Рэпторс 803 тоглолт дараалан 3 онооны ядаж 1 шидэлтээ амжилттай болгосноор лигийн дээд амжилтыг эзэмшиж байна.

“Хьюстон” – “Сакраменто” – 107:96 (30:33, 25:22, 27:18, 25:23)

Х: Яо Мин – 30. Скола – 23+10 самбар. Макгрэйди – 18+8 дамжуулалт.

С: Салмонс – 26. Джексон – 19. Миллер – 17+11 самбар.

Яо Мин 13 шидэлтийнхээ 11-ыг нь амжилттай болгож 30 оноо авсан бол 2 дахь улиралдаа тоглож байгаа 28 настай Аргентин тоглогч Луис Скола энэ улирлын 7 дахь дабл-даблаа хийж, Рокитс талбай дээрээ 6 дараалан хожлоо.

Cavaliers Nuggets Basketball

“Денвер” – “Кливленд” – 88:105 (21:37, 32:27, 12:20, 23:21)

Д: Биллапс – 16. Энтони – 13. Э.Картер – 12.

К: Джеймс – 33+10 самбар+8 дамжуулалт. Илгаускас – 23. Уэст – 22.

Олимпийн аварга хамтрагчдын буюу ЛеБрон – Кармелогийн өрсөлдөөн сонирхолтой өрнөх болов уу гэсэн ч эсрэгээрээ болов. ЛеБрон болон түүний Кавальерс тоглолтын эхнээс л илт давуу тоглож, хөөрхий Кармелод 4-р үед талбайд гарах боломж ч олгосонгүй. Зидраунас Илгаускас гэмтлээсээ эргэн ирж, тун ч эрч хүчтэй тоглож, 23 оноо авлаа. Уг нь Денвер талбай дээрээ Кавальерстэй сайн тоглодог бөгөөд 1976 оноос хойш ердөө 4 дэх удаагаа, 2000 оноос хойш анх удаагаа л хожигдлоо.

“Нью-Джерси” – “Даллас” – 121:97 (33:30, 31:21, 26:26, 31:20)

Н: Харрис – 41. В.Картер – 34+10 самбар.

Д: Новицки – 24. Терри – 23. Кидд – 17.

Девин Харрис хуучин багийнхаа эсрэг юу чаддагаа харуулж, 41 оноо, 13 оновчтой дамжуулалт хийснээр Нетс Мавериксийг юм болгосонгүй. Харин Жейсон Киддэд 6 жил гаруй тоглосон Нетс багийнх нь хөгжөөн дэмжигчид талархлаа илэрхийлж байв. Мөн Девин Харрисыг өгсөн ачтан болох Далласын эзэн Марк Кубанд ч “Баярлалаа” гэж хэлж байлаа.

Далласын Дирк Новицки, Жош Ховард нар энэ улиралд хамтдаа нэг тоглолтонд 47.4 оноо авдаг нь лигийн хамгийн олон оноо авдаг хосын эхний байранд бичүүлж байгаа бол Нетсийн Девин Харрис, Винс Картер нар 46.3 оноотойгоор тэдний ард бичигдэж байна.

“Нью-Йорк” – “Милуоки” – 81:105 (15:24, 22:29, 26:30, 18:22)

Н: Робинсон – 21. Харрингтон – 16. Ли – 14+14 самбар.

М: Редд – 21. Р.Джефферсон – 16. Мба а Муте – 16+9 самбар.

Бакс энэ улиралд Нью-Йоркийг ийн 3 дахиа хожиж байна. Мөн Бакс одоогоор 28 тоглолт хийгээд байгаа бөгөөд үүнээсээ 18-ыг нь айлын талбай дээр хийсэн нь лигт 1-т орох үзүүлэлт болж байна. Майк Ди’Антони энэ тоглолтонд Нэйт Робинсоныг гараанд гаргаж, Эл Харрингтоныг нөөцөөс тоглуулсан ч баг нь хожил авч чадсангүй. Одоогоор Никс 11 хожил, 15 хожигдолтой бүсдуу 11-р байранд бичигдэж байна.

“Детройт” – “Юта” – 114:120 2ОТ (29:19, 19:24, 22:26, 28:29, 8:8, 8:14)

Д: Айверсон – 38. Хэмилтон – 30. Принс – 17.

Ю: Д.Уильямс – 29+8 дамжуулалт. Окур – 26+12 самбар. Миллсэп – 24+13 самбар.

Дерон Уилльямс 29 оноо аван багаа тэргүүлснээр Юта Пистонсыг 7 дахиа дараалан хожлоо. Гэхдээ энэ удаа хожил амар ирсэнгүй, 2 ч удаа цаг сунгасан байна. Мехмет Окур хуучин багийнхаа эсрэг 26 оноо, 12 самбар гэсэн статистик үзүүлсэн бөгөөд 2004 онд Пистонстой аварга цол хүртсэнийхээ дараа солилцоогоор Ютад ирсэн болно.

82992120AE015PISTONS_JAZZ

Детройт “жижиг” гарааны бүрэлдэхүүнээ ашигласан хэвээр байна. Айверсон энэ тоглолтонд 54 минут тоглосон нь ЛаМаркус Олдрижтэй тэнцэж, энэ улиралд нэг тоглолтонд хамгийн олон минут тоглосон тоглогч болов. Харин Ютагийн Дерон, Миллсап, Корвер, Окур нар өөрсдийн кареерийнхаа хамгийн олон минут тоглосон тоглолтоо хийцгээжээ. Айверсон 54 минут тоглохдоо Детройтод ирснээсээ хойш хамгийн их буюу 38 оноо авчээ. Мөн Рип Хэмилтон 30 оноо авсан байна. 2003 оны 3 сарын 1-нд Голден Стэйтийн эсрэг Биллапс, Хэмилтон нар тус бүр 30+ оноо авснаас хойш Пистонсын 2 тоглогч нэг тоглолтонд зэрэг 30-аас олон оноо авч байгаагүй юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. SekE says:

    Kobe-ийн шидсэн Buzzershot ч ороод , бидний хэлдэгээр цагирагийг угаагаад л гарсандаа. Азгүй юм аа.

    Бас Detroit-ын хожигдолд 2дахь цаг сунгалтанд Detroit-ын гарааны 4 тоглогч нь Foul out болцон болохлээр хожигдсон байхаа даа. Дээр нь тэр Paul Millsap гээд нөхөр Boozer-г ямар сайн орлож байнаа.

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Cleveland vs Denver ямар уйтгартай тоглолт болов оо. Эхнээсээ л Lebron-ын шоу …

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    say orlando lakersiin toglolt orlandogiin hojiloor ondorloloo.3 han onoonoo zoruutei azgui maa

    GD Star Rating
    loading...
  4. kkk says:

    LAKERS neg gandan orchod iresei! Yalanguya ODOM>>

    GD Star Rating
    loading...
  5. kkk says:

    Onoodor Howard-g diildgui gnee..ODOM altsan l da

    GD Star Rating
    loading...
  6. jagaa says:

    kobe uneer azgui bailaa ochigsor MIami-d onoodor Orlando-d azgui l hojigdloo doo uul ni ch…

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    howardiig dan aldaa hiij l zogsooj bna lee sh d.daraagin 5 dahi odor lakers boston 2 goy toglolt bolno

    GD Star Rating
    loading...
  8. batunaw says:

    whahahahah ma utah laasan bnshd.

    GD Star Rating
    loading...
  9. MB says:

    Boston Clavland 2 tegj bgaad l neg sein hojigdoh bailgvi dee
    Denver bol 3 daraal j hojigdchihloo ih soinin l ym bolj bna daa
    zvgeerei portlondiig hojih bailgvi dee

    GD Star Rating
    loading...
  10. Мэргэн Б says:

    Одом хог байна аа. өчигдөр wade-д нялгадуулаал өнөөдөр 4хөн оноо тэгээд дээр нь хэрэгтэй үед баг алаад л… түрүү жилийн Одом хааччихваа хог гэж…

    GD Star Rating
    loading...
  11. real says:

    odom chin ugaasaa chadahgui sh dee,bi lav 20 oos deesh onoo avj bhiig ni haraagui

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: