Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 18 дараалсан хожил

GD Star Rating
loading...

Өнөөдөр Бостон Селтикс 18 дахь дараалсан хожлоо Никсээр авснаар багийнхаа дээд амжилттай зэрэгцлээ. Мөн Детройт Пистонс Ням гаригт (орон нутгийн цагаар) дахин хожигдов.

1229910209

Бостон – Нью-Йорк – 124:105 (40:21, 26:37, 32:29, 26:18)
Б: Рондо (26), Р.Аллен (18)
Н-Й: Ричардсон (29), Робинсон (23)

Тоглолтын 3-р үеийг залуу тоглогч Рондо бүрэн эзэгнэж, нийт авсан 26 онооныхоо 18-ыг нь авснаар Бостон Селтиксийн 18 дараалсан хожилд үнэтэй хувь нэмэр орууллаа.  Өмнө нь 1981-1982 оны улиралд 18 дараалж хожиж байлаа.

Дараагийн тоглолтоо Селтикс талбай дээрээ Филадельфитэй хийх болно. Хожих аваас багийнхаа дээд амжилтыг шинэчлэх юм. Мөн 26-2 амжилт нь лигийн түүхэн дэх 2 хожигдолтой хамгийн сайн үзүүлэлтийг давтаж байна. Никс 1970 онд, Филли 1967 онд тус тус 26-2 амжилт үзүүлж байж. Эдгээр багууд тэр жилдээ аваргалж байлаа.

Харин Никс 4 дараалан хожигдлоо. Селтикст бүр 8 дараалж хожигдож байна.

Вашингтон – Даллас – 86:97 (21:22, 23:20, 24:28, 18:27)
В: Жеймисон (22), Батлер (18)
Д: Терри (25), Новицки (23)

Далласын бүрэлдэхүүнд лигийн түүхэн дэх хамгийн сайн холбон тоглогч нарын нэг байгаа. Жейсон Кидд сүүлийн 6 минутанд 6 оновчтой дамжуулалт хийж, багийнхаа 4-р үеийн сайн тоглолтын гол хөдөлгөгч хүч байснаар Вашингтоныг талбай дээр нь хожлоо. Визардс 6 дараалан хожигдож байгаа бөгөөд 25 тоглолтынхоо 21-т нь хожигдоод байна. Энэ нь тэдний 42 жилийн өмнө үзүүлж байсан хамгийн муу амжилттай адилхан болж байна. 1966-67 онд тэд Балтимор Буллетс нэртэй байлаа.

Cavaliers Thunder Basketball

Оклахома – Кливленд – 91:102 (25:27, 22:25, 25:30, 19:20)
О: Дюрант (26), Уэстбрук (24)
К: Джеймс (31), Уильямс (20)

ЛеБрон саяхан 2010 онд гэрээ нь дуусаад өөр баг руу явахгүй, Кавальерстаа үлдэнэ гэж мэдэгдсэн. Яагаад тэгж хэлсэн юм бол? Яагаад гэвэл Кавальерс хожсоор байгаа учраас, лигийн топ багийн нэг баттай болсон учраас тэр. “Бид маш сайн сагсан бөмбөгийг тоглож байна. Бид сайн баг. Бид лигт 2-т орох сайн амжилт үзүүлээд байна” хэмээн өнөөдөр хожсоныхоо дараа Жеймс хэлжээ. Харин хожигдсон багийн дасгалжуулагч Скотт Брукс “Тэд зөвхөн сайн баг биш. Тэд агуу” гэсэн байна. Арай ч хэтрүүлж.

Өнөөдрийн тоглолтонд ЛеБрон 31 оноо авсан бол шинэ цэрэг Мо Уилльямс 20 оноогоор түүнд тусалж, 4 тоглолт айлын талбай дээр хийсэн аяллаа Оклахомаг хожсоноор өндөрлөлөө.

Атланта – Детройт — 85:78 (22:25, 30:16, 17:22, 16:15)
А: Бибби (27), Жонсон (19)
Д: Стаки (20), Уоллес (20)

Майк Биббигийн супер тоглолт Пистонсыг хожлоо гэхэд болно.  Тэрээр энэ улирлын дээд оноогоо буюу 27 оноо авсан бөгөөд 13 шидэж 10-ыг нь амжилттай болгожээ. Мөн холын зайн 6 шидэлтээ бүгдийг нь оновчтой шидсэн байна.

Уг нь Детройт өмнөх 16 тоглолтынхоо 12-т нь Атлантаг хожиж байсан төдийгүй өнгөрсөн улиралд таарах бүртээ лл хожиж байж. Гэвч энэ удаа барсангүй. Үүнд нөгөө алдарт Ням гариг нь нөлөөлөв бололтой. Энэ улиралд Ням гаригт 6 тоглож, бүгдэд нь хожигдоод байна. Бусад өдрүүдэд 11-4 амжилттай байгаа.

Детройтын дасгалжуулагч Майкл Курри “Бид Жо Жонсоныг сайн хамгаалсан, Жош Смитийг ч сайн хамгаалсан. Тэд 42 хувьтай л шидсэн. Харин ганц Биббиг л хамгаалж чадсангүй” гэжээ. Курригийн үзэж байгаагаар Биббигийн 4 ч холын шидэлтэнд Айверсон буруутай гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    Lebron sain bn shu chini umsguliig dandaa CLEVELAND bhiig husdeg shuu. Forever CLE with LeBron.

    GD Star Rating
    loading...
  2. SekE says:

    Forever ч ёстой мэдэхгүй маа. 2010-нд Lebron-ын төлөө алалцаан болно доо. Одооноос багууд цалингийн цэсээ суллаж байна шд. 2010 оны Lebron , Wade, Bosh гэх мэт шилдэгүүдийн төлөөх тулалдаанд …

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    james aguu bagtaa baisan dr

    GD Star Rating
    loading...
  4. ball says:

    real чи зүгээр хөлбөмбөгөө үзээч. Lebron-ы өмнөөс шийдчих болтой юм аа

    GD Star Rating
    loading...
  5. uuganaa says:

    Гамшигийн зун гэж нэрлээд байгаа энэ лидэр залуусыг авахын төлөөх тулаанд мөн л Клевлэндынхэн юм бодож байгаа байлгүй дээ. Леброн өөрөө ингэж ярьж байхад баг нь бас хангалттай цалин өгнөө гэж найдаж байна. мөн дээрээс нь сайн хамтрагч байхад л Клевлэнд аврага авж л таараа.

    GD Star Rating
    loading...
  6. MB says:

    Lebron ymar olon zantai ym bee
    hojloo geed engeed baihdaa ch yahav dee
    Ene jil engej hojij bol sh dee erh 2 jil yah ym bol boo med
    Herev ene jil dee James gemtvel yahav tegeedl Cavs duusaa sh dee
    Iim olon zan hereggvi ll baih daa

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    ball chi muu bandiduulsan bandi mini bi end bhad chi muu duugui l bjee za

    GD Star Rating
    loading...
  8. Мэргэн Б says:

    MB-ийн хэлсэн үнэн ш худлаа олон зан гаргаад. тэгээд одоо улирал дундуур эсхүл плэйоффт муу тогловол дахиал явна гэж гоншигнохын байна л даа. Энэ бүрэлдэхүүнээрээ аварга авна гэж байхгүй нь тодорхой. Том хотын аварга авах багт л очмоор байна гэдэг юм чинь улирал дуусахад явна гэнэ дээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: