Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Хавьер Занетти: Багаа орхих талаар хэзээ ч бодож байгаагүй

GD Star Rating
loading...

zanettiБ.ЭНХЖИН “Интер”-ийн ахлагч Хавьер Занетти “хар-хөхүүд”-ийн төлөө 617 дахь тоглолтдоо оролцоод байна. 1995 оны наймдугаар сарын 27-нд анх “Интер”-ийн хувцсыг өмссөнөөс хойш тэрбээр багийнхаа лидер тоглогчийн үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн билээ. Энэ хугацаанд тэрбээр 14 дасгалжуулагчийн нүүр үзсэн ч бүгд түүнийг үндсэн бүрэлдэхүүнд багтааж байлаа. Ганц энэ баримт л Занеттиг хэр чадварлаг тоглогч болохыг гэрчлэх биз ээ. 35 настай ахмад дайчин, төвийн хамгаалалтын шугамыг олон жил эзэгнэж буй түүний нэгэн ярилцлагыг сонирхуулья.

-Та “Интер”-ийн төлөө 600 илүү тоглолтод оролцжээ. Энэ хугацаанд хамгийн их сэтгэлд хоногшиж үлдсэн мөч юу байв?
-”Интер” шиг дэлхийн хэмжээний том багийн төлөө тоглож байгаа хүнд олон сайхан дурсамж үлдсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд багийнхныхаа гаргасан бүх л амжилтаар би бахархдаг. Ер нь түрүүлсэн тэмцээн, хүртэж байсан цом бүхэн миний сэтгэл зүрхэнд тодхон байдаг юм.

-1998 онд UEFA-гийн цомын финалд “Лацио”-г 3:0-ээр хожсон тоглолт сайхан дурсамжуудын нэг биз?
-Тэгэлгүй яахав. “Интер”-т тоглохдоо хүртсэн анхны цом маань энэ. Ялангуяа би гоол оруулж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан болохоор бүр ч сайхан санагддаг.

-Тэгвэл үүний эсрэгээр, харамсалтай мөчөө нэрлэвэл?
-2002 онд “Сери А”-гийн сүүлийн тойрогт “Лацио”-д дийлдэн скудеттогоос мултарсандаа их харамсдаг. Тэр үед биднийг түрүүлээсэй гэж олон хүн хүсч байсан ч шийдвэрлэх мөчид азгүйтсэн юм.

-Та өөр багт очих тухай хэзээ ч бодож байгаагүй гэж үнэн үү?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Үнэнийг хэлэхэд Англи, Испаниас цөөнгүй санал ирж байлаа. Гэхдээ би энэ багтай дэндүү олон зүйлээр холбогдсон хүн. Нэг ёсондоо төрсөн гэр шиг минь л болчихож. Тиймээс багаа орхих тухай бодол хэзээ ч төрж байгаагүй.

-Та олон шилдэг хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тогложээ. Жишээлбэл Роналдо байна…
-Тэр бол агуу тоглогч, жинхэнэ аварга хүн. Түүнийг тоглож байхад манай баг ялагдашгүй мэт сэтгэгдэл төрдөг байж билээ. Тэр ганцаараа тоглолтын хувь заяаг өөрчлөх чадвартай тоглогч байсан юм.

-Таныг анх “Интер”-т ирэх үед танай баг нэг тэмцээнд түрүүлэх гэж их зовдог байсан. Харин одоо цомуудыг ээлж дараагаар нь хүртэх болжээ. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?
-Тэр үед бид багийнхаа ирээдүйн амжилтыг аажмаар бэлдэж байсан. Багагүй бэрхшээл амссанаа нуугаад яахав. Харин одоо, ялангуяа сүүлийн дөрвөн жил бид улам илүү ойлголцож, нэг хүн мэт болж чадсан. Энэ нь амжилт гаргах гол үзүүлэлт гэж бодож байна.

-Та Аваргуудын лиг, ДАШТ-д түрүүлж үзээгүй. Үүндээ харамсдаг уу?
-Итгэл найдвараа алдчихаагүй л байгаа шүү. Зодог тайлахаасаа өмнө аль нэгийг нь, болж өгвөл хоёуланг нь авна гэж найдаж байна.

-Аргентиний шинэ үеийн залуус Бээжингийн олимпод гайхалтай тоглон түрүүлсэн. Шигшээ багийн ирээдүйн талаар ямар бодолтой явна?
-Олимпод үнэхээр гайхалтай баг бүрдсэн байсан. Миний бодлоор шинэ үеийн залуус өмнөхөөсөө илүү авьяаслаг, техниктэй юм. Энэ залуус ирээдүйд Аргентиний хөлбөмбөгийн төлөө их зүйл бүтээх биз ээ.

-Аргентиний шигшээ ДАШТ-ий сорилгод тийм ч сайн тоглохгүй байгаа. Гайгүй тоглож, эрхээ авах шанс хэр байна?
-Одоогоор найман тоглолт хийснээс бид гуравт яваа. Ямар ч байсан эрхээ авах нь тодорхой. Гэхдээ аль болох эртхэн Өмнөд Африкийг зорих эрхээ авах хэрэгтэй байна. Ингэж чадвал ДАШТ эхэлтэл бэлдэх хангалттай хугацаа гарна.

-2010 оны ДАШТ таны хувьд сүүлийнх үү?
-2014 оны ДАШТ Бразилд болно. Би харин тэнд байна гэж найдаж байна. Гэхдээ Аргентиний шигшээгийн хөгжөөн дэмжигчийн хувиар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. real says:

    hoorhii ter 2 avah tsomch hudlaa bh aa daa hogshoon

    GD Star Rating
    loading...
  2. hashka_et says:

    wow manai cap yah argagui gaihaltai toglogch, olon olon interista tuund itgedeg. jinhene ulger jishee capitan bol yah argagui manai cap. FORZA INTER

    GD Star Rating
    loading...
  3. Lutaa says:

    Zanetti bol buh tsag ueiin aguu zahuudiin neg shuu dee tuun shig toglogch ahlagchiig olohod hetsuu dasgaljuulagch bolgonii shulsiig goojuulsan toglogch

    GD Star Rating
    loading...
  4. Man says:

    Manai Inter Champions leagt turuulj l taaraa.

    GD Star Rating
    loading...
  5. B@tun@W says:

    gehdee arail turuulehgui bhdaaa INTERt ug ni naidajil bna

    GD Star Rating
    loading...
  6. Crusader says:

    Manai Nerrazzuri bol uneheer aguu bag Forza INTER!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: