Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Бока Аргентиний аварга !

GD Star Rating
loading...

http://i.media.goal.com/g/37485.jpgЭртнээс нааш Аргентин улсыг гайхамшигт хөлбөмбөгчид нь чимсээр ирсэн. Тэдний авьяаслаг хөвгүүд нь дэлхий даяар ур чадвараа гайхуулан ,хөлбөмбөгийн ид шидийг бүтээж байдаг. Ийм улсын лиг гайхалтай болохгүй гээд яах вэ. Аргентиний лиг нь бидний мэдэх европын хөлбөмбөгийн системээс огт өөр дүрмээр явагддаг бөгөөд жилд 2 удаа аварга тодордог.
Эхний аварга нь 6 сард тодордог бөгөөд үүнийг Клаусура буюу Хаалтын лиг , удаахь нь Апертура буюу нээлтийн лиг. Өнөөдөр ‘Нээлтийн лигийн’ аварга баг тодорсон бөгөөд энэ жилийн Апертура тун сонирхолтой өрнөлөө.  19 -н тойргийн дараах байдлаар гурван баг 39 оноотой тэнцсэн бөгөөд энэ тохиолдолд гоолын зөрүү юм уу , хоорондоо хэрхэн тоглосныг хардаггүй харин нэмэлт тоглолт явуулдаг дүрэмтэй. Энэ дүрэм ёсоор Сан Лорензо , Бока Хуниорс , Тигре багууд тойргоор тулалдаж аврагыг тодрууллаа.
Ингээд та бүхэнд эдгээр тулаануудын үр дүнг танилцуулья

Тигре 1 – 2 Сан Лорензо
Лаззаро  Scored in the 76th minute 76′ Барриентoс Scored in the 18th minute 18′
Бергессио Scored in the 20th minute 20′

Сан Лорензо 1 – 3 Бока Хуниорс
Солари Scored in the 61st minute 61′ Виатри Scored in the 45th minute 45′
Паласио Scored in the 77th minute 77′
Чавез Scored in the 90th minute 90′

Бока Хуниорс 0 – 1 Тигре
Лаззаро  Scored in the 68th minute 68′

Карлос Ишиа -р удирдуулсан Бокачууд плеи-офф шатанд тун азтай байдлаар түрүүлсэн бөгөөд эхний тоглолтдоо өрсөлдөгчөө 3 гоолоор ялсан нь тэдний түрүүлэхэд их нөлөөлсөн. Сүүлийн тулаандаа Бока тун хайхрамжгүй үзэж  1 : 0 -р ялагдсан ч гоолын зөрүүгээр (+1 бөмбөгөөр) илүү гарч Апертура лигийн аварга болсон байна.

Родриго Паласио , Хуан Роман Рекиулме тэргүүтэй Бока Хуниорсчууд ялалтын баяраа олон мянган фенүүдтэйгээ тэмдэглэсэн бөгөөд энэ түрүү нь клубын түүхэн дэх 23 дахь цом нь аж.

байр баг т/т Х Т Хж О.Г А.Г Г.Я
1 Boca Juniors 2 1 0 1 3 2 +1
2 Tigre 2 1 0 1 2 2 0
3 San Lorenzo 2 1 0 1 3 4 -1

Энэ жилийн Апертура лигийн мэргэн буучаар Ланис багийн 28 настай довтлогч Жосе Санд 15 гоолтой шалгарсан бөгөөд араас нь Мартин Морел (Тигре) 31 гоолтой  ,Эстибиан Фуэртес (Колин) , Мауро Боселли (Эстүдиантес) хоёр 11 гоолтой удаад нь оржээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. test

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    riquilme ug ni evropd togloj bsan bol play makert delhiin no1 mash uhaantai toglogch doo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: