loading...
Он солигдохтой зэрэгцэн хөлбөмбөгийн арилжаа наймаа цонх ч нээгдэх дөхөж аль тоглогч аль багт очиж тоглох бол гэдэг хөлбөмбөг сонирхогчдод тун сонирхолтой сэдэв байдаг. Тэгвэл Германы хөлбөмбөгийн дээд лиг болох Бундэслигийн эргэн тойронд болж буй арилжаа наймааны мэдээнээс…
Гамбургийн хамгаалагч Vadis Odjidja-Ofoe Премиер лигийн ВэстБром багтай хамт бэлтгэл хийсэн байна.
Хэрвээ 2 баг тохиролцож чадвал түүнийг нэгдүгээр сарын арилжаа наймааны цонхоор Гамбург зарах бодолтой байгаа юм байна. Түүнийг мэргэжилтнүүд түүний нутаг нэгт тоглогч болох Винсэнт Компанитай зүйрлэдэг билээ

Вэрдэр Брэмэн багт 2005 онхүртэл 7-н жил тоглосон Пол Сталтэри Английн Тоттэнхэм багтай гэрээ нь дууссан даруйд Бундэслигийн Боруссиа Мюнхэнгладбах багтай гэрээ хийсэн байна.
Баруун хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр шинэ багаа дээд лигт үлдээхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлжээ.
Боруссиа Мюнхэнгладбах зөвхөн Сталтэриг аваад зогссонгүй хагас хамгаалалтын байрлал дээрээ Чехийн шигшээ багийн тоглогч байсан Томаш Галашэкийг элсүүлсэн байна.
35 настай хагас хамгаалагчийг Чехийн Баник Острава багаас авсан байна
Ливерпүүл багаас зээлээр Гэрта Бэрлин багт тоглож буй Андрэй Воронин шинэ багтаа үлдэх хүсэлтэй гэдгээ мэдэгджээ. Тэрээр өмнө нь Бундэслигийн Байэр Лэвэркүзэн багт тоглож байгаад Ливерпүүл багт шилжсэн хэдий ч Англид төдийлөн амжилт олоогүй тэрээр Германд буцаж ирээд амжилт сайтай байгаа бөгөөд баг нь үлдээхийг хүсвэл надад татгалзах зүйлгүй гэжээ.

Шалькегийн хагас хамгаалагч Петр Ловэнкрандс багаасаа явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрээр Шотландийн Рэнжирс багаас Шалькед ирсэн бөгөөд ирсэнээсээ хойш төдийлөн амжиллтай байгаагүй бөгөөд ихэвчлэн сэлгээний сандалд ихэнхи цагаа өнгөрөөсөн бөгөөд түүнийг хуучин тоглож байсан Рэнжирс баг нь авах талаар яригдаж байгаа юм байна.
Байэрн Мюнхэн багийн ахмад тоглогчид боолох Марк Ван Боммэл болон Зэ Робэрто нар ахин нэг жил багтаа үлдэх болсон байна. Багийн ахлагч Ван Боммел зун гэрээний хугацаа дуусахаар нутгийн баг болох ПСВ, харин Бразил тоглогч Зэ Робэрто АНУ-н Мажор лигт тоглохоор яригдаж байсан бөгөөд дахин нэг жил багтаа тоглохоор боллоо.
loading...




tanai site goyo shuu
loading...
shine onii mend hurgey saihan bayrlaarai
loading...
bayriin mendee
loading...
Байэрн Мюнхэн багийн ахмад тоглогчид боолох Марк Ван Боммэл болон Зэ Робэрто нар ахин нэг жил багтаа үлдэх болсон байна. Багийн ахлагч Ван Боммел зун гэрээний хугацаа дуусахаар нутгийн баг болох ПСВ, харин Бразил тоглогч Зэ Робэрто АНУ-н Мажор лигт тоглохоор яригдаж байсан бөгөөд дахин нэг жил багтаа тоглохоор боллоо.
Ene 2 gereegee sungaagui bgaashdee. Yugaan bicheed bgaan.
loading...