Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Хоккей » Дорнодыг Бостон, Өрнөдийг Сан Хосе тэргүүлж байна.

GD Star Rating
loading...

http://lakelouisehowler.com/images/NHL_Logo.gifҮндэсний хоккеин лигийн 2008 -2009 оны улирал талдаа орж байна. Одоогийн байдлаар багууд 31 -с 37 тоглолт хийгээд байгаа ба Дорнод конференцийг Клауд Юлиенээр удирдуулсан Бостончууд тэргүүлж байна. Харин нөгөө талд Сан Хосегийн Аварга загаснууд Өрнөд конференцийг магнайлж байгаа ба өнгөрсөн зургаан сард ажлаа хүлээж авсан Тод МкЭлланий хувьд амжил ялалтаар дүүрэн байна. 27–4–3 гэдэг бол шинэ дасгалжуулагчийн хувьд муугүй үзүүлэлт. Өнгөрсөн жилийн аварга Детройд Рэд Уйнгзчууд одоогоор 50 оноотой Сан Хосегийн араас нэхэж байна.

12 сарын 2 нд Каролина Харрикеинс баг  дасгалжуулагч Петер Лавиолетте -гээ халлаа. 2003 оноос Петер,  Каролина -г удирдсан бөгөөд энэ хугацаанд нэг стенлийн цом (2006) хүртсэн юм. Түүний оронд ирсэн Пол Маурис -н хувьд өмнө нь (2001-2003) энэ багийг дсагалжуулж байсан туршлагатай нэгэн аж.

12 сард болсон Удирдах албаны хүмүүсийн уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн хямрал хоккеин лигт ч нөлөөлж байгааг онцолсон байна. Жишээлэхэд Фниникс Коёотс л гэхэд 35 сая орчим долларын алдагдал хүлээжээ. Лигийн комиссар Гэри Беттман энэ талаар : Тэдэнд хэдий хүнд үе тулгараад байгаа ч , удахгүй хэвийн байдалдаа орно гэжээ. Мөн сүүлийн үеийн мэдээгээр Буффало клуб ч зарагдах тухай яригдаж байна.

Даллас Старс багийн зүүн жигүүр Шон Авери  , Клагари Фламес багийн тоглогчийг арьс өнгөөр доромжилсон учир 6 тоглолтоор торгуулжээ. Сүүлд багийн удирдалга түүнийг багтаа дахин тоглуулахгүй гэсэн байна.

Лигийн мэргэн буучдын жагсаалтыг Питтсбург Пингуйнс багийн хоёр тоглогч тэргүүлж байна. Оросын легионер Евгений  Малкин буюу Гено 15 гоол , 40 дамжуулалт өгсөн амжилтаараа 55 оноотой яваа бол түүний багийн ахлагч Синдеи Кросби 13 гоол 33дамжуулалт  46 оноотой явж байна.  Харин өнгөрсөн улирлын мэргэн бууч Овечкин (Вашингтон Капиталс) хэдий 20 гоол оруулаад байгаа ч , 23 ассисстай 43 оноо цуглуулаад байна.

Та бүхэнд сануулахад шинэ он гараад эхний өдөр буюу 1 сарын 1нд Чикаго хотын Вринглеи Фиелд -д өвлийн классик тоглолт явагдана. Детройтын Ред Вингз  – Чикаго Блэкхавкс хоёрын тулааныг хоккеи сонирхогчид таалан үзэх нь тодорхой.

Энэ сарын 26-с 1 сарын 6 -г хүртэл Канадын нийслэл Оттава хотноо Хоккеин 20 хүртэлх насны ДАШТ явагдах гэж байна

12 сарын 19- 27 хүртэл зул сарын амралт явагдаж байгаа ба энэ хугацаанд ямар ч гэрээ хэлэлцээр , наймаа явагддаггүй аж.

Ингээд та бүхэнд Үндэсний хоккеин лигийн явцыг сонирхуулья .

NHL явц

Т/Т – тоглосон тоглолт , Х – Хожил , Хж – Хожигдол , Ц.С/П – Цаг сунгасан/Пеналти , О.Ш- Оруулсан шайб , А.Ш – Алдсан шайб ,

Дорнод Конференц

Атлантик дивизион Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
Нью Иорк Ранжерс 36 22 12 2 96 94 46
ФИЛАДЕЛЬФИ ФЛАЙЕРС 33 18 8 7 116 100 43
НЬЮ-ЖЕРСИ ДЕВИЛЗ 31 19 9 3 99 82 41
ПИТТСБУРГ ПИНГВИНС 32 17 11 4 109 97 38
НЬЮ-ЙОРК АЙЛЕНДЕРС 33 10 20 3 81 120 23
Зүүн хойд дивизион Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
БОСТОН БРЮИНЗ 33 24 5 4 124 77 52
МОНРЕАЛЬ КАНАДИЕНС 33 18 9 6 98 86 42
БАФФАЛО СЭЙБРЗ 33 16 13 4 94 94 36
ТОРОНТО МЭЙПЛ ЛИВЗ 32 13 13 6 101 112 32
ОТТАВА СЕНАТОРС 31 12 14 5 73 83 29
Зүүн өмнөд дивизион Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
Вашингтон кэпиталс 27 15 9 3 87 83 33
Каролина харрикэнс

27 12 12 3 66 77 27
ФЛОРИДА ПАНТЕРС 26 11 12 3 63 73 25
Атланта трэшерс 26 9 14 3 77 93 21
Тампа-Бэй лайтнинг 26 6 12 8 60 83 20

Өрнөд Конференц

Төв дивизион  Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
ДЕТРОЙТ РЕД УИНГЗ 32 22 6 4 119 97 48
ЧИКАГО БЛЭКХОУКС 30 17 6 7 111 81 41
Нэшвилл Предаторс 32 16 13 3 84 92 35
КОЛАМБУС БЛЮ ЖЭКЕТС 32 14 14 4 89 98 32
СЕНТ-ЛУИС БЛЮЗ 32 13 16 3 93 108 29
Баруун хойд Дивизион Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
КАЛГАРИ ФЛЭЙМЗ 33 18 11 4 97 99 40
ВАНКУВЕР КЭНАКС 33 18 12 3 99 86 39
МИННЕСОТА УАЙЛД 32 16 14 2 84 74 34
КОЛОРАДО АВЕЛАНШ 33 16 16 1 88 96 33
ЭДМОНТОН ОЙЛЕРС 31 14 14 3 83 96 31
Номхон далайн дивизион   Т/Т Х Хж Ц.С/П О.Ш А.Ш оноо
САН-ХОСЕ ШАРКС 29 24 3 2 109 68 50
Анахайм Дакс 31 17 11 3 90 85 37
ФИНИКС КОЙОТС 30 14 13 3 81 88 31
ЛОС-АНЖЕЛЕС КИНГЗ 29 13 12 4 79 81 30
ДАЛЛАС СТАРС 29 11 14 4 78 102 26

* – Дивизионыг тэргүүлэгчид

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: