loading...
УБ-ын цагаар 12-р сарын 23-ны өдөр НБА-ын 6 тоглолт боллоо. Харин маргааш 12 тоглолт болох бол 25-нд нэг ч тоглолтгүй өдөр юм байна.
Өнөөдрийн одод
-Жамеер Нельсон, Мэжик. Тэрээр сүүлийн хэдэн тоглолтонд од шиг л тоглож байна. Голден Стэйттэй хийсэн өнөөдрийн тоглолтонд 22 оноо, 7 оновчтой дамжуулалт хийжээ.
- Яо Мин болон Аарон Брукс, Рокитс. Яо Нетсд тоглодон И Жинльян “дүүгийнхээ” эсрэг 24 оноо авч, 16 самбараас авалт хийсэн бол Рафер Алстоныг эзгүйчилж байгаа Брукс өөрийн дээд амжилтаа давтаж 22 оноо авсан байна.
- Коби Брайант, Лейкерс. Улирлын эхний тоглолтуудад даруухан байсан Коби одоо “тоглож” эхлэв бололтой. Өнөөдөр Мемфисийн эсрэг тоглолтын хамгийн чухал үед гайхалтай байсан ба нийт 36 оноо авснаар багийнхаа 2 дараалсан хожигдлыг зогсоолоо.
- Нене болон Чонси Биллапс, Наггетс.Нене 19 оноо, 11 самбар, Биллапс 19 оноо 10 оновчтой дамжуулалт хийж, Денвер Портлэндийг хожход чухал үүрэг гүйцэтгэлээ.
-Крис Бош, Рэпторс. Тэрээр 31 онооныхоо 18-г 4-р үед авсан байна. Торонто Клипперсийг талбайд нь хожжээ.
Онцлох мэдээнүүд:
- Денверийн довтлогч Кармело Энтони баруун тохойны гэмтлээс болж өнөөдрийн тоглолтыг өнжсөн бөгөөд дахин 2 ч тоглолт өнжих юм байна.
- Лейкерсийн эмч Стив Ломбардо гэмтэлтэй байгаа хамгаалагч Жордан Фармарыг хагалгаанд орох шаардлагатай гэж үзэж байгаа аж. Дерек Фишерийн орлогч энэ улиралд дунджаар 20 орчим минутыг талбай дээр өнгөрөөж, 7.9 оноо, 2.4 оновчтой дамжуулалт өгч байсан юм.
-Яо Мин, И Жиньлянь нарын хоорондох өрсөлдөөнийг Хятадын хамгийн том сувгаар шууд дамжуулж, тэрбум орчим хүн үзэж сонирхсон тоо гарчээ.
Өнөөдөр болсон тоглолтууд:
“Сан-Антонио” – “Сакраменто” – 101:85 (33:22, 29:23, 18:16, 21:24)
С-А: Паркер – 18. Мэйсон – 11. Данкан – 10. Жинобили – 10. Хилл – 10.
Сак: Сэлмонз – 22. Удрих – 13. Гарсия – 10.
“Клипперс” – “Торонто” – 75:97 (18:25, 14:26, 28:18, 15:28)
К: Гордон – 19. Рэндольф – 19 + 8 самбар. Дэвис – 16 + 9 дамжуулалт.
Т: Бош – 31. Дж. О’Нил – 23 + 9 самбар. Паркер – 12.
“Денвер” – “Портленд” – 97:89 (29:27, 24:20, 25:28, 19:14)
Д: Нене – 19 + 11 самбар. Биллапс – 19 + 10 дамжуулалт. Клейза – 17.
П: Олдридж – 20. Аутло – 15. Блэйк – 14.
“Орландо” – “Голден Стэйт” – 113:81 (25:16, 28:29, 34:21, 26:15)
О: Нельсон – 22 оноо. Льюис – 21. Петрюс – 14.
Г: Кроуфорд – 18. Морроу – 13. Белинелли – 12.
“Нью-жерси” – “Хьюстон” – 91:114 (13:29, 27:32, 25:25, 26:28)
Н: Дулинг – 17. Жиньлянь – 10. Картер – 10. Харрис – 10.
Х: Яо Мин – 24 + 16 самбар. Брукс – 22. Лэндри – 13.
“Мемфис” – “Лейкерс” – 96:105 (25:25, 32:24, 23:28, 16:28)
М: Гэй – 23. Майо – 22. Уоррик – 14.
Л: Брайант – 36. Газоль – 15. Байнэм – 13.
loading...





Carmelo bag ene neeh muu bish baigaa bolhoor ene onjood l baih shig bna da zvgeereei denver allstar in daraa alaad ognoo Tehdeech odooch zvgeer l bgaa lda nuggets sain yvnaa
Kobe iig hamgal ch maar haragdaad l baihad hamgaalj chadahgvi ym ymar sonin ym be gaihaadl baih ym da
loading...
kobi alaaad ogno oo
loading...
carmelo zuun garandaa urt kist zuudeg bsan odoo harin baruun zuuh bhaa kkk
loading...
end kobeg hen hamgaalchihaad bn aa…chi NBA d ochij toglood uzdee…tgd chi gaihahaa bolih baihaa
loading...
Угийн Kobe шилдэгүүдийн л нэг ш. Энэ Jameer Nelson чинь харин шуугиулж байх шив . Багийн леадер Superman хочит Howard байхгүй хооронд. Тэгэхдээ хамгаалалт сайтай багтай тоглоход яахын болдоо.
loading...