loading...
![]()
Франклин Эдмундо “Франк” Райкаард нь 1962 оны 9 сарын 30-нд төржээ. Тэрээр Голландын шигшээ багт хагас хамгаалагч болон дасгалжуулагчаар ажиллаж байв. Райкаард АФС Аяакс, Реал Сарагоса, АС Милан клубүүдэд алба хашиж байсан ба Үндэсний шигшээдээ 73 удаа тоглож, 10 гоал оруулсан.
2008 оны 5 сарын 8-нд Каталаны нэр төр Барсагийн дасгалжуулагчаар ажиллахаа больж байгаагаа албан ёсоор зарлаж, үүрэгт ажлаа Барсагийн Б багийн дасгалжуулагч Жосеф Гуардиолад шилжүүлэн өгчээ.
Түүний ээж нь Голланд, аав нь Суринам хүн ажээ.
ТОГЛОГЧИЙН ЗАМНАЛ
Аяакст – Хамгаалалтын мангас төрлөө
1980 оны 8 сарын 23-нд 17-хон настай Франк хүүг Голландын гайхамшиг Аяакс клубын ерөнхий дасгалжуулагч Лео Бийнхакер үндсэн багтаа элсүүлэн авав. Тэрээр лигийн анхны тоглолтондоо “Go Ahead Eagles” хэмээх сүржин нэртэй жижигхэн багийг 2-4 харьцаатай хожиход 3 дахь гоалыг нь оруулж, өөрийгөө жирийн бус тоглогч гэдгээ тунхаглаж эхэлсэн байна.
Франк хүү анхны улиралдаа л Аяаксын нэрийн өмнөөс 23 тоглолтонд оролцов. Энэ улирал Эрэдивизийн аваргаар түүний баг тодорч, улмаар дараагийн улиралд аваргын титмээ нэр төртэй хамгаалан гарлаа.
Райкаард Аяакст яруу алдарт 7 бүтэн 1 хагас улирлыг үдэхдээ төвийн хамгаалагчаар 3 улирал, баруун жигүүрийн хагас хамгаалагчаар 1 улиралд тоглосон. Энэ хугацаанд Голландын лигийн аваргаар 3 удаа, Голландын цомыг 3 удаа хүртлээ. 1986-1987 оны улиралд Социалист Германы Локомотив
Лейпциг клубыг 1-0 харьцаагаар хожин, Цомтой багуудын цомыг хүртэхэд Аяакс түүнгүйгээр төсөөлөгдөшгүй болсон байв. 1987 оны 9 сар хүртэл домогт Иохан Круйффийн удирдлага дор хэнд ч зогсоогдошгүй гайхамшигт 3 улиралыг өнгөрүүлсэн тэрээр Аяакс дахь замналаа төгсгөн Португалийн Спортинг клубтэй гэрээлсэн байна. Гэвч хэтэрхий орой албан ёсоор Спортингтой гэрээ байгуулсан тул Спортингийн нэрийн өмнөөс ямар нэгэн тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Франкийг Испанийн Реал Сарагоса клуб нэн даруй зээлээр авч, өөрийн нэрийн өмнөөс тоглуулсан байна. Сарагосатай өнгөрүүлсэн анхны бөгөөд сүүлийн улирлыг дуусмагц тэрээр Италийн алдарт АС Милантай гэрээ байгуулав.
Россенери – Улаан харуудын ноёрхол
Улаан харуудын эгнээнд өнгөрүүлсэн 5 улирал нь түүнийг домог болгон мөнхжүүлсэн байна. Миланы дасгалжуулагч Арриго Саччи Райкардын тоглолтын үндсэн хэв маяг болох төвийн хамгаалагчийн байрлалыг нь хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч болгож өөрчилсөн нь үр дүнгээ тэр даруй өглөө. Шинэ байрлалдаа тэрээр гайхалтай хурдан дасан зохицож, дэлхийн хэмжээний хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч гэж хүлээн зөвшөөрөгджээ.
Голланд эрийн тоглолтын түрэмгий гэмээр идэвхитэй хэв маяг нь ирээдүйн супер од Патрик Виерад гүнзгий нөлөөлсөн гэдэг.
Хөлбөмбөгийн ногоон талбай дээр нутаг нэгт Рууд Гуллит, Марко Ван Бастен нартай мөр зэрэгцэн тоглож, 1989 онд Стеуя Бухарестыг, 1990 онд Бенфикаг ялж, Европын цомыг АС Милан багт 2 жил дараалан авч өглөө.
Франк АС Милан багтай Сери А –д 2 удаа аваргаласан байна.
Франк хэдийгээр тайван дөлгөөн ааш зантай боловч 1990 оны дэлхийн аваргаар Руди Фёллертэй удаа ам муруйж, түүгээр зогсохгүй маш бүдүүлэг авирлан улаан нүүрэн дундуур нь нулимаад авчээ. Гэхдээ хэн хэндээ л юм байсан бололтой. Үүнээс болж түүнийг “Лама” хэмээн хочлох болсон байна.
Лама бол өмнөд америкийн тэмээн гөрөөсний нэг зүйл бөгөөд буржгар үстэй байдаг нь Франктай төстэй ч төстэй юм шиг….
Аяакст – Гэртээ тавтай морил Франк!
Итали дахь гялалзсан амжилттай 5 улирлын дараа 1993 онд төрөлх Аяакс клубтээ ирлээ. Луй Ван Гаалийн удирдлага дор Райкаард болон Дэнни Блинд нараар хамгаалалтын цөмөө хийсэн Аяакс Эрэдивизийн өрсөлдөөний 2/3-т нь ялалт байгуулан улмаар 1994-1995 оны улиралд Аяакс Голландын аварга шалгаруулах тэмцээнийг ганц ч ялагдалгүйгээр төгсгөж, Европын аваргуудын лигид амжилттай тоглосон байна.
Венийн Эрнст Хаппел стадионд нэгэн цагт өөрийн хүчин зүтгэж байсан АС Миланыг 1-0 харьцаатай хожин Аяакс клуб Аваргуудын лигид түрүүллээ.
Энэ гайхалтай улирал түүний ногоон талбайд тоглох хөлбөмбөгчнөөр өнгөрүүлсэн сүүлийн улирал байв.
Улбар шаруудын эгнээнд
1981 онд Райкаард Голландын шигшээ багт дебютээ хийлээ. 1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээний финалд ЗХУ-ын багийг 2-0 харьцаатай хожиход Франк Райкаард, Роналд Коеман нар улбар шаруудын хамгаалалтын цөм нь болсон байна. Тэр улбар шаруудын нэрийн өмнөөс 73 тоглолт хийж 10 гоал оруулжээ.
Улмаар Райкаард Голландын шигшээ багтай 1990, 1994 оны Дэлхийн аварга, 1992 оны Европын аваргад оролцов. 1990 оны дэлхийн аваргаар Баруун Германы Руди Фёллертэй муудалцан улмаар 2-уул талбайгаас хөөгдөж байв.
ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЗАМНАЛ
Голландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт
Франкийн дасгалжуулагчийн замнал шууд л улбар шаруудын туслах дасгалжуулагчаар эхлүүлжээ. Зодог тайлаад дөнгөж гуравхан жил болж байгаа 36 настай дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй хүний хувьд Европ төдийгүй дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгэнд тооцогддог Голландын шигшээг дасгалжуулна гэдэг бас л ховорхон олдох завшаан байв.
Тухайн үед улбар шаруудын ерөнхий дасгалжуулагчаар өнөө үеийн хамгийн гайхалтай, чадварлаг дасгалжуулагчдын нэг Гуус Хиддинк ажиллаж байжээ. Гуус өөрийн багтаа Франкийг Иохан Нээскэнс, Роналд Коеман нарын хамтаар эргэлзэхгүйгээр орууллаа.
Энэ үед Франк дасгалжуулагчийн хувиар ямар нэг туршлагагүй байсан ч 2000 оны европын аварга шалгаруулах тэмцээнд улбар шарууд түүний зааварчилгаагаар хагас шигшээд хүрсэн байна. Уг тэмцээний туршид туршид Голландууд гайхамшигтай тоглож байсан ч шөвгийн дөрөвт тэд Италичуудад пенальтигаар хожигдсны дараа Франк нэн даруй өөрийн саналаар шигшээтэй байгуулсан гэрээгээ цуцласан байна.
Спарта Роттердамд
2001 – 2002 оны улиралд Эрэдивиз төдийгүй Голландын хамгийн эртний баг болон Роттердамын Спарта клубтэй гарээ байгууллаа. Райкаардын клуб атмосферийн хувьд гайхалтай сэтгэл татам байсан ч баг нь өөрөө санхүүгийн чадавхиар муухан байв. Ердөө 11 мянгахан хүний суудалтай стадионтой баг, дундаж үзэгчдийн тоо нь 9700 !!!
Гэвч тэрээр анхны улиралдаа л бүтэлгүйтэж, Роттердамын түүхэн дэх Эрэдивизээс багийг нь мулталсан анх удаа дасгалжуулагч болсон байна. Энэ нь түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүйд хүргэв.
Каталоны нэр төрийг дахин мандуулагч
Франк Роттердамыг амжилтгүй удирдсны дараа Барсаг дамгалжуулахаар болов. 2003-2004 оны улиралд Барсагийн захирлуудын зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр Лапорта сонгогдсон бөгөөд клубын тогтворгүй амжилтыг сайжруулах хүн нь Ф.Райкаард гэж үзжээ.
Ф.Райкаардыг ирэхэд клуб шинэ уур амьсгал, шинэ орчинтой болж байсан бөгөөд Лапортагийн хүсэлтээр багт авчрах хамгийн эхний тоглогч нь Английн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бекхэм байсан боловч багийн фэнүүд үүнд нь төдийлөн дуртай биш байв. Ф.Райкаард багт нэгдмэгцээ л шинэ суперстар РОНАЛДИНЬО-г Барсад элсүүлэн, шинэ мянган эхлээд гол өрсөлдөгч Реал Мадридыг хожиж, багийг хүссэн амжилтанд нь хүргэж чадахгүй байсан хөгшин од тоглогчдыг сольж, эрс шинэчлэлийг эхлүүллээ.
Роналдиньо нь Барсагийн хувьд Бекхэмийн дараа орохуйц 2 дахь сонголт байсан бөгөөд 1999 оноос хойш аваагүй байсан Ла лигийн аваргыг авчрах түлхүүр тоглогчоо болгосон нь нүдээ олсон хэрэг байв.
2003 оны 12 сард түүнийг Реал Мадрид клубэд хожигдоход багийн фенүүд түүнийг халахыг шаардаж, захирлуудын зөвлөлд хандаж байсан нь Ф.Райкаардын хувьд эхний улирал ямар хэцүү дарамттай байсны нэг илрэл билээ. Гэвч энэ улиралд Барагийн хүчин чадал хором бүрт улам сайжирсаар байв. Улирлын эхэнд релегэйшн зооноос нэгхэн онооны дээр байсан баг улирлын төгсгөлд дэд аваргын зэрэгт хүрлээ. Дараагийн улирал эхлэхэд хуучны хамгаалалтанд суурилсан баг үгүй болж, түүний оронд шинэ эрч хүч бүхий залуу од Роналдиньог гол баганаа болгосон Дэку, Самуэл Этүү, Рафаэл Маркес ба Эдмилсон нарыг шинээр багтаасан гайхалтай баг бүрдсэн байна. Энэхүү баг нь Ф.Райкаардыг гуйвашгүй дэмжигч, ерөнхийлөгч Лапортагийн хүчин зүтгэлийн үр дүн байв. Энэ баг дараагийн 2 улирал Ла лигийн аварга болж, хамгийн гол ривал Реал мадридыг талбайд нь 2 ч удаа хожсон байна.
Ф. Райкаард нь Реал клубыг талбайд нь 2 удаа хожсон Барсагийн түүхэн дэх хамгийн анхны дасгалжуулагч болон мөнхөрчээ. Түүний энэ амжилтыг Иохан Круйфф, Луй Ван Гаал, Луйс Арагонес гэх мэт алдар суутнуудын аль ч биелүүлж чадаагүй юм. Райкаардын нэг онцлог нь баг нь гялалзсан амжилтыг үзүүлж байсан ч талбайн гадна, талбай дээр ч дэмий олон үг хэлдэггүй, үг дуу цөөнтэй ч фэнүүдийн алга ташилтыг хамгийн их хүртсэн хайртай дасгалжуулагч байсанд оршдог.
Тэрээр 2005 оны УЕФА-ийн шилдэгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон билээ. 2006 оны Аваргуудын лигийн финалд Арсенал клубт 1-0 харьцаатай хожигдож байхдаа сүүлийн хоёр сэлгээгээ Хенрик Ларссон, Жулиано Беллети нараар хийсэн нь гайхамшигтай сонголт болж, дараалан 2 гоал хийн түрүүлснийг хүн бүхэн санаж байгаа буй за. Үүний үр дүнд Мигуэл Мунез, Жиованни Трапаттони, Иохан Круйфф ба Карло Анчеолтти нарын дараачаар Аваргуудын лигид тоглогчийн хувиар болон дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн 5 дахь түүхэн хүнээр Франк Райкаард тодорлоо.
Гэвч түүнийг сүүлийн 2 улиралд нэг ч цом авч чадаагүй нь багийн дасгалжуулагчийн үүргээс чөлөөлөгдөхөд хүргэсэн байна. 2008 оны 5 сарын 8-нд Реал Мадридын талбай дээр 4-1 харьцаатай хожигдсон нь түүний үнэнч дэмжигч Лапортагийн сүүлчийн тэвчээрийг барж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг зарлахад хүргэжээ. Хэдийгээр түүнийг ажлаас нь халж, оронд нь Жозеф Гуардиолаг томилсон ч Лапорта нэгэнтээ “…Ф.Райкаард бол түүхийг бүтээгч бөгөөд Барселон клуб дэх түүний өнгөрүүлсэн мөч бүхэн алдар гавъяагаар дурсагдах болно…” хэмээн дуу алдсан гэдэг.
Түүний дараагийн баг нь өөрийн дасгалжуулагч А.Грантыг халсан Челси клуб байж болохыг өөрөө дурьдаж байсан ч тийм зүйл болоогүй билээ.
Дасгалжуулагчийн философи, хэв маяг
Дасгалжуулагчийн хувь Райкаард нь довтлох арга барилыг эрхэмлэдэг онцлогтой онцгой арга барилтай байв. Энэ арга барилаа тэрээр тоглолт бүртээ ялах ба үзэгчидэд тааламжтай байлгах хос зорилготой хэрэгжүүлдэг байна.
Үүнийг хэрэгжүүлэхдээ өөрийн нутаг нэгт Ринус Микелс ба Иохан Круйффийн хэв маягийн уламжлан хөгжүүлжээ. Ринус Микелс нь Райкаард болон Круйффийн аль алинийг нь Голландын шигшээ багт байхад нь дасгалжуулж байжээ. Хэдийгээр Райкаард хуучны тактик, хэв маягийн даган дууриаж, шууд хуулбарладаггүй байсан ба орчин цагийн хөлбөмбөгийн үзэлд баримтлалд итгэдэг байв.
Тэрээр нэгэнтээ:
“… Өнгөрсөн үеэс чи маш их зүйлийг олж авна. Гэвч хэрвээ чи дасгалжуулагч болж, ямар нэгэн зүйлийг өөрийн гараар хийж байгаа бол чи өөрийн оюун санаагаараа тоглолтын хэв маягаа бий болгох ёстой. Чамайг хэн нэгнээс хуулбарлаж чадахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Олон олон жилийн өмнөх аугаа дасгалжуулагч нарын гайхалтай шийдлүүдийг хуулбарлах нь өнөөдөр тийм ч амжилттай үр дүнд хүргэнэ гэдэгт би итгэдэггүй…” хэмээсэн байдаг.
Тэрээр тоглолтын үеэр ч, бэлтгэл дээр ч, талбайн гадна ч ихэвчлэн нэг л хэвийн дөлгөөхөн төрхтэй байж чаддаг байв. Түүнийг Барсад ажиллаж байх үеийн тактик, хэв маяг нь довтолгоонд чиглэсэн хөлбөмбөгийн хамгийн сайн үлгэр жишээ болж байжээ. Ялангуяа 2004-2005 оны улирал, 2005-2006 оны улиралд 4-1-2-2-1 хэлбэрийг ашиглаж байсан нь гайхалтай үр дүнгээ өгснийг бүгд тодхон санаж байгаа бизээ. Энэ хэлбэр нь довтолгооны үед хагас хамгаалагч нар болон довтлогч нар хоорондоо маш сайн ойлголцож, өөрийн ур чадвараа бүрэн гаргаж, бүтээлчээр тоглоход маш тустай байв. Уг байрлалын 4 хамгаалагч нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байсан ба тоглолтын үед хагас хамгаалагч нарын олон удаагийн довтолгоонд идэвхитэй оролцох үед тэдний байрлалыг сайтар анзаарч зохих байрлалаа эзэлдэг ажээ. Баг ерөнхийдөө эсрэг талынхаа талбайд тоглолтыг өрнүүлж, талбайд нь шахан дарамтласны үр дүнд эсрэг талын хамгаалалтын алдааг ашиглан сөрөг довтолгоогоор гоалдах хэв маягтай тоглодог байна.
Хувь хүнийг удирдах, идэвхижүүлэх арга барилынхаа хувьд Райкаард “оддын систем”-ийг эрс эсэргүүцэж, хүн бүр багийн үнэ цэнэтэй гишүүн учир ижил эрхтэй байна гэж үздэг билээ.
loading...






Райкаар Фёолерыг нулимаад 2уулаа талбайгаас хөөгдсөн. Тоглолтын өмнө Беккебаур энэ 2 багийн хэн хожсон нь дэлхийн аварга болно гэсэн гэдэг.
loading...
I AM LEGEND.
loading...
aguu ai barcag ch bag bolgoson doo.enenees bolj real barcad talai dree3:0 duulj bilee
loading...
chelsea-d odoo ireh b.lgui. Big Fill neg l yvahaa bailaa. odoo ch husuulah b.haa
loading...