Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Хишигбатын Эрдэнэт-Од та Монголын спортын эрдэнэт од нь билээ

GD Star Rating
loading...

http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/erdenet-od20081225.jpgМонголд жүдо, самбо бөхийг үүсгэн хөгжүүлэгч, гавъяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит тэмцээн Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Ч.Машбат гавъяатын хувьд 1960-аад оны дундуур бөхийн шинэ төрлийг Монголд тийн хөгжүүлсэн бол 1988 онд эмэгтэйчүүдийн жүдогийн эхлэлийг тавьж байв.

Урьд нь эмэгтэй жүдог хөгжүүлэх оролдлого хэд хэд гарсан ч төр засгийн зүгээс ёс зүйд харш хэмээн хориглодог байж. Харин 1988 онд эрхийг нь нээлттэй болгосноор Ч.Машбат анхны секцийг байгуулан хичээллүүлж байжээ. Тиймээс Монголд эмэгтэйчүүд жүдогоор барилдаж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон, үүний эхлэлийг тавьсан гавъяатын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан нь энэ юм.

Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөх хөгжсөн 20 жилийн түүхийг өгүүлэх нэгэн эрхэм шавь багшийнхаа нэрэмжит тэмцээний үеэр тамирчны замналаа өндөрлөлөө. “Каир-2005” жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од энэ өдөр зодог тайлах ёслолоо хийв.

20 жилийн турш тогтвортой амжилт үзүүлнэ гэдэг хэн хүнд, ялангуяа бүсгүй хүний хувьд хэцүү. Харин 33 настай Хишигбатын Эрдэнэт-Од Монголын спортын тодоос тод гялалзах эрдэнэт од нь болж, хэд хэдэн үеийн тамирчидтай мөр зэрэгцэн явсан билээ. Тамирчны хувиар Монголын спортод тодоор тэмдэглэгдэх амжилтыг үзүүлсэн гавъяатдаа дасгалжуулагчийн албандаа хүчин зүтгэж өөр шигээ олон шилдэг жүдочийг бэлтгэн гаргахыг хүсье.

GD Star Rating
loading...
Хишигбатын Эрдэнэт-Од та Монголын спортын эрдэнэт од нь билээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. 16 удаагийн улсын аварга, Самбын тэр олон дэлхийн аварга нь таныг ямар хүн болохыг шууд хэлнэ. Та бол агуу шүү

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    sain sainhiig husie

    GD Star Rating
    loading...
  3. nuuts_mg says:

    barildahiig ni ahij harahgui gedeg ni haramsaltai ch dasgaljuulagchiin ajild ni amjilt husie tamirchnii huviar avaagui olimpiin medalia dasgaljuulagchiin huviar avah boltugai mongolinn emegtei judo chidiin tuuhiig tanigui geer tusuulhiin argagui bilee.

    GD Star Rating
    loading...
  4. tuba says:

    Tanii hundetgesendee setgedel uldeej bgaa yum shuu. ta bol unheer gaihaltai ayaslag tamirchin shuu. tand sain saihaniig husie. taniig burhan iveeg.

    GD Star Rating
    loading...
  5. gereltod mosow says:

    tand amjilt husye. ta bol agua tamirchin.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: