loading...
2009 оны нэгдүгээр сарын 10-нд эхлэхээр төлөвлөгдөж байсан “Спрайт” лигийн АШТ долоо хоногийн хугацаагаар хойшлогдож 17-нд эхлэхээр болжээ. Энэ удаагийн “Спрайт” лигт 30 баг оролцохоор болоод байгаа ба дээд лигийн 20 гаруй тоглогч орж байгаа юм. Мөн тус лигтэй хамт эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн явагдах гэнэ. Тэмцээн ховортой эмэгтэй сагсан бөмбөгчдийн тэмцээн ийнхүү нэгээр нэмэгдлээ.
Сонирхогчдын лигийн шагналын сан зургаан сая төгрөг бөгөөд аваргын бөгж, малгай, футболк зэргийг уламжлал ёсоороо өгөх аж. Мөн тойргийн тоглолтын дундуур зүүн, баруун бүсийн шилдэг тоглогчдын хооронд “Бүх оддын тоглолт” болно. Тэмцээн NBA-гийн дүрмийн дагуу зүүн, баруун бүст хуваагдан өрсөлдөж, үзүүлсэн амжилтаараа эхний наймд бичигдсэн багууд плей-оффт үлдэнэ. Үүнээс хоёр баг тунан үлдэж аваргын төлөө өрсөлдөх юм.
loading...




o ashgui de…
loading...
Шинэ баг яаж бүртгүүлэхийн бол?
loading...
ligt yaj bag burduulj orodog ym be? sain todorhoi hariu ogch tus bolooch
loading...