loading...
Өнгөрсөн зун авсан нурууны хүнд бэртлийнхээ улмаас Неста энэ улиралд багтаа нэг ч удаа туслаагүй билээ. Тэгвэл түүний талаар сайн мэдээ дуулдаж эхэллээ. 32 настай итали эр ирэх 2 сараас ногоон талбайдаа ирэх бөгөөд одоогоор Миами хотод эмчилгээ хийлгэж байгаа аж. tuttomercatoweb -д мэдээлснээр түүний эмчилгээний явц амжилттай явагдаж байгаа ба өдөрт 4 цаг орчим дасгал сургуулилт хийж , мөн давхар сэтгэлзүйн эмчилгээ ч авч байгаа аж. Удаан хугацааны дараа мэргэжлийн хөлбөмбөгтээ эргэж ирнэ гэдэг хэнд ч гэсэн хүнд байх нь ойлгомжтой. Сүүлд Миланы удирдлагууд мэдэгдэхдээ түүнийг бүрэн эдгэсэн цагт л талбайд гаргах баа үүнээс өмнө азаа туршихийг хүсэхгүй байгаагаа хэлжээ. Алесандро 1 сарын дундуур Миланд ирэх бөгөөд Вердертэй хийх УЕФА -м цомын тоглолтод орох боломжтой ажээ.
Россонерри -н талаарх нэгэн мэдээ дуулгахад , ирэх наймааны цонхоор Реал -н Каннаваро -г авна гэсэн мэдээг Галлиани үгүйсгэсэн байна. ‘Энэ чинь ямар ч үндэслэлгүй мэдээ байна , би альхэдийнэ Тиаго Силва гээд төвийн сайн хамгаалагч авчихсан шүү дээ , харин зүүн жигүүрийн хамгаалагч л хайж байгаа , хэрвээ сайн тоглогч олдохгүй бол байгаа бүрэлдэхүүнээр зүтгэнэ дээ‘ гэжээ.
Яг одоогийн байдлаар хар-улаануудаас бэртэлтэй байгаа тоглогчид гэвэл
Гаттусо , Инзаги ,Борриело , Неста, Амбросини ,Сендерос , Бонера нар байна.
Хамгийн хүнд бэртэлтэй нь Гаттусо бөгөөд ирэх 2 сар гэхэд ихэнх нь эргэж ирэх боломжтой ажээ.
loading...




Яааяа Nesto ч лайтай хамгаалагчдаа. Бие бялдар ч тэр бүхий л талаараа алдарт Милан-ын хамгаалагч баймаар хүн дээ.
loading...
Nesta ch delhiin hemjeenii hamgaalgch shuu
loading...
sain shuu ochigdor milanii 2003 oni avarguudiin ligt deportivotoi hiisen togloltiig uzlee archaagui naasan talbai dree 4:1 eer hojichihood ,hariu toglolton dr 4:0 hojigdood hasagdchih ym ter ueiin milanii bureldehuun ch laitai shuu
loading...
gattuso bol delhiin number1 toglogch bi gattuso shutej bna.gattuso gattuso gattuso gattuso shuu uragshaa
loading...