loading...
Италийн Сери А -н улирал эхлэхийн өмнө явагддаг Супер цомын тэмцээнийг та бүгд мэдэх байх. Тэгвэл ирэх жилийн супер цомын тэмцээн монголчууд бидэнд тун ойрхон газар явагдахнээ. Италийн хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ 2009 оны 8 сарын 8нд Бээжингийн ”Шувууны үүр” цэнгэлдэхэд тоглолтыг зохион байгуулах болсон гэжээ. Үүнээс өмнө 1993 онд Вашингтонд , 2002 онд Триполи -д , 2003 онд Нью-Иорк -т супер цомыг зохиож байсан бөгөөд , энэ жилийнхийг Нью-Иоркийн Гиант цэнгэлдэхэд зохион байгуулна гэж байсан ч эцсийн мөчид Сан Сиро -г сонгосон билээ.
Ирэх жилийн Супер цомыг ийм эрт буюу 8 сарын 8нд зохион байгуулж байгаа нь цаанаа бас учиртай. Сери А -н 2009/10 оны улиралыг 8 сарын 23нд эхлүүлж , тэр чинээгээр улирал эрт буюу 2010 оны 5 сарын 16нд дуусах нь. Ингэснээр Марчело Липпигийн шигшээд ДАШТ -д сайн бэлдэх цаг олдож байгаа аж.
Сонирхуулахад : 2007 онд явуулсан судалгаагаар дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын 20 орчим хувийг Хятадууд эзэлж байгаа тооцоо гарчээ. Мөн Испаний эзэн хааны Реал Мадрид л гэхэд Хятадад 2 удаа аялан тоглолт хийгээд л 10 сая доллар халаасалж байсан удаатай. Тиймээс энэ их бизнесийн орон зай руу Сери А -н удирдлагууд анхаарлаа хандуулах нь аргагүй.
Ер нь сүүлийн жилүүдэд италийн тэр тусмаа , Интерийн хөгжөөн дэмжигчид Хятадад маш олноор нэмэгдэж байгаа бөгөөд Шанхай дахь Нерразурри-н дэлгүүр л гэхэд сард хэдэн саяар тоологдох орлого олж байгаагаас ,Бээжинд салбараа нээх сураг байна.
2000 оноос урд хөрш рүү маань европын клубууд ихээхэн ‘хандрах’ болсон нь нууц биш. МанЮ , Манчестер Сити , Евертон , ПСВ зэрэг олон багуудад Нанхиад хөлбөмбөгчид зүтгэх болсон нь үүнийг гэрчилнэ. Мөн Сери А , Премьер лигийн хэд хэдэн баг Мандарин бичиг өмсгөл дээрээ ‘залаад’ амсан гэж байгаа.
loading...




очиж үзийдаа. Манай JUVE шалгарвал сайхан л байна
loading...
haa baisan apinein hoig ruu haranhui zutgej baisnaas uul ni tun saihan bolomj bn sh dee.
loading...
2 Milan шалгарвал мөн nice тулаан болно доо.
loading...
yooy eniig neg uzeh yumsan AC shalgarval
loading...
yagad ingej end tend boldog ym bol milani derbi ch goy ym bolno doo busad ni ch dee
loading...
IIM BOLOMJ DAHIJ OIRIIN 20 jildee OLDOHGUI. IIM OIRHON HAYAND IRCHIHEED BAIHAD OCHIJ UZSEN INI HAMAAGUI DEER( INTER vs AcMILAN ) taarval yostoi saihan
loading...
ene togloltiig zaaval uznee ac milan shalgarval mun saihanaa tegvel amid yuvsanii hereg butlee
loading...
nice guys AC milanii fan-uud yum bid Ac milan inter vldwel ch nice da, vzwel ch goy yum bolno do
loading...