Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон 45 онооны зөрүүтэй хожлоо

GD Star Rating
loading...

Өнөөдөр лигийг тэргүүлж байгаа 3 баг болох Бостон, Кливленд, Лейкерс багууд бүгд тоглож, бүгд ялалт байгууллаа.

83005979NG031_GSW_Lakrs

“Сакраменто” – “Бостон” – 63:108 (17:23, 17:36, 14:25, 15:24)

С: Салмонс – 11. Томпсон – 9.

Б: Гарнетт – 21+11 подборов. Р.Аллен – 19.

19 дараалсан хожлынхоо дараа Лейкерс, Голден Стэйт багуудад дараалан хожигдоод байсан Бостон Сакраментог “зажлахгүй залгиж”, уураа гаргалаа. Тоглолтын турш Кингз ердөө 28 хувийн оновчтой довтолсон ба 19-хөн удаа л довтолгооноо амжилттай болгосон нь довтолгооны 24 секундын дүрэм хэрэгжиж эхэлснээс хойшхи хамгийн муу амжилт болжээ, Кингзийн түүхэнд.

Харин 45 онооны зөрүүтэй хожил нь Селтиксийн түүхэнд 6-д орох том хожил юм байна.

Кевин Гарнетт энэ тоглолтонд 21 оноо авснаар нийт 20894 оноотой болж, Боб Петтитийг ардаа орхин, бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 27-р байранд бичигдэв.

Энэ тоглолтын үеэр Сакраментогийн эзэн Гэвин Малуф олимпийн аварга, усанд сэлэгч Майкл Фелпст багийнхаа жерсиг гардуулсан байна.

“Индиана” – “Нью-Орлеан” – 103:105 (29:27, 27:22, 19:27, 28:29)

И: Грэйнджер – 34. Хибберт – 19. Мэрфи – 16+16 подборов.

Н: Пол – 19+12 передач. Поузи – 19. Уэст – 18+10 подборов.

Сүүлийн 3:36-д Крис Пол 11 оноо авч, Дэвид Уэст 2.5 секунд дутуу байхад дундын зайн шидэлтээ амжилттай болгосноор Хорнетс Пейсерсийг 2 онооны зөрүүгээр хожлоо.

Хорнетсийн дасгалжуулагч Байрон Скотт “Грейнжер биднийг “алж” байсан. Тэр шидэлтүүдээ амжилттай болгож, бүх л тоглолтын турш биднийг “алж” байсан. Бид зүгээр л азтай байснаас хожлоо” гэж тоглолтын дараа хэлжээ.

1230519829

“Кливленд” – “Майами” – 93:86 (22:22, 22:20, 14:25, 35:19)

К: Л.Джеймс – 33+9 передач. Мо Уильямс – 20. Варежао – 12+10 подборов.

М: Уэйд – 29+8 передач. Хаслэм – 15+9 подборов. Кук – 12.

ЛеБрон-Уэйдийн энэ удаагийн дуэль ЛеБроны ялалтаар өндөрлөв. Тэрээр Уэйдээс 4 оноо илүү авсан, гол нь баг нь хожсон учраас ялагч болж байна. Ингэснээр Кливленд 6 дахь дараалсан хожлоо авч байгаа төдийгүй энэ улиралд талбай дээрээ хожигдоогүй байгаа ганц баг хэвээр үлдэж байна.

“Клипперс” – “Даллас” – 76:98 (13:24, 21:21, 27:31, 15:22)

К: Кэмби – 16+12 подборов. Торнтон – 16. Гордон – 12.

Д: Дж.Ховард – 29+9 подборов. Бареа – 17. Басс – 14+9 подборов.

Дирк Новицки өмнөх Ютатай хийсэн тоглолтын үеэр гаргасан санаатай 2 алдаанаас болж тэр тоглолтоос хөөгдсөн төдийгүй дахин 1 тоглолтоор торгуулсан ч Даллас түүний эзгүйд Зак Рэндольфгүй Клипперсийг амархан хожлоо. Рэндольфийн хувьд зүүн өвдөгний гэмтлээс болж тоглолт өнжсөн байна.

Маверикс хожсоноор 18-12 амжилттайгаар бүсийнхээ 7-д, Клипперс хожигдсоноор 8-21 амжилттайгаар бүсийнхээ 12-т тус тус бичигдэж байна.

“Нью-Йорк” – “Денвер” – 110:117 (27:27, 29:39, 33:27, 21:24)

Н: Робинсон – 20. Ли – 19+12 подборов. Духон – 17+11 передач.

Д: К.Энтони – 32+9 подборов. Смит – 16. Биллапс – 14.

Кармело Энтони гэмтлийн улмаас 3 тоглолт өнжсөн, өнжхөөсөө өмнө хэдэн тоглолт тааруу байсны эцэст хамгаалалт султай Никсийн эсрэг сайн тоглолоо. Мелобой 32 оноо авч багаа тэргүүлж, лигийн бүх л тоглогчдын тоглох дуртай “Мэдисон Сквэр Гарден”-д хожил авлаа. Нью-Йорк харин 6 дахь дараалсан хожигдлоо хүлээгээд байна.

Денверийн Реналдо Балкманыг 1-р үед нөөцийн суудлаас талбайд гарах үед ордонд цугласан үзэгчид алга ташин угтсан байна. Учир нь тэрээр Никсийн тоглогч байх үедээ үзэгчдийн хайртай тоглогч нь байсан юм.

“Лейкерс” – “Голден Стэйт” – 130:113 (34:27, 31:31, 37:27, 28:28)

Л: Брайант – 31. Фишер – 19. Вуячич – 17.

Г: Кроуфорд – 22. Райт – 14. Белинелли – 14. Уотсон – 14.

Бостоныг дараалан хожсон 2 багийн тоглолт Лейкерсийн хожлоор өндөрлөлөө. Лейкерс “Зул сарын баяр”-аар, Голден Стэйт маргааш нь Бостоныг хожоод байсан билээ.

Энэ тоглолтонд БНХАУ-ын легионер Сун Юе  6 минут хагас тоглож, 2 довтолгооныхоо 1-ыг амжилттай болгон, 2 оноо авсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. SekE says:

    хаха. Уураа гаргаад байхдаа яахав дээ. Kings-ын Kevin Martin нь тоглож байгаа муу?

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    Carmelo irgeed irtsen odoo denver goy shoo

    GD Star Rating
    loading...
  3. SekE says:

    Denver-ийн шижир алтнууд Billups-ыг авсанаас хойш гоё тоглолттой болсондоо. Тэр дундаа Мело-ын тоглолт.

    GD Star Rating
    loading...
  4. B@tun@W says:

    xaraaal id gej ma utah play offd turuuleesei.footballiin medee why tasraad bnaa.Ih magtaal heleed bsan chini ajlaa hiihee bolio yu ugui yu aaan

    GD Star Rating
    loading...
  5. iii says:

    ýíý æèë áîñòîí àéìàð áàéíà àà àÿã¿é áîë àâàðãà àâíà øvv

    GD Star Rating
    loading...
  6. C.Ronaldo says:

    Ene medeegee orosiin neg sitenaas shn copy paste hiisen yumaadaa, chavaas,

    GD Star Rating
    loading...
  7. MB says:

    Melo odoo togtmol 25 onoo avaad baival hojood yvchihna
    Uchir ni Billups 17 onoo dundjaar K-mart 14 onoo tegeed Jr 16 onoo avaad baigaa tegeed hamgaalalt ers saijirsan tiim ym chine gaigui baihaa

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    lakers turulne hogiin boston

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: