loading...
Одоогоор Хонда Формула-1 багийг худалдаж авах сонирхолтой дөрвөн хүний нэр тодроод байлаа.Италийн ‘La Stampa’ сонинд мэдээлэлснээр Мексикийн тэрбумтан Карлос Слим нь Хонда багийг худалдаж авна гэжээ.
Forbes сэтгүүлээс Карлос Слимийг дэлхийн хоёрдахь баян хүнээр тодруулсан юм.Түүний хөрөнгийг ойролцоогоор 60 тэрбум доллар гэж тооцдог.
Карлос Слим нь хоёр долоо хоногийн өмнө Брэкли дэх Хонда багийн төвд Ник Фрэй ,Росс Браун нартай эхний уулзалтаа хийжээ.Шинэ эзэн 2009 онд Женсон Баттон,Брунно Сенна нарыг жолоочоор сонгох гэнэ.Тэгэхээр Рубенс Барикеллогийн Формула-1ийн урт хугацааны аялал өндөрлөж байх шиг байна. Карлос Слим тус багийг худалдаж авах эцсийн шийдвэрээ нэгдүгээр сарын сүүлээр гаргах юм.Хэрэв тэр Хондаг авбал энэ багийн ирэх гурван жилийн санхүүг найдвартай баталгаажуулах боломжтой аж.Мексикийн тэрбумтан жилдээ 400 сая долларыг энэ багт зарцуулах юм гэжээ.
loading...



