Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг » Кавенаги Францын шилдэг

GD Star Rating
loading...

http://images.sportinglife.com/08/02/330/FernandoCavenaghi_655348.jpgАргентин довтлогч Кавенагиг 2008 оны Францын лигийн шилдэг гадаад тоглогчоор шалгаруулжээ. Жирондин Бордо -д хүчин зүтгэдэг тэрээр шинэ улирал эхлээд 11 гоол оруулчихаад байгаа ба баг нь 35 оноотой Лионы араас нэхэж байна. 2007 оны өвлөөс Францын багт зүтгэх болсон Фернандо -н хувьд өмнө нь Спартакт тоглож байснийг та бүгд мэдэх байх. Цаг агаар , хэл ус , ёс заншил гээд өөрийнх нь нутгаас эрс ялгаатай Орос оронд 2 жил болохдоо тэрээр 12 гоол оруулсан ч , эцэстээ бөөн хэл ам болж байж , бараг зугтаан Бордо -г ирсэн билээ. Ямар ч байсан 25 настай эрийн хувьд энэ формоо хадгалаад байвал Марадонагийн шигшээд багтахад ойрхон байна. Шагналаа гардсаныхаа дараа Каве ‘Би үнэхээр баяртай байна , үнэхээр гайхалтай мөч’ , Шилдэг гадаадын тоглогч болно гэдэг олон шилдэг тоглогчтой Францын лигт тийм ч амар биш байх нь ойлгомжтой , би өөрөөрөө их бахархаж байна‘ гэжээ. Сүүлийн үед түүнийг Тоттенхэмээс өгсүүлээд Английн багууд маш их сонирхож байгаа ба гэсэн ч мань эр тэдгээрт татгалзсан хариу өгсөөр ирсэн. Энэ удаа ч ‘ Надад энд таалагдаж байна‘ гэжээ. Сонирхуулахад түүний багийн анд Иоан Гуркуфф -г шилдэг залуу тоглогчоор шалгаруулсан ба 22 настай хагасын хувьд АC Миланы эзэмшилд байдаг билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. real says:

    ann tiin tiin spartakd toglodog bsan neeh sain bish l bsan sh d

    GD Star Rating
    loading...
  2. C.Ronaldo says:

    ene ch dajgui gar shu.

    GD Star Rating
    loading...
  3. bataa says:

    АЦ милан гэдгээ болил доо яагаад АЦ гэдэгээ эсвэл ул суурьтай бичих хэрэгтэйшдээ. Уг нь давгүйл нийтлэл байна. Сүүлд нь АЦ милан гээгүй бол.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: