loading...
Кливленд Кавальерсийн довтлогч ЛеБрон Жеймс, Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант нар өнгөрсөн 7 хоногийн лигийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.
Жеймсийн баг өнгөрсөн 7 хоногт Рокитс, Визардс, Хитийг талбай дээрээ хожсоноор энэ улиралд “Quicken Loans Arena”-даа 16-0 амжилт үзүүлээд байна. Жеймс эдгээр 3 тоглолтондоо 26.0 оноо, 6.7 самбараас авалт, 6.7 оновчтой дамжуулалт дундчилж байсан бөгөөд түүний Кавальерс одоогоор 26-4 амжилттай байгаа нь түүний багийн түүхэн дэх хамгийн сайн амжилт юм.
Өнгөрсөн 7 хоногийн Дорнод бүсийн шилдэг тоглогчид Жеймсээс гадна Хитийн Дуэн Уэйд, Мэжикийн Рашард Льюис, Кавальерсийн Мо Уилльямс, Шарлоттын Жеральд Уоллес, Хоуксын Жо Жонсон, Пистонсын Родни Стаки, Торонтогийн Жермайн О’Нил нар нэр дэвшсэн байна.
Харин Коби Брайантын Лейкерс өнгөрсөн 7 хоногт 4 хожсоны дотор Зул сарын баяраар Бостон Селтиксийг хожиж, тэдний 19 дараалсан хожлыг нь зогсоосон билээ. Тэрээр 4 тоглохдоо дунджаар 30.0 оноо, 5.5 самбараас авалт, 4.0 оновчтой дамжуулалт хийжээ.
Өрнөд бүсэд Кобигоос гадна Рокитсын Яо Мин, Тундерын Кевин Дюрант, Спэрсийн Тони Паркер нар өнгөрсөн 7 хоногт сайн тоглосон байна.
Харин өнөөдөр НБА-ын талбайд 8 тоглолт боллоо.
Атланта талбай дээрээ Денверийг хожсоноор 20-10 амжилттай болж, 1987-88 оны улирлаас хойш анх удаа шинэ оны эхний өдрөөс өмнө 20 хожил авлаа.
Харин Дерик Роүз лигт орсноосоо хойш хамгийн их буюу 13 оновчтой дамжуулалт хийж, Чикаго Нью-Жерсиг талбайд нь 2001 оноос хойш анх удаа хожив. Нетс энэ улиралд талбай дээрээ 5-12 амжилттай байгаа нь бүсдээ 2-т орох муу амжилт юм. Харин зочлон тоглолтноос 10-4 амжилт үзүүлээд байна.
Эл Жефферсон Мемфисийн эсрэг 38 оноо, үүнийхээ 9-ыг нь нэмэлт цагт авснаар Миннесота улирлын 6 дахь хожлоо авлаа. Харин драфтын өдөр Миннесотагаас Мемфист зарагдсан Майо 23 оноо авсан ч баг нь хожигдлоо. Ингэснээр Мемфис 2 дараалан нэмэлт цагт хожигдож байна.
Голден Стэйт Торонтог хожсон нь сүүлийн 11 тоглолтын 3 дахь хожил нь болж байна. Стифен Жексон энэ тоглолтонд 30 оноо авсан бол сүүлийн үед байнга гарааны бүрэлдэхүүнд гарах болсон Итали легионер Марко Белинелли 23 оноо авсан байна.
Финикс Санс Оклахомаг хожсон тоглолтонд Шакил О’Нил 28 оноо авч, 12 самбараас авалт хийжээ. Шакил бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд Доминик Уилкинсийг ардаа орхин, 9-р байранд бичигдэж эхэллээ. Шак одоогоор 26691 оноотой байгаа бөгөөд одоо тоглож байгаа тоглогчдоос Аллен Айверсон түүний ард 23494 оноотой байгаа юм. Хэдий Санс хожсон ч тэд Стив Нэшийгээ алдсан байна. Нэш тоглолтыг нурууний гэмтлийн улмаас орхихоосоо өмнө 9 минут л тоглоод байв.
Айверсоны Детройт өнөөдөр Орландог хожиж, тэдний 7 дараалсан хожлыг зогсоолоо. Хэдийгээр Рип Хэмилтон цавьны гэмтлээс болж тоглоогүй ч Пистонсынхон жигд сайн тоглосон байна.
Харин Өрнөд бүсийн хүчирхэг багуудын нэг Хьюстон Рокитс Дорнод бүсийн хамгийн муу баг Вашингтонд талбай дээрээ хожигдлоо. Уг нь Рокитс талбай дээрээ 7 дараалан хожоод байсан юм.
“Атланта” – “Денвер” – 109:91 (29:24, 25:29, 24:18, 31:20)
А: Жонсон – 25 оноо. Бибби – 20 + 9 дамжуулалт. Хорфорд – 16 + 10 самбар.
Д: Мартин – 19. Энтони – 16. Биллапс – 11. Смит – 11.
“Детройт” – “Орландо” – 88:82 (24:19, 28:24, 18:23, 18:16)
Д: Стаки – 19. Уоллос – 16. Принс – 16.
О: Льюис – 23. Ховард – 18 + 18 самбар. Туркоглу – 14.
“Нью-Жерси” – “Чикаго” – 87:100 (20:32, 29:22, 23:16, 15:30)
Н: Картер – 31. Харрис – 26.
Ч: Гордон – 24. Роус – 21 + 13 дамжуулалт. Хьюс – 17. Ночиони – 17.
“Миннесота” – “Мемфис” – 108:98 (24:19, 8:20, 29:26, 28:24) (OT 19:9)
Мин: Жефферсон – 38 + 16 самбар. Лав – 17. Фойе – 15.
Мем: Майо – 23. Гэй – 19. Лоури – 14 + 12 дамжуулалт.
“Оклахома” – “Финикс” – 102:110 (34:34, 21:26, 32:32, 15:18)
О: Вестбрук – 31. Грин – 22 + 11 самбар. Дюрант – 18.
Ф: О’Нил – 28 + 12 самбар. Ричардсон – 20. Барнс – 19.
“Хьюстон” – “Вашингтон” – 87:89 (22:21, 14:24, 26:27, 25:17)
Х: Артест – 20. Скола – 16. Макгрейди – 15.
В: Джэмисон – 30 + 12 самбар. Блатч – 16. Янг – 14.
“Голден Стэйт” – “Торонто” – 117:111 (28:29, 32:23, 26:27, 31:32)
Г: Джексон – 30. Белинелли – 23. Биедриньш – 13 + 15 самбар.
Т: Бош – 30 + 14 самбар. Кальдерон – 21 + 16 дамжуулалт.
“Юта” – “Филадельфи” – 112:95 (24:20, 27:23, 28:21, 33:31).
Ю: Уильямс – 27. Окур – 19 + 10 самбар. Кириленко – 16 + 13 самбар.
Ф: Янг – 17. Игудала – 17. Уильямс – 14.
loading...






Onoodor melo bolsongui ee
loading...
Melo ердөөсөө харагдсангүй. Өнөөдөр харин Rose гайхалтай байлаа. Энэ Houston юу болоод байнаа? хэд ч дараалж хожигдчихов?
Happy New Year !
loading...
123
loading...