loading...
Өнөөдөр өглөө НБА-д 2008 оны сүүлчийн тоглолтууд боллоо. Дуйэн Уэйд 21 оноо, 12 оновчтой дамжуулалтаар анд найз ЛеБрон Жеймсийнхээ 24 насны төрсөн өдөрт нь бэлэг барьж, Хит Кавальерсийг хожлоо.
Ер нь Жеймс мэргэжлийн тамирчин болсноосоо хойш төрсөн өдрөөрөө 3 тоглохдоо 3-ууланд нь хожигджээ. Өнөөдрийн хожигдлынхоо дараа ЛеБрон “Энэ бол гуниг. Би уйлах нь” гэжээ.
Гэмтлийн улмаас Брэндон Рой энэ тоглолтыг өнжсөн ч Портлэнд талбай дээрээ Бостон Селтиксийг хожлоо. Ингэснээр Бостон сүүлийн 4 тоглолтонд 3 дахиа хожигдож байна. Портлэндээс хашир холбогч Стив Блейк 21 оноо авч багаа тэргүүлсэн байна.
Жо Жонсон 4-р үед 12 оноо авснаар Атланта 6 дахь дараалсан хожлоо авлаа. Мөн сүүлийн 10 тоглолтоос 9-д нь хожоод байна. Харин Индиана 4 дараалж хожигдлоо. Энэ тоглолт Атлантагийн хувьд энэ сарын 12-ноос хойшхи анхны зочлон тоглолт байв. Өмнөх 8 тоглолтоо бүгдийг нь талбайдаа хийгээд байжээ.
Никсийн довтлогч Уилсон Чандлер сүүлийн 4 минутанд 7 оноо авч, тэд 6 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо.
Стив Нэшийн эзгүйд Леандро Барбоза 28 оноо авч багаа тэргүүлэн, Санс Мемфисийг хожлоо. Харин Шакил 24 оноо авч, бүх цаг үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд 8-р байранд бичигдэж эхлэв. Харин Амаре Стаудмайр сүүлийн хэдэн тоглолтонд бүтэлгүй байна. Өчигдөр Оклахоматай тоглоход хувийн алдаа олон хийж, сайн тоглож чадаагүй бол өнөөдөр дөнгөж 2-р үед 2 дахь техникийн алдаагаа аван, талбайгаас хөөгдсөн байна.
Крис Пол 15 оноо, 16 оновчтой дамжуулалт, 10 самбараас авалт хийн, энэ улирлын 3 дахь, нийтдээ 7 дахь трипл-даблаа хийж, Хорнетс Визардсыг хожлоо.
Спэрсийн 5 тоглолт дараалан хожоод байсан ч талбай дээрээ Бакст хожигдлоо. 3.8 секунд дутуу байхад Тим Данкан довтолгоогоо амжилтгүй болгосон байна.
Даллас 29 онооны зөрүүтэй хожигдож байсан ч оноог барьж, улмаар хожлоо. Уг нь 3-р үеийн эхэнд Миннесота 70-41 харьцаатай хожиж байлаа. Жейсон Терри 2-р хагаст 24 оноо авсан байна.
3 долоо турш гэмтэлтэй байсан Кевин Мартин эргэн ирж, 20 оноо авснаар Сакраменто 6 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоолоо.
Сакраменто – Клипперс – 92:90 (27:12, 22:29, 23:32, 20:17)
С: Мартин (20), Миллер (15)
К: Гордон (24), Дэвис (18)
Портленд – Бостон – 91:86 (13:23, 27:22, 24:19, 27:22)
П: Блэйк (21), Олдридж (20)
Б: Пирс (28), Гарнетт (17)
Сан-Антонио – Милуоки – 98:100 (26:31, 23:20, 25:29, 24:20)
С: Данкан (22), Финли (20)
М: Редд (25), Риднур (21)
Даллас – Миннесота – 107:100 (20:27, 20:35, 33:22, 34:16)
Д: Терри (29), Новицки (24)
М: Жефферсон (21), Гомес (19)
Нью-Орлеан – Вашингтон – 97:85 (25:17, 21:29, 22:17, 29:22)
Н: Батлер (21), Уэст (20), Пол (15+16 передач)
В: Жеймисон (22), Жеймс (16)
Мемфис – Финикс – 89:101 (27:21, 22:25, 29:24, 11:31)
М: Уоррик (25), Газоль (16)
Ф: Барбоса (28), О’Нил (24)
Майами – Кливленд – 104:95 (26:19, 24:15, 24:33, 30:28)
М: Уэйд (21), Челмерс (21)
К: Жеймс (38), Уэст (20)
Индиана – Атланта – 104:110 (25:26, 21:24, 37:35, 21:25)
И: Грейнджер (25), Джек (22)
А: Жонсон (27), Смит (24)
Шарлотт – Нью-Йорк – 89:93 (25:36, 23:20, 20:18, 21:19)
Ш: Уолесс (21), Диао (20)
Н: Чендлер (19), Харрингтон (16)
loading...






Lebron james-t saikhan bileg bailaa
Bosotn unheer sonin bolshihoj jee
Lal hojigdson noosoi hoosh shoknoos garj chadsan gvi ee
loading...
ene 2 yasan zodoldoh gj bgaa muu daa
loading...
Сайн найзууд ганц тоглолтоос болж арай ч зодолдчихгүй байлгүй дээ.
Wade Lebron-д гоё бэлэг барьсан байна ш дээ.
Өнөөдөр Roy байхгүй ч гэсэн Portland Trail Blazers-ийнхэн дажгүй тоглолоо. Ялангуяа тэр Outlaw нь сэлгээнээс гарж ирээд оноог гоё барьсандаа. Дээр нь Steve Blake гээд нөхөр дажгүй тоглолоо.
Happy New Year !
loading...
bi yg odoo neted bna.tsag 01:20 boljina .happy new year bugdend chin
loading...
MB t1 malaa zow bichij suraach bs olon yum yarihiin
loading...
Бостон Лэкерст хожигдоод гүн шоконд оржээ хохь нь хаха. Дөлнүүдийг яаж хождогийг 5нд Лэкерс харуулах байлгүй дээ.
loading...
Цоомоо передач, подборов гэсэн үгнүүдээ дамжуулалт, самбар энэ тэр гээд орчуулаад тавьчихаачээ. Жоохон юман дээр залхуурсанаас болоод Оросын сайтнаас хуулдаг энэ тэр гээд хүмүүст муу хэлүүлээд байх юм
loading...
portland lakers hoj gj yostoi gonj blguideee
loading...
ene lakers awarga awah hamgiin bolomjtoi bag humus n bertchihgui l bol ok
loading...
all star game-n daraa hen n henbe gdg n todorhoi bolnoo ugasaa harj l bydaaaa…..
loading...
Аварга авах боломжтой баг гэвэл зөндөө л байна ш дээ. Бид нар зөн билэгчид биш, хараад сууж байя даа.
loading...
za ene 2 yamar zodoldoh gej bga yum shig garaa ve
loading...
lakers ch bas bna dr ni cleveland bas boston tgd houston ene hed l avrgiin toloo barag orsoldono doo
loading...