loading...
Дэлхийн топ 5 лигийн нэг Италийн лигийн нэр хүнд сүүлийн хэдэн жил муухан байгаа нь үнэн. Гэхдээ энэ жилээс байдал эрс өөрчлөгдөж , багуудын бүрэлдэхүүн сайжирсан ба өрсөлдөөн тэр чинээгээрээ ширүүсэж байна. Ингээд та бүхэнд энэ зун хийгдсэн наймаануудаас хамгийн их амжилттай болсон 10 -г нь онцолж байна.
10. Кристиан Мажжио (Наполи) – Өнгөрсөн улиралд Сампдориагийн хамт лигийн 6-р эзэлсэн. Түүний хувьд ч сайхан улирал болж , 9 гоол оруулаад амжсан. Улиралд ердөө 4 шар карт. Энэ амжилтаараа Донадонигийн багт уригдах маш их боломжтой байсан ч харамсалтай нь шигшээ багтаа багтаагүй. Харин Наполид тэрээр шилдэг тоглолтоо үргэлжлүүлсээр Липпигийн анхаарлыг татаж шигшээ багтаа дуудагдаж эхнийхээ тоглолтоо хийгээд байгаа. Тэрээр энэ улиралд 2 гоол хийгээд байгаа бөгөөд одоогоор баг нь лигийн 6-р байранд явж байна.
Ууг нь бас нэг интэриста юм штэ. Даанч Интэрт ирнэ гэхээр Майкон, Занеттигаас эхлээд олон тоглогч байгаа болохоор дэмий байх.
9. Суллеи Мунтари (Интэр) –
Моугийн эхний сонголт нь Лампард байсан ч багтаа үлдсэн түүнийг Мунтаригаар орлуулсан. Ирснээсээ хойш тогтмол тоглолтонд оролцож багтаа тус болсоор буй. Төвийн, зөөн жигүүрийн, бүр хагас довтлогчийн байрлалд хүртэл тоглоод авсан. Дасгалжуулагчийн байнга талбайд гаргадаг хэдэн тоглогчдын нэг. Прессинг, айлын хагас хамгаалагчдыг ажилгүй болгох гээд ажлын харыг сайн хийж байна. Италийн супер цом, Италийн дерби гээд чухал тоглолтуудад гоол хийж багтаа үлэмж их тусалж байгаа
8. Жерман Денис (Наполи) – Аргентины ирээдүйтэй залуу Денисыг авсан нь Наполигийн хэр хараатай арилжаа наймаа хийдгийн илрэл. Түүнээс өмнө Хамсик, Лавеззи. Манай эр 14 тоглолтонд 7 гоол хийсэн нь 50%-тай байна. АЛ-г зорилгоо болгож байгаа тэдэнд түүний тусламж бүр их хэрэг болох нь лавтай.
7. Ди Вайо (Болонья) – Михайлович шинэ дасгалжуулагчаар ирсэн, Ди Вайо тогтмол гоолдоод эхэлсэн. Багийн амжилт гэвэл хангалттай сайн биш байгаа ч шинэ дасгалжуулагч ирснээр 19-р байраас 16-р байр руу дэвшээд байгаа. Цаашид ч дээшлэх боломжтой харагдаж буй. Дасгалжуулагчийн зүгээс ийм байгаа бол тоглогчдын зүгээс түүний оролцоо асар их. 15 тоглолтонд оролцсон тэр багийнхаа улирлын 19 гоолын 12-г ганцаараа хийгээд байна. 16-р байранд яваа Болоньягийн хувьд түүний энэ гоолуудгүйгээр бол сүүл мушгиж байх нь ойлгомжтой. Ямар ч байсан шигшээ багтаа дахин тоглох сонирхолтой байгаа тэр Липпигийн анхаарлыг татаж байгаа нь лавтай.
6. Мауро Заратэ (Лацио) – Лациогийн ерөнхийлөгч Лотитогийн энэ зуны 18 саяар 11 шижгэнэсэн тоглогч авсан нь бахдам. Түүний тод жишээ нь Заратэ.Улирлын эхэнд түүнийг хөөрхий юу чадах юм бол гэж өрөвдөж харж байснаас ингэж тоглоно гэж санасан хүн үгүй болов уу. Рокки гэх мэт багийн цөм болсон тоглогчидгүй ч улирлыг супер эхэлсэн нь Заратэтэй шууд холбоотой. шинэ багийнхаа 12 тоглолтонд оролцож 8 гоол хийгээд байгаа. Италийн супер цомд ч түүний гоолоор баг нь Миланыг хожиж дараагийн шатанд шалгарсан. Түүний баг нь 27 оноотой лигийн 7-р байранд явна
5. Роналдиньо (Милан) -
шоуны наймаа гэгдээд байгаа Миланы наймаануудын эхнийх нь. Тэгээд Бекхэм. Анхнаасаа л түүнийг ирэхээс эхлээд хүмүүс 2 талтай хүлээж авч байсан. Зарим нь түүнээс илуу сонголт гэж байхгүй гэж байхад бусад хэсэг нь дэмий, Миланд дутагдаж байгаа хүн нь биш гэсэн аястай ярьж байсан. Ювэгийн хорчин Можжи харин түүнийг зуны хамгийн муу наймаагаар нэрлэсэн ч Италийн лигийн тогоонд нь буцалж, хорыг нь найруулж байсан хүнээс энэ удаа зөрчихье. Түүнийхээр тэр үнэхээр Италид тохирохгүй байж болно. Миланы энэ улирлын тоглолтууд маш муу болсон. 4 жилийн хугацаанд анх удаа буюу 161 тойргийн дараа лигээ тэргүүлсэн ч, энэ үедээ хожиж байсан ч чанартай хожлууд байгаагүй. шүүгчийн нөлөө ч байсан. Интэрийг отонгийн гоолоор, Кьево дээр Кака дээр 16-н гадна хийсэн алдааг пеналти болгосон, алдаа ч гэж дээ хамгаалагч нь урд байгаа Какаг хойш нь татах гээд хүрэх шиг болоход нь ураг*a* уначихсан. Катаниатай хийсэн тоглолтонд Каладзе 16 дотор гар хүрсэн ч өгөөгүй. Миний санаж байгаа энэ 3 тоглолтонд авсан 9 онооноос шүүгчийн өгсөн нь 6. Энэ оноог нь хасвал бүр хэцүү байдалд орно.
Гэхдээ Роналдиньог лигийн хамгийн олон шийдвэрлэх оноог авсан цөөхөн тоглогчдын нэг гэдгийг санъя. Түүнийх нь хүчинд лигийнхээ 3-р байранд явж байна баг нь. Түүний гоолуудынх нь ачаар уефагийн цомын дараагийн шатанд шалгарсан. Энийг нь үнэлэх хэрэгтэй болов уу
4. Алекс Маннингэр (Ювэ) – Сайн төртэй улсын ард иргэд улс төр сонирхдоггүй гэдэг. Тэрэнтэй адил сайн хаалгачтай багийн фэнүүд, дэлхийн шилдэг хаалгач Буффоныг хэзээ эргэж ирэхийг нь тэгтлээ сонирхож байсангүй. Хэрвээ түүнийг муу тоглосон бол ювэгийнхэн яаж Алексыг
Буффонтой харьцуулахав дээ гээд сууж байх байсан. Сьенагийн үндсэн хаалгач байсан түүнийг бэртэл ээрээд байдаг болсон Жижигийн орлогчоор авсан нь түүний удаан бэртлийг харж байсан гэлтэй. Сүүлийн хэдэн сар бол үндсэн хаалгач болоод байгаа. Ингэж тоглож байгаа хаалгачийнхаа цалинг нь нэмээд Жижиг Ситид нь өндөр үнээр зарсан ч болохоор л байна.
Тэрээр Милан, Интэр, Реалтай хийсэн 2 тоглолтуудад бүгдэд нь оролцсон. Ганцхүү Интэрт л хожигдсон бусдыг нь хожсон. АЛ гэх мэт том тэмцээний туршлага төдийлөн багтай нөхөр маш сайн тоглож байгаа.
Раньери хэлсэн байсан: өнгөрсөн улиралд бид лигийн 2 дахь сайн хамгаалалттай баг байсан энэ удаа ч үүнийгээ хамгаалж байна гэсэн нь Маннингэртай шууд холбоотой.
3. Амаури (ювэ) -
Өнгөрсөн зунжингаа л намаржингаа л Секкогийн мэдлэггүй, бүтэлгүйг гайхацгааж ярьцгааж байсан. Италийн зарим хэвлэлд нь ювэг унагахаар явуулсан Интэрийн бууны нохой ухааны юм бичээд, Мораттитэй ярьсан гэсэн яриаг хүртэл хэвлэж, солиорч байсан. Ювэгийн фэнүүдийн зүгээс иймэрхүү эсэргүүцэл их байсан. Хайран багийг минь яайран болгох нь гэж ирээд л. Харин одоо нөгөө муулаад зүхээд байсан хүн нь багтайгаа гэрээгээ сунгаад явж байна. Өөнийг нь эсэргүүцэх ювэгийн фэн ч гэж алга. Яагаад хагас жилийн дотор ингэж өөрчлөгдөв? Багийн амжилт нь тогтворжоод эхэлсэн. Үүнд нь шинэ цэрэг Амаури маш их нөлөөлсөн. Трэзэ, Иакуйнта нарыг гайхалтай оролсон. Ворлд Класс гээд гоншигноод, түүнийг, Секкогийн хамт баалаад байсан хүмүүс, Ювэгийн фэнүүдийн амыг тагласан. Харин одоо тэд нар Амаури ювэгийн хайртай хүү гэцгээж байна. Тэрээр одоо лигийн мэргэн буучдын жагсаалтын 4-р байранд 11 гоолтой бичигдэж байна
2. Диего Милито (Женуа) – Испаниас эргэж дахин Женуад эргэж ирсэн тэрээр гоолыг машиндаж өглөө. Багийнхаа лигийн 24 гоолоос 12-г нь хийсэн тэрээр лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна. Зарим хүмүүсийнхээр бол Аргентины шигшээд тоглох хэмжээнд тоглож буй. Лидерийнхээ гоолуудын тусламжтайгаар Женуа лигийн 6-р байранд явж байна. Сайхан л үзүүлэлт.
1. Алберто Жилардино (Фиорентина) -
Түүний карьерийн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болов уу. Миланы банзанд сууж байсан тэрээр багаа солингуут л урьдны тоглолтоо үзүүлж эхэлсэн. Эхний тоглолтуудаасаа л гоолыг хийж өгсөн. Ёстой Энкунагийн хэлдгээр Жилаг тоглолтонд гоолдоогүй бол гайхахаар болоод байгаа. Ганц лигтээ ч тэр сайн тоглосонгүй, АЛ-т ч гоолоо хийсээр байсан ч багийнхаа туршлагагүй байдлаас болж хасагдаад одоо уефа-д тоглох болоод байгаа. Лигийн 4-р байранд 3-р байрны Миланаас нэг л онооны ард явна түүний баг нь.
Ууг нь мань эр чинь дэлхийн аварга хүн шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд тэндээ тоглохоо болиод байсан ч зөв багтаа очсон даруйдаа л дахин тоглож гоолдсон. Одоо бол бидний мэдэх Жила эргэн ирээд байна.
Доор дурьдсан наймаануудаас гадна Амелиа, Курчи, Мело нарыг нэрлэж болох байна. Гэхдээ энэ зөвхөн эхний хагасын байдал. Магадгүй ирэх хавар дахин дүгнэх үед эдгээр тоглогчдоос гадна, шевкенко, Манцини, Баптиста, Куаресма, Менез, Фламини нараас гадна, өвлийн цонхоор ирсэн тоглогчид ч эдгээр байруудад орж ирж болох юм.
Учир нь дараагийн хагаст багуудын хэн нь хэн бэ гэдгийг харуулаад байх болохоор.
шевагийн хувьд англиас зорьж ирээд гавьтай сайн тоглохгүй байгаа. Түүний өмнө нь түүний багаас ирсэн Креспо харин өөр байсан. Интэрийн гараанд шууд гараад сайн тоглосон. Харин Украйн эр тэгдэггүй.
Баприста, Менез нар муугүй байгаа, өшөө ч сайн тоглох бололцоотой залуус. Куаресма ЕА-с хойш ганц ч удаа багтайгаа бэлтгэл хийлгүй байж байгаад 9 сарын 1нд Интэрт ирсэн. Түүнд цаг хэрэгтэй байгаа. шинэ орчинд дасан зохицох, асар хүчтэй бүрэлдэхүүнтэй багийн гараанд гарах хэцүү. Манцини, тэр 2-н хувьд Моугийн анхны тооцоогоор 4-3-3 гэсэн хувилбарт илүү таарч тоглох тооцоотой байсан ч 4-3-1-2 гэсэн одоогийн тоглож буй системд хоёулаа зэрэг гарч тоглох нь бага болохоор суух хандлагатай байгаа. Харин 4-3-3 бол манай 2т дээд зэргээр тохирч байгаа.Сүүлд нь Ливерпуулийн Кийний хэлснээр: Намайг хавар шүүгээрэй гэсэн шиг эдгээр тоглогчдыг шүүмжлэхээ хавар болтол хойш нь тавъя
by XB
loading...




saihan bichsen bn. XB
Роннигийн наймаа бол нүдээ олсон наймаа байсан шүү.
loading...
ronnie bol shildeg shildegeeree ch bh bolno
loading...
zssssssssss chanartai hojil bgagui ch geh shig yugaa yariad bgan hrn ch chanartai bsan bish uu goal l taaruu hsen ternees bish uchnuun bolomj gargaj iluu togloj bsan togloltiig ni uzeegui bj ingej bichij bolj bgamu
loading...
by XB gedgee joohon tomoor bichmeer yum
loading...
MINII HAIRTAI DI VAIO HAANA BGAA YUM BE
YADAJ 10T ORH BAILDGVI DE NEEREE
MUUCHGVI HUUCHIN TSAGIIN HITMAN SHUU
loading...
beckhamii soliltsoo neleen deeguur orj ireh biz dee .nice
loading...
Ter kaka-giin unadag bol hudlaa bsn shd, bi ter ued n helj bsnda ene sitend tghed neg baagii nmg bitgii hudlaa shaa ene ter gd bsn shd. ter ugiin shal hudlaa unasan bhgui yu
loading...
gilardinho ch bariin svvl baisnaas batganii tolgoi bolson deer geed FIO-d ch neg uuriiguu vzvvlj bnadoo.gilardinho gedeg ner ch seria a-d goal gej sonstdog bolson bna.
loading...
ene jlch aztai bna daa.miland bhdaa goal ch hiine gj bhgui bsan hun shuu dee
loading...
hdeg bsiin malaa
loading...