loading...
“Таван цагариг” сониноос гаргадаг бөхийн уламжлалт чансаа шинэчлэгдлээ. Хулгана жилийн чансаа өндөрлөх дөхсөн энэ үед оны тэргүүн бөхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсээд байна. Чансааг итгэлтэй тэргүүлж явсан отгон арслан До.Ганхуяг Францад болсон жүдо бөхийн үнэмлэхүй жингийн ДАШТ-д оролцсон тул сүүлийн хоёр барилдааныг өнжсөн.
Энэ хооронд гарьд И.Доржсамбуу Ардчиллын 19 жилийн ойн барилдаанд түрүүлж, Богдхан уулын хишиг барилдааны дунд шөвөгт үлдсэнээр 2800 оноо авчээ. Ингэснээр чансааг тэргүүлж буй хоёр бөхийг 200-хан оноо зааглах боллоо. Одоо цагаан сар хүртэл гурван барилдаан үлдсэн. Тодруулбал, нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн, 25-нд харцага цолд хүндэтгэл үзүүлэх, хоёрдугаар сарын 8-нд Бизнес барилдаан зохиогдох билээ. Тиймээс эдгээр барилдаануудад хэн сайн үзсэн нь оны манлай бөхөөр тодрох учиртай. Сонирхуулахад И.Доржсамбуу өнгөрсөн жил энэ чансааг тэргүүлсэн бол До начин анх удаа дайралт хийж байгаа юм.
Мөн зөвхөн оны манлай гэлтгүй шилдэг найман бөхийн тоонд хэн багтах нь сонирхол татаж буй. Энэ удаагийн чансааны онцлох бөх-далай аварга Г.Өсөхбаяр заалны барилдаанд ойрд зодоглохгүй байж байгаад Монгол бөхийн өргөөний 10 жилийн ойн барилдаанд найм даван үзүүрлэж, Богдхан уулын хишиг барилдаанд түрүүлсэн.
Чансааны оноо өндөртэй хоёр барилдаанд ийн дээгүүр үзсэн тул даруй 6400 оноо авч, байраа үлэмж ахиулав. Өмнө нь 11-д бичигдэж байсан өндөр аварга дөрөв хүртэл дэвшсэн юм. Түүнчлэн хоёр арслан сүүлийн барилдаанд дээгүүр үзсэнээр оноогоо нэлээд ахиулж, шилдэг наймд шалгарах боломжоо хадгалж үлдсэн. Ерөнхийдөө 8-10-д бичигдсэн бөхчүүдийн оноо ойролцоо тул үлдсэн гурван барилдаанд байр өөрчлөгдөж магадгүй.
Манай энэ удаагийн чансааны шилдэг 64-т заан Д.Бумбаяр, аймгийн арслан А.Амараа, Б.Сангисүрэн нар дэвшиж, заан Ч.Батзориг, начин Н.Баярмагнай, аймгийн арслан Э.Энхбат нар хасагдлаа.
Нэр Оноо Н/О
1.(1) у.а До.Ганхуяг 21100 1800
2.(2) у.г И.Доржсамбуу 20900 2950
3.(3) у.з Д.Рагчаа 17600 3350
4.(11) дал.ав. Г.Өсөхбаяр 15300 6400
5.(5) у.з Б.Соронзонболд 14760 750
6.(4) у.н Ду.Батбаяр 14580 500
7.(6) у.г Н.Ганбаатар 14450 1950
8.(7) у.н М.Өсөхбаяр 13700 3080
9.(8) у.а Д.Азжаргал 13200 3000
10.(9) у.а Х.Мөнхбаатар 12000 2300
11.(10) у.х Т.Мөнгөнцоож 10900 1900
12.(15) у.н Т.Өсөх-Ирээдүй 9970 1900
13.(12) у.н Ш.Тогтохбаяр 9180 700
14.(15) у.н Г.Эрхэмбаяр 8980 1800
15.(13) у.з Б.Ганбат 8850 600
16.(19) у.х Л.Пүрэвжав 8700 2600
17.(14) у.х Ө.Даваабаатар 8080 0
18.(17) у.н Ж.Бат-Эрдэнэ 6980 750
19.(18) у.з М.Баяржавхлан 6750 600
20.(24) ц.а А.Бямбажав 6680 2250
21.(20) у.х М.Батжаргал 6050 450
22.(21) а.а Ш.Жаргалсайхан 5450 500
23.(25) у.н И.Ёндонсамбуу 5280 900
24.(22) а.а Ц.Содномдорж 4800 350
25.(23) у.н Ш.Уламбаяр 4630 180
26.(26) у.х Т.Амартүвшин 4500 300
27.(33) у.н А.Цацабшир 4070 850
28.(28) у.х Ц.Магалжав 4050 150
29.(37) у.н Л.Гантулга 3950 1150
30.(27) у.х Д.Баасандорж 3900 0
31.(29) а.а Ш.Мөнгөнбаатар 3870 400
32.(30) у.з Ц.Мягмарсүрэн 3450 0
33.(40) у.н Ц.Цогтжаргал 3370 600
34.(31) у.ав Д.Сумъяабазар 3350 0
35.(42) а.а А.Алтанхуяг 3300 750
36.(35) а.а Д.Энхбат 3300 500
37.(32) ц.а Ч.Санжаадамба 3300 80
38.(43) у.н Ц.Сумъяабэйс 3250 800
39.(34) а.а Ч.Баянмөнх 3210 280
40.(38) у.н Ж.Оргил 3210 430
41.(36) а.а Н.Батзаяа 3150 350
42.(41) у.н Б.Насандэлгэр 2970 300
43.(39) у.х Г.Элбэг 2930 150
44.(43) а.а Б.Батмөнх 2880 400
45.(55) у.н Г.Олзгэрэл 2720 900
46.(49) у.н Д.Батболд 2650 750
47.(50) у.н Н.Бүрэнбаатар 2600 700
48.(45) а.а Ж.Амартүвшин 2480 130
49.(52) у.н Ж.Алтансүх 2470 600
50.(46) а.а А.Сүмбээ 2410 300
51.(47) у.з Д.Амгаланбаатар 2350 350
52.(53) а.а Ж.Чулуунбат 2250 400
53.(51) у.н П.Ганхүү 2230 350
54.(48) а.а А.Отгонбаатар 2190 230
55.(54) у.н Д.Цогзолдорж 2110 280
56.(58) а.а Ө.Бат-Орших 2020 450
57.(65) а.а А.Амараа 1980 600
58.(69) у.з Д.Бумбаяр 1900 600
59.(71) а.а Б.Сангисүрэн 1880 500
60.(56) у.н Ц.Лхагвасүрэн 1850 200
61.(60) у.х Э.Батбаатар 1800 250
62.(63) у.н Б.Баянмөнх 1710 230
63.(59) а.а Т.Санчир 1700 150
64.(57) а.а М.Бат-Отгон 1600 0
65.(67) а.з С.Мөнхбат 1600 250
*Хаалтад өмнөх сарын чансааг бичив.
P.S: Н/О-нэмэгдсэн оноо
loading...




Ee Sumya bisda zail zail. Hairan ch chamaig baliashigalsan on jiluud min!
loading...
Harin tiimee Mongoliin ard tumen yaj avarga avarga avarga gej oriloj bailaadaa unheer yum boddog bol bodmoor l yum yadaj duu avargaasaa jishee avmaar yumda Sumya bol nohoi zodoon chin, MAXH n chin, banknii zahiralchin, sumogiin tushalchin iim l hun shude
loading...
ene chansaa hudlaa yum shig sanagdlaa.unen bologdee
jishee ni Purevav hartsaga suuliin barildaanuudad togtmol sain barildsan ih dooguur bna Erhembayr ch gesen Sodnomdorjiin chansaa Jagaagiin deer bh boluu gj bodloo . ene sumya, miigaa zaan ed nar hezee barildsan gj end bagtchivaa Sumya avarga odoo barildval taarna yun biznes deer ni yun uls tor bolimoor yum dagvaa dogoo zaaniihniig tejeeh horongo olood ogtson bh gj bodj bna. za za inged sar shiniin barildaand husen huleesen bohchuud maani bugd barildaj shudarga saihan barildaasai gj husie
loading...