loading...
Шинэ он гараад эхний өдөр Үндэсний хоккеин лигийн хоёр шилдэг баг шоу тоглолт маягийн зүйл зохиодог уламжлал тогтоод байгаа. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан энэхүү ‘Өвлийн сонгодог’ тулаан , энэ жил ч амжилттай явагдан өндөрлөлөө.
Чикаго хотын Вриглеи фиелд цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтонд 2008 оны Стенлийн цомын эзэн Детройт Ред Уйнгз , талбайн эзэн Чикаго Блэкхавкс -тай ‘тулалдсан’ бөгөөд Улаан жигүүрүүд довтлогч Томас Копеки , хамгаалагч Дерек Мийч -гүй тоглолоо. Харин эзэн багаас Адам Буриш , Аарон Жонсон , Тай Конклин нар ‘амралттай’ байсан . Эхний үед Чикаго-чууд ширүүн довтолсны хүчинд 3 : 1 хошуучилж чадсан ч , Улаан жигүүрүүд зүгээр ч нэг Стенлийн цомд түрүүлсэн баг биш гэдгээ нотлож дараагийн үеүүдэд өрсөлдөгчөө хошуучилснаар 6 : 4 -н харьцаатай ‘Өвлийн сонгодогт’ түрүүллээ.
Сонирхуулахад энэ жилийн Winter Classic тун даруухан болсон бөгөөд өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага (40,818) үзэгч ирсэн байна. Мөн энэ жил анх удаагаа ‘Анхдагч зургаа’ -н төлөөлөл өрсөлдсөн Winter Classic болсон ажээ.
Майк Бабкокоор удирдуулсан Детройтчууд одоогоор баруун бүсийн төв дивизионоо 55 оноотой тэргүүлж байна.
loading...



