Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Сүүлийн үеийн арилжаа наймааны мэдээнээс

GD Star Rating
loading...

Германы Байэрн Мюнхэн баг Хамбург багаас Хорватын шигшээ багийн довтлогч Ивица Оличыг албан ёсоор авсан байна. Хэдийгээр Оличд Германаас гадна Английн багууд санал тавьсан ч тэр Германд үлдэхийг илүүд үзжээ. Учир нь түүний эхнэр Герман бөгөөд эхнэртэйгээ Германд үлдэх нь дээр гэж үзсэн бололтой.

Олич тус багт ирсэн нь тус багаас Подолскиг явахад ямар нэг хүндрэл байхгүй болсон бөгөөд Подолски нэгдүгээр сарын цонхоор өөртөө тохирох баг олох ажил үлдсэн байна. Одоогоор түүнд Германы багуудаас Боруссиа Дортмунд, Хамбург, Вэрдэр, Көлн зэрэг багууд санал тавьж байгаа бол Англиас Манчэстр Сити, Тоттэнхэм, Италиас Рома зэрэг багууд сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Премиер лигийн Эвэртон баг өөрийн гол тоглогч болох Микэл Артэтаг зарахгүй гэдгийг мэдэгджээ. Түүнийг Арсенал баг авахаар 12 сая фунтын санал өгөөд байсан билээ. Артэтаг баг нь Арсеналд зарахгүй гэсэн бол Нюкастл багийн хагас хамгааалагч Чарлэс Н’Зогбиа багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлээд Арсеналд тоглох бол миний мөрөөдөл гэсэн байна. Арсенал түүнийг өмнө нь худалдаж авахаар санал явуулж байсан бөгөөд энэ удаа түүний мөрөөдөл биелж Арcеналд тоглож мэдэх боллоо.

Премиер лигийн Портсмут багийн довтлогч Жэрмэйн Дэфог түүний хуучин тоглож байсан баг болох Тоттэнхэм авахаар санал явуулсан бөгөөд түүнд тохирсон үнийг өгвөл түүнийг зарна гэдгийг Портсмутийн удирдлага мэдэгдсэн билээ.

Мөнгөтөй Арабуудын эзэмшилд очсон Манчэстр Ситид ч энэ өвлөөр тогтохгүй дараа зун хүртэл маш их хөл хөдөлгөөн болох нь тодорхой болоод байна. Хэдийгээр баг нь тун тааруу амжилттай яваа ч багийн удирдлагууд багийн дасгалжуулагч Марк Хюьсийг халахгүй гэдгийг мэдэгдэж бүр түүнд 100-н сая фунт төсөв гаргаж өгч “эрхлүүлж” байгаа билээ. Одоогоор энэхүү томоохон төсвөөс тэрээр эхний ээлжинд Чэлсигээс Уэйн Брижийг 12 гаруй саяаар нь авсан бөгөөд ер нь аманд орсон тоглогчоо л аманд орсон үнэрэээ л авна гэж байгаа ч тус багт “тоож” очих од тоглогч ховор байгаа билээ. Харин тус багаас явагчдын тоонд эхний ээлжинд Элано болж байх шиг байна. Тэрээр тус багт тун сайн идээшиж амжилттай байсан ч Марк Хюьс ирсэнээр түүний Манчэстр Сити баг дахь карьер бараан талдаа орж эхэлсэн бөгөөд одоогоор тэр СэриА-д Лацио багт тоглож мэдэхээр байна.

Премиер лигийн Мидлсборо баг өөрийн багийн хагас хамгалаагч, Английн шигшээ багийн тоглогч Стюарт Доунингийг Тоттэнхэмд зарж мэдэхээр байгаа бөгөөд одоогоор түүний төлөө 6н сая фунтын санал өгсөн ба багууд үнэ дээрээ тохирч чадвал Доунинг Тоттэнхэмийн төлөө тоглох болно.

Бундэслигийн Штутгарт баг доод лигийн 1860 Мюнхэн багаас Тимо Гэбхарт хэмээх 19н настай залуухан маш ирээдүйтэй гэгдэг тоглогчийг худалдаж авлаа. Түүнтэй 2013 үн хүртэл гэрээлсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. Batu says:

    eeee huurhii podolsky Anglid ircheesei

    GD Star Rating
    loading...
  2. Batu says:

    ene arabuud EPL-g ulam l sonirholtoi bolgoh n de ashgui ashgui

    GD Star Rating
    loading...
  3. sEKe says:

    Ман.Сити-д тоож очих од байхгүй гэдэг нь яг зөв. Тэгэхдээ харж л байя. Манай Chelsea шиг топ баг болох ч юм билүү.

    GD Star Rating
    loading...
  4. real says:

    top boltloo udnaa .lav 3,4 jil bolno yahaw harj l baiy

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    downing spurs-t irchvel mon goy oo, angliin shigsheen ireedui bolson lennon, downing 2 hoslood totenham ch goy bolnodoo

    GD Star Rating
    loading...
  6. оо says:

    Manutd 2serb toglogch avsan shde.

    GD Star Rating
    loading...
  7. sEKe says:

    Podolski ч Roma-д ирвэл Totti-той нийлээд ална даа.

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    podolski ulsdaa l sain toglono .ynz buriin bagt muu sh dee

    GD Star Rating
    loading...
  9. zail says:

    celsea gichidmaa shtee

    GD Star Rating
    loading...
  10. B@tun@W says:

    TIIM SHUU MELO DOWNING LENNON GOYDO.

    GD Star Rating
    loading...
  11. j-s-v says:

    Podolski geer yur ni yah geed bdg bnaa.Hulbumbug bagiin sport.Podolski Podolski gezgeehii tiim sain baisan yum bol Bayern d amjilt uzuuleh ni yaladaa.
    Harin ter stutgart d ochij baigaa timo gebhardt harin ih ireeduitei toglogch.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: