Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 30 баг, 15 тоглолт, 1 үдэш

GD Star Rating
loading...

Өнөө өглөө Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх 30 баг тоглолт хийлээ. Өөрөөр хэлбэл энэ улирлын хамгийн завгүй өдөр байлаа гэсэн үг.

Nuggets Thunder Basketball

“Торонто” – “Хьюстон” – 94:73 (24:14, 24:24, 18:11, 28:24)

Т: Бош – 19. Барньяни – 19. Паркер – 8 + 8.

Х: Уофер – 18 оноо. Мин – 14 + 8 самбар. Скола – 8 + 13.

Техасын баг Канадад ирээд хожигдлоо. Крис Бош, Андреа Барньяни нар багаа тэргүүлэн адилхан 19 оноо авцгаажээ.  Барньяни Жермайн О’Нилын эзгүй 2 тоглолтонд дараалан сайн тоглож байна.

Хьюстон энэ улирлын хамгийн бага оноогоо авч, сүүлийн 6 тоглолтноос 4 дэх хожигдлоо хүлээв. Торонтогийн тоглогч байсан Трэйси МакГрэйди ердөө 4-хөн оноо авчээ.

“Орландо” – “Майами” – 86:76 (24:21, 21:23, 22:21, 19:11)

О: Ховард – 15 + 15 самбар. Льюис – 17. Нельсон – 16. Туркоглу – 7 + 11 самбар.

М: Уэйд – 33. Хаслем – 12 + 8. Кук – 10.

Орландо талбай дээрээ 9 тоглолт дараалан хожлоо. Мөн одоогоор 26-7 амжилттай болоод байгаа нь 20 жилийн түүхтэй энэ багийн хувьд эхний 33 тоглолтын дараах хамгийн сайн амжилт болж байна.

Бүх оддын тоглолтын санал асуулгыг тэргүүлж байгаа Дуайт Ховард 15 оноо, 15 самбараас авалт хийснээр энэ улирлын 24 дэх дабл-даблаа хийлээ. Тэрээр энэ үзүүлэлтээр лигийг тэргүүлж байгаа.

Pacers Knicks Basketball

“Нью-Йорк” – “Индиана” – 103:105 (23:27, 21:26, 33:30, 26:22)

Н: Ли – 26 + 11 самбар. Харрингтон – 27. Робинсон – 15.

И: Жек – 29. Мерфи – 15 + 18. Грейнжер – 22.

Жаретт Жек 0.9 секунд дутуу байхад өөрийн үеэл Крис Духоны өөдөөс амжилттай довтолсноор Индиана 4 тоглолт дараалан хожигдсон цувралаа зогсоож, Никсийг талбай дээр нь хожлоо.  Никс 12 сарын 7-ноос хойш алдарт “Мэдисон Сквер Гарден” ордондоо хожоогүй явна.

“Бостон” – “Вашингтон” – 108:83 (28:14, 30:20, 28:21, 22:28)

Б: Пирс – 26. Аллен – 11. Рондо – 10 + 14 дамжуулалт. Гарнетт – 10 + 8 самбар.

В: Жеймисон – 14 + 9. Янг – 15.

Өрнөд бүсээр аялан 4 тоглолт хийхдээ 3 хожигдсон Селтикс талбай дээрээ эргэн ирж, лигийн муу амжилттай багуудын нэг Вашингтоныг хожлоо.  Пол Пирс бараг л бүх шидэлтээ амжилттай болгох шахав. Тэрээр эхний 9 шидэлтээ, үүний дотор 5 холын шидэлтээ бүгдийг нь амжилттай болгосон ч сүүлийн шидэлтээ алдсан юм.

Бостон 29-5 болж байгаа бол Визардс 6-25 болж байна. Визардсын энэ амжилт Дорнодын хамгийн сүүлд бичигдэх амжилт.

“Кливленд” – “Чикаго” – 117:92 (32:17, 29:30, 28:25, 28:20)

К: Варежао – 26 + 8 самбар. Жеймс – 16 + 10 самбар + 11 дамжуулалт. Б. Уоллес – 13 + 9 самбар.

Ч: Гордон – 22. Ноа – 8 + 10 самбар. Хантер – 13.

Кавальерс энэ улирал эхэлснээс хойш талбай дээрээ 17 тоглож, 17 хожоод байна. Зидраунас Илгаускас сар орчим талбайл гарах боломжгүй болсон бөгөөд энэ тоглолтонд түүнийг орлосон Андерсан Варежао өөрийн дээд амжилт болох 26 оноо авч, багаа тэргүүлэв. Варежао энэ улиралд 4 удаа гарааны бүрэлдэхүүнд гарахдаа 16.8 оноо, 8.5 самбараас авалт гэсэн үзүүлэлттэй тогложээ. Харин ЛеБрон Жеймс энэ улирлын анхны, кареерынхаа 18 дахь трипл-даблаа хийлээ.

Hawks Nets Basketball

“Нью-Жерси” – “Атланта” – 93:91 ОТ (16:21, 13:28, 32:20, 24:16, 8:6)

Н: Харрис – 26 + 11 дамжуулалт. Картер – 18. Лопес – 7 + 11 самбар.

А: Бибби – 22. Смит – 20. Жонсон – 13 + 9 самбар.

Винс Картер ээлжит удаагаа цаг дуусах дохиотой зэрэгцэн шахуу амжилттай довтолж, багтаа хожил авчирлаа. Энэ удаа маш холоос амжилттай шидсэн. Ингэснээр Нетс Атлантагийн 6 дараалан хожсон цувралыг зогсоов. Хоукс 1998-99 оны улирлаас хойш 7 дараалан хожсонгүй.  Ер нь Нетс энэ улиралд Хоукстай 3 тоглож, 3 хожоод байна.

Нетсийн дасгалжуулагч Л. Фрэнк тоглолтноос хөөгдсөн бөгөөд энэ нь түүний хувьд Нетсийн дасгалжуулагч болсноос хойш 2 дахь тохиолдол юм байна.

“Оклахома” – “Денвер” – 120:122 (26:32, 36:21, 34:36, 24:33)

О: Дюрант – 33 + 9 самбар. Грин – 18. Вестбрук – 14.

Д: Энтони – 31 + 9 самбар. Эларио – 27 + 14 самбар. Биллапс – 24.

Кевин Дюрантын оновчтой шидэлтийн дараа Оклахомагийнхан энэ тоглолтонд хожлоо л гэж бодсон байх. Гэвч Дюрантын найз Кармело Энтони цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ оновчтой болгож, Денвер хожлоо. Кармело 31 оноо авсан бол Дюрант 33 оноо авчээ. Денвер 22-12 амжилтаар дивизионоо тэргүүлж байгаа бол Оклахома 4-30-аар сүүл мушгиж байна.

“Детройт” – “Сакраменто” – 98:92 (29:18, 16:26, 28:22, 25:26)

Д: Стаки – 38. Принс – 23 + 10 самбар. Айверсон – 23.

С: Миллер – 25 + 16 самбар. Салмонс – 21 + 8 самбар. Мартин – 20.

Хэдий Ричард Хэмилтон, Рашид Уоллес, Антоино МакДейсс нар гэмтлийн улмаас тоглоогүй ч Родни Стаки 38 оноо авч багаа тэргүүлэн, Детройт 6 дахиа дараалан хожлоо. Харин Кингз сүүлийн 8 тоглолтынхоо 7-д нь хожигдов. Мөн 11 сарын 19-нд Нью-Орлеансыг хожсоноос хойш эсрэг багийн талбай дээр хожил  аваагүй хэвээр үлдэв.

“Мемфис” – “Сан-Антонио” – 80:91 (20:28, 20:16, 16:23, 24:24)

М: М. Газоль – 15 + 11 самбар. Уоррик – 16. Майо – 12.

С: Данкан – 20 + 10 самбар. Паркер – 19. Боннер – 16.

“Миннесота” – “Голден Стэйт” – 115:108 (32:26, 26:31, 33:27, 24:24)

М: Жефферсон – 32 + 10 самбар. Гомес – 21 + 10 самбар. Лав – 19 + 8 самбар.

Г: Жексон – 25. Биедриньш – 18 + 13 самбар. Морроу – 14.

“Милуоки” – “Шарлотт” – 103:75 (29:25, 27:19, 20:13, 27:18)

М: Редд – 31. Виллануэва – 27. Жефферсон – 18.

Ш: Диао – 16. Окафур – 11 + 12 самбар. Уоллес – 11 + 9 самбар.

“Даллас” – “Филадельфи” – 96:86 (16:20, 24:24, 24:22, 32:20)

Д: Новицки – 31. Дампьер – 10 + 14 самбар. Терри – 21.

Ф: Игудала – 22. Миллер – 17 + 11 самбар. Уильямс – 17.

Даллас энэ улиралд тоглолтын төгсгөлийг маш сайн хийж байна. Филлитэй хийсэн тоглолт ч түүний нэг жишээ нь боллоо. Өмнөх Миннесотатай хийсэн тоглолтонд 2-р хагаст 29 онооны зөрүүтэй хожигдож байгаад хожсон бол энэ удаа 3-р үед 12 оноогоор хожигдож байгаад хожлоо.

Филлигийн оноо болон самбараас авалтын лидер Элтон Брэнд баруун мөрний гэмтлийн улмаас 7 дахь тоглолтоо дараалан өнжиж байна. Энэ сарын дундуур гэмтлээс эргэн ирж магадгүй.

Suns Grizzlies Basketball

“Финикс” – “Клипперс” – 106:98 (33:15, 29:34, 21:23, 23:26)

Ф: Стадемайер – 23 + 8 самбар. О’ Нил – 17 + 9. Нэш – 9  +  11 дамжуулалт.

К: Кэмби – 19 + 23 самбар. Гордон – 21. Жонс – 16.

Санс 3 дахь дараалсан хожлоо авсан бол Клипперс 6 дахиа дараалан хожигдлоо. Тоглолтын дараа Сансын довтлогч Грант Хилл “Бид эхний үед маш сайн, дараагийн 3 үед муу тоглолоо” гэсэн байна.

Клипперсийн лидерүүд болох Зак Рэндольф, Барон Дэвис, Крис Каманн нар гэмтлийн улмаас тоглосонгүй. Тэдний эзгүйд Маркус Кэмби 19 оноо, 23 самбараас авалт гэсэн мундаг амжилт үзүүлсэн ч баг нь хожсонгүй.

Санс 19-12 амжилттайгаар бүсийнхээ 7-р байранд бичигдэж байна.

“Портленд” – “Нью-Орлеан” – 77:92 (16:21, 27:24, 18:16, 16:31)

П: Фернандес – 19. Аутлоу – 16. Олдриж – 13 + 10 самбар.

Н: Уэст – 25. Пол – 17. Поси – 15 + 9 самбар.

Брэндон Ройгүй Портлендийг Нью-Орлеанс хожлоо. Хорнетсийн төвийн тоглогч Тайсон Чандлер Портлэндийн төвийн тоглогч Прзибиллатай нэлээн асуудал үүсгэсэн учраас тоглолтноос хөөгдсөн байна. Энэ үед Портлэнд 5 оноогоор тэргүүлж явсан бөгөөд хожих боломж нь ихэссэн нь гарцаагүй. Гэвч 4-р үед Хорнетс тун сайн тоглож, 19 довтолгооныхоо 13-г нь оновчтой болгосноор энэ улирлын 20 дахь хожлоо авлаа.

“Лейкерс” – “Юта” – 113:100 (37:20, 20:23, 24:23, 32:34)

Л: Брайант – 40. П.Газоль – 21+11 самбар. Одом – 14.

Ю: Окур – 21 + 13 самбар. Брюер – 20. Миллсеп – 16 + 17 самбар.

Коби Брайант 40 оноо авсан ч Тревор Ариза тоглолтын төгсгөлд гайхалтай байлаа. Сүүлийн 2 минут 22 секундэд Ариза 2 таслалт хийсэн бөгөөд 2 хурдан довтолгоог амжилттай болгож, 5 оноо дараалж аван Лейкерсийн хожилд чухал үүрэг гүйцэтгэв. По Газоль 21 оноо авснаар нийтдээ 10001 оноотой болжээ.

Ютагийн Пол Миллсап 17 тоглолт дараалан дабл-дабл хийгээд байгаа нь одоогоор лигийн хамгийн урт цуврал болж байна.

Лейкерс 26-5 амжилтаар бүсээ тэргүүлж байгаа бол Юта 19-15 амжилттайгаар бүсдээ 9-д бичигдэж байна.

83005148SF013_HORNETS_BLAZERS

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Batu says:

    ene jil LAL ahial finald uldeh bha harin bostontoi yu clewlandtai yu

    GD Star Rating
    loading...
  2. B@tun@W says:

    ene 2 zodoldoh geed bgaamoo aan

    GD Star Rating
    loading...
  3. Batu says:

    arai ch zodoldoogui bnal;e. gasol bol aimaar damjuulalt ugsn bnashde arizad hehe

    GD Star Rating
    loading...
  4. carmelo says:

    melo-n suuld hiisen buzzer shoot goy shoo. Denver ene jil sn bga shuu. Nuhduud doroo neg yum bodoj l bgarai. Ene jil li melo-n yum duulgah jil shuu. harj l bgarai

    GD Star Rating
    loading...
  5. sEKe says:

    Арай ч зодолдчихоогүй. NBA Talk-аар энэ тухай гарсан шд.
    Houston минь яана даа яана. Бүх одууд нь байж Torontо-г барахгүй. бүүр 73хан оноо !

    NBA Talk-ын 2-ын хэлдэгээр Durant-д арай болоогүй гэдгийг нь Мело мэдрүүлсэндээ.

    Бас дээр нь Stucky лайтай …

    GD Star Rating
    loading...
  6. Мэргэн Б says:

    Лэкерс тоглолтын турш л шоудсан даа. үнэн тас

    GD Star Rating
    loading...
  7. BT says:

    HousTon chn ugasa sugashd T-Mac l dajgv ToronTo-g barhgv jgshig ToronTo chn RockeTs-n hajud amidralTai bag umhi huja bvderch vhese Yao-gin uudus barg nba-gin bvh hvn dohoj block hisn bha onigoToin Tgd bas allsTar superstar geed bgashv T1 huja

    GD Star Rating
    loading...
  8. sEKe says:

    NBA-ын бүх тоглогч нь ч хайшаан. Ер нь тэгээд байнга л нэг янзаар довтолдог болохлээр өндөр үсрэлттэй Lebron,Nate Robinson гэх мэт нөхдүүдэд Block-дуулдаг байх л даа. Энд ингэхэд NBA TALK-ын Lakers-ын mix-г үзсэн хүн байна уу? Лайтай mix байна лээдээ.

    GD Star Rating
    loading...
  9. real says:

    say denver hornets 2 alaltslaa sh .cp3 armtrong 2bag alchlaa ug ni ch aimar nohson doo

    GD Star Rating
    loading...
  10. mb says:

    melo ene jil argagvi neg ym duulgana aa
    west iin avraga ch ym uu

    GD Star Rating
    loading...
  11. Jagaa_wade says:

    tiime e lebron, wade 2 bol aguu hediiger lebron aimar ch Wade chin bas Dunk hiiged Shoot hiiiged jooohon lebron iluu toglolt gargadag evseltei togloch. Lebron niii hamgiin goe ym ni Dunk hiideg aimar aimar soliotoi gemeeer huuuhdiiin shiiden der dohoj baiga ym shig l ineeged dohdog shuuuu. wade bol minii shuteen lebron avarga avna. Wade gantsaaaraa ene bagiig avj yvaad bna ene nd tuslah hun alga Coach neg bodooroi dooo tegehgui tsaaashid yvna gedeg ch hudlaa da? 2009 Wade iin hugatsa duusna tgeher uur bagruu yvchaarai gej husej bna. mini zugeees 28.9 dundajaar avj baigaa onooo wade-iiin 1 ug helchie( Dwyane Wade Up UP vs Lebron JAmes get Down Down)

    GD Star Rating
    loading...
  12. Jagaa_wade says:

    2009 MVP WADE
    I love this Game

    GD Star Rating
    loading...
  13. real says:

    kobe ben bryant yah boljiina .james aguu l daa kobe ch aguu daa

    GD Star Rating
    loading...
  14. Мэргэн Б says:

    Тодорхой real-аа

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: