loading...
Формула-1 ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахер 40 нас хүрлээ.Хэдийгээр хоёр жилийн өмнө зодог тайлсан ч алдар нэр нь Формула-1ийн ертөнцөд онцгой хүндтэй хэвээрээ байгаа билээ.
М.Шумахер 1969 оны нэгдүгээр сарын 3 нд Кёльн хотын Hürth-Hermülheim дүүрэгт мэндэлжээ.Дөрвөн настайдаа картын анхны тойргоо хийхэд эцэг Рольф нь хүүгийнхээ мотоспортын авьяасыг мэдсэн гэдэг.Ингээд зургаан настайд нь Михаэлийг Керпений картын клубт бүртгүүлэн мотоспортын гарааг нь эхлүүлжээ.
Шумахерийн Формула -1 дэхь спортын гараа тун амжилттай эхлэж, том багуудын сонирхолыг татаж байлаа.Тэр Уильямс , Макларен багуудыг сонгож болох байсан ч Феррарид сэтгэл нь татагджээ. Хожим нь “Яагаад та Макларен Мерседесийн зүг анхаарлаа хандуулж байсангүй вэ?” гэсэн асуултанд “Улаан өнгө надад илүү таалагддаг” гэж хошигножээ.Үнэндээ Феррари түүнд илүү санал тавьсанд бус, энэ машинаар уралдах асар их хүсэл нь гол сонголт нь болсон гэдэг.
М.Шумахер 1995 онд эхнэр Кориннатайгаа гэрлэжээ.Тэд хүү Мик охин Жина-Мариа нарынхаа хамт Швейцарьт амьдардаг .Тэрээр гэр бүлдээ хязгааргүй хайртай ,тэдэндээ цаг заваа зарцуулах нь Формула-1 ээс зодог тайлах нэг шалтгаан нь байлаа гэж тайлбарладаг.
Түүний спортын замнал :
1984: Германы Картын аварга (өсвөрийн)
1985: Германы Картын аварга,дэлхийн аваргын хоёрдугаар байр
1986: Европын болон Германы Картын гуравдугаар байр
1987: Европын болон Германы Картын аварга
1988: Формула Көниг Германы аварга
1989: Германы Формула-3 гуравдугаар байр
1990:Формула-3 Германы аварга
1984 .Картаар эхэллээ
1990
Формула-1:
1991: Михаэль Шумахер Формула-1д хөл тавилаа.Спа-Франкоршамд анхны гараагаа Жордан багаас хийн эхний тойрогтоо уралдаанаас гарчээ.Дараа Бенеттон багаас 5 удаа Гран Прид оролцож,нийт дүнгээр 12 т бичигдэв.
1992 : Бүтэн улиралын турш Бенеттон багаас уралдаж,Спа-д анхны Гран Пригээ ялав.Тэр 53 оноотой жагсаалтын 3-т орлоо.
1993:М.Шумахер долоон удаа уралдаанаас гарлаа.Бусад бүх гараанд шагналын тавцанд зогсжээ.Улирал дуусхад 4-р байрт орлоо.
1994:Бенеттон багтай 20 сая долларийн цалинтай гурван жилийн гэрээ хийв.М.Шумахер,Дэмон Хилээс нэг онооны илүүтэйгээр Германы анхны Формула-1 ийн дэлхийн аварга болов.
1995:Аваргын титмээ хамгаалж хоёрдахь удаагаа дэлхийн аварга цол хүртэв.40 сая маркаар Бенеттоноос Феррарид ирлээ.
1996.Гурван удаа Гран Прид түрүүлж,долоон удаа уралдааныг орхин,59 оноотой 3-р байр эзэллээ.1999 он хүртэл Феррари багтай гэрээгээ сунгаж,цалин нь 50 сая маркаар нэмэгдэв.
1997:Таван Гран При ялж дэд аварга боллоо.Дэлхийн аварга Жак Вильневийг мөргөсөнөөс нь болж дэд аваргын титэм нь хүчингүй болжээ.Хожим М.Шумахер хэлэхдээ энэ нь миний хийсэн том алдаа байлаа гэж дурссан байна.
1998:Мика Хаккинен аварга цол хүртэж, Шумахер 86 оноотой удаалав.Ферраритай 2002 он хүртэл гэрээгээ сунгаж,жилийн орлогоо 75 сая маркаар ахиулав.
1999:Силверстоунд маш хүнд осолдов.Түүний хөлний гэмтэл 6 Гран Пригээс чөлөөлөв.Улиралын сүүлийн хоёр гараанд оролцож тус бүр хоёрдугаар байр эзлэн, зам дээр эргэн ирлээ.Нийт 44 оноогоор 5-р байрт шалгарав.
2000:Феррарид ирсэнээс хойш аваргын титэмийг анх удаа хүртлээ.Унгарын Гран Прид Мика Хаккинен түүний оноонд дөхөж ирсэн боловч , үлдсэн тулаануудад Герман эр ялалт байгуулжээ.
2001:13 гарааны дараа дэлхийн аварга болох нь тодорхой болжээ.Ферраритай 2004 он хүртэл гэрээгээ сунгав.
2002:11 гарааны дараа буюу Магни-Курт Шумахер тав дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэх нь ойлгомжтой болов.
2003: Таван удаагын аварга Хуан Мануэл Фангиог гүйцэж зургаан удаа түрүүлэн, шинэ амжилт тогтоов.Гэрээгээ 2006 он хүртэл сунгалаа.
2004:Михаэль Шумахер 13 ялалт байгуулж өөрийнхөө дээд амжилтыг эвдэв.Долоо дахь удаагаа дэлхийн аварга болж гайхуулав.
2005:Фернандо Алонсо хамгийн залуу дэлхийн аварга боллоо.Шумахер Индианаполисийн хэл , шуугиантай уралдаанаас цорын ганц ялалт авав.Нийт дүнгээрээ 3-т оржээ.
2006:Шумахер,аравдугаар сарын 10 ний өдөр Монцад ,улирал дуусаад Формула-1д дахин уралдахгүй гэж мэдэгдлээ.Алонсогоос 25 онооны зөрүүг нэхсээр , аваргын титэмийг Сан Паулад шийдвэрлэх болов.Бразилийн финалд тэр 4-р байрт орлоо.Алонсо 2т орж дэлхийн хошой аварга боллоо.
Долоон удаагийн дэлхийн аварга маань Формула-1 ээс зодог тайллаа .
2007:Жилийн 5 сая евроний цалинтай Феррари багийн зөвлөх боллоо.
Тэр ихэнхи цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөдөг болжээ.Шинэ хобби болох мотоциклоор уралдаж, хөлбөмбөг тоглох нь түүнийг илүү хөгжөөдөг болсон бололтой.
1991 Михаэль Шумахер ,Мика Хаккинен
2007
loading...








Энэ агуу эрийн уралдахыг амьдаар нь харсан бид азтай хүмүүс шүү тэр бол Формула1-ийн амьд домог
loading...
10 жилд байхад бүтэн сайны орой маргаашийн хичээлдээ бэлдэж усанд орж хувцас хунараа индүүдэж байхдаа Стар Спортос дээр Формула 1 үздэг байлаа. Тэр төрөлхөөс гайхалтай нисгэгч байсан. Одоо ч агуу хэвээрээ.
loading...
Pele -giin toglohiig amidaar ni haraagui ch, Jordan, Shuma 2-n ued torsnooroo bi ooriigoo aztai gej boddog
loading...
Номоо бас Сэтгүүлээ гаргаарай хүлээж байя Гоё ном сэтгүүл болох ёстой
Good luck my friend!
loading...