Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » 40 дэх удаагийн “Дакар” эхэллээ

GD Star Rating
loading...

http://www.pianetariders.it/wp-content/uploads/2008/05/1405-dakar-2009-3.jpg40 жилийн түүхтэй алдарт “Дакар” уралдааны 2009 оны гараа эхэллээ. Өмнө нь “Парис Дакар” нэрийн дор явагддаг байсан тус уралдаан сүүлийн жилүүдэд Португалийн Лиссабон хотоос эхэлдэг болсноор “Парис” хэмээх нэрээ хассан учиртай. Нэр хүндээрээ “Формула-1”-ийн дараа орох агуу, эр зоригийн тус уралдаан өнгөрсөн онд Африк тивд болсон террорист үйл ажиллагааны улмаас зохиогдоогүй юм.

Харин өнөө жилийн “Дакар” бууриа сэлгэж Өмнөд Америкийн нутаг дэвсгэр дээр нээлтээ хийлээ. Эхний өдрийн уралдаан өнгөрөгч бямба гаригт болж Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотоос эхлэж Санто-Роса хотод барианд оров. Энэ өдөр тамирчид нийт 733 км-ийн зайд уралдлаа. Эхний өдөр гараанаас 212 мотоциклчин, 168 автомашин, 74 том оврын автомашин гарсан.

Эдгээрээс хамгийн богино хугацаанд буюу 2:36:15 цагт автомашины “BMW” багийн Аль-Аттъя (Катар), Тюрнер (Швед) нар туулсан. Катар нисэгч Н.Аль-Аттия өмнө нь 2007 оны “Дакар”-т франц хамтрагчтайгаа дөрөвдүгээрт хурдалж байв. Харин энэ удаад тэр чиглүүлэгчээ сольсон байна.

Автомашины төрөлд удаах байрт “Вольксваген” хөлгөлсөн хоёр баг оржээ. Харин тэргүүлэгчдээс таван минутаар хоцрон зургадугаар байрт “Дакар”-ын есөн удаагийн аварга “Мицүбиши” багийн С.Петерхансел, чиглүүлэгч  Ж.П.Коттрет нарын баг оржээ. Эрсдэл ихтэй эл уралдаанд хэнд ч ялалт байгуулах боломж бий. Эхний өдөр мотоциклчдыг Испанийн Марк Кома хошуучилсан.

Тэрбээр 22 минут 05 секундээр арын тамирчнаасаа илүү гарчээ. Сонирхуулахад Марк Кома нь 2007 оны 15 гараат “Дакар”-ыг 13 өдрийн турш тэргүүлсэн боловч 14 дэх этапт гараанаас 53 км-ын зайд осолдон тархиндаа хүнд гэмтэл авснаар орхиж байсан юм. Түүний эзгүйд уралдааныг Францын К.Деспе тэргүүлж, хоёр дахиа “Дакар”-т тэргүүлсэн. Энэ удаад К.Деспе, М.Комагаас 41 минутаар хоцрон нийлбэр дүнгээр 22-р байрт бичигдэж эхэллээ.

Өнгөрсөн оны “Дакар”-т 272 мотоциклчин оролцохоо мэдэгдээд байсан ч энэ удаад 212 тамирчин Өмнөд Америкийг зорив. Харин автомашины 214 баг бүртгэгдсэнээс 168 нь уралдааны замд гарсан аж. Том оврын ачааны автомашины ангилалд 102 баг оролцохоос 74 нь уралдсан. Эдгээрээс эхний өдөр Голландын Ван Вилет, Ваанхолт, ван Винендаль нарын “GINAF” баг тэргүүлэв. Харин манай хойд хөршийн “Камаз” багийнхан гурав, дөрөвдүгээрт хурдалжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    ene temtseen mongoloor dairch ungudug bol goy shu te.

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Neg huselt bna. Dakar 2009 iin medeeg sain oruulj baimaar bna. Ene uneheer er zorig, hatuu berh, hund hetsuu ersdeltei, jinhene offroad gej yu bdg, teriig yaaj davan tuuldag geed mash gaihamshigtai goyo temtseen shuu.

    GD Star Rating
    loading...
  3. duba says:

    tanar gaigui dog shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: