Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дорнодын лидерүүд хожигдлоо

GD Star Rating
loading...

УБ-ын цагаар Даваа гаригт, орон нутгийн цагаар Ням гаригт НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлж байгаа 3 баг болох Бостон, Кливленд, Орландо багууд 3-уулаа хожигдлоо. Харин Детройт энэ улиралд анх удаагаа Ням гаригт хожлоо.

Cavaliers Wizards Basketball

“Вашингтон” – “Кливленд” – 80:77 (26:23, 21:20, 21:11, 12:23)

В: Джеймисон – 26+13 самбар. Балтер – 19. Макгуайр – 10+10 самбар.

К: Л.Джеймс – 30+10 дамжуулалт. М.Уильямс – 13. Варежао – 10+10 самбар.

Тоог тэнцүүлэх бүрэн боложмтой довтолгоо хийж байхдаа буюу цаг дуусахад 2.3 секунд дутуу байхад ЛеБрон Жеймс илүү алхалт хийсэн хэмээн бөмбөгөө хураалгаснаар Кливленд бүсийнхээ хамгийн муу багт талбайд нь хожигдлоо.

Тоглолтын дараа Жеймс “Би 10 удаа тэр бичлэгийг үзсэн. Ямар ч илүү алхалт байгаагүй. Шүүгч буруу үлээсэн” гэсэн байна.

Кливленд ийнхүү 27 хожил, 6 хожигдолтой болов. Тэд хожсон бол бүсээ тэргүүлэх боломжтой байлаа. Харин Визардс 7-25 боллоо. Дорнод бүсийн бусад бүх баг 12-оос дээш хожилтой байна.

Визардсын хамгаалагч Гилберт Аренас хагалгаа хийлгэснээсээ хойш анх удаа 2-ын эсрэг 2 тоглосон байна. Гэхдээ Аренасын талбайд гарах хугацаа тодорхойгүй хэвээр.

“Торонто” – “Орландо” – 108:102 (34:22, 22:27, 21:29, 31:24)

Т: Э.Паркер – 26. Бош – 23+11 самбар. Барньяни – 18.

О: Ховард – 39+8 самбар. Льюис – 20+9 дамжуулалт. Нельсон – 15.

Дуайт Ховард 39 оноо авсан ч Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Ганди түүнийг 7 торгуулийн шидэлтээ алдсанд сэтгэл дундуур байгаа юм байна. Орландо 6 онооны зөрүүгээр хожигдсон болохоор арга ч үгүй биз.

Энтони Паркер өөрийн улирлын дээд оноогоо авсан бол Крис Бош 23 оноо, 10 самбараас авалт хийж, Рэпторс 4-р үед торгуулийн 15 шидэлтийнхээ 14-ыг нь амжилттай болгосноор  Торонто бүсийнхээ лидерүүдийн нэгийг талбайдаа хожлоо.

Торонтогийн Жермайн О’Нил, Хосе Кальдерон нар гэмтэлтэй тул тоглосонгүй. Кальдерон энэ долоо хоногт Милоуки, Вашингтонтой хийх тоглолтыг өнжиж магадгүй юм байна.

Pistons Clippers Basketball

“Клипперс” – “Детройт” – 87:88 (22:23, 32:29, 12:15, 21:21)

К: Гордон – 31. Кэмби – 14+20 самбар. Новак – 15.

Д: Стаки – 24. Принс – 20. Айверсон – 18+10 дамжуулалт.

Аллен Айверсон энэ тоглолтын хамгийн муу шидэлтийн нэгийг тоглолтын төгсгөлд буюу 4.7 секунд дутуу байхад Детройт 1 оноогоор хожигдож явах үед хийсэн бөгөөд Эл Торнтон түүний бөмбөгийг хаасан ч шүүгч Томми Нунез бөмбөг нисэлтийнхээ дээд цэгтээ хүрээд бууж байсан гэж үзэн, цагираганд орсонд тооцсоноор Детройт Клипперсийг талбайд нь хожлоо.  Детройт ийнхүү 7 дараалан хожиж байна. Мөн энэ улирал эхэлснээс хойш анх удаагаа Ням гаригт хожлоо. Харин Клипперс 7 дараалж хожигдов. Клипперсийн Маркус Кэмби энэ тоглолтонд 20 самбараас авалт хийсэн бөгөөд сүүлийн 8 тоглолтонд дунджаар 18.3 самбараас авалт хийж байна.

Айверсон Пистонст ирснээсээ хойш дунджаар 17.9 оноо авч байна. Родни Стаки гараанд гарах болсноос хойш Детройт 13 хожиж 3 хожигдоод байна.

“Мемфис” – “Даллас” – 102:82 (35:25, 15:20, 26:23, 26:14)

М: Майо – 21. М.Газоль – 19. Гэй – 18. Уоррик – 18.

Д: Новицки – 28. Терри – 18. Ховард – 12.

Мемфис Далласт 13 тоглолт дараалан хожигдсон хар цувралаа зогсоолоо. Мемфисийн эгнээнд нэгдсэн Дариус Майлз энэ тоглолтын сүүлийн минут гаруй хугацаанд талбайд гарсан байна.

Celtics Knicks Basketball

“Нью-Йорк” – “Бостон” – 100:88 (25:24, 25:29, 28:15, 22:20)

Н: Чандлер – 31+8 самбар. Харрингтон – 30. Ли – 14+14 самбар.

Б: Пирс – 31. Р.Аллен – 16. Перкинс – 8.

Никс 8 тоглолт дараалан хожигдсон цувралаа өнгөрсөн улирлын аварга Бостон Селтиксийг хожиж зогсоолоо. “Мэдисон Сквэр Гарден”-д Никс хамгийн  сүүлд 2005 оны 3 сарын 23-нд л Бостоныг хожиж байжээ.

Бостон 27-2 амжилтаасаа хойш муу тоглож байна. Сүүлийн 6 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.

Энэ улиралд нэг ч тоглоогүй байнаа төвийн тоглогч Эдди Курри энэ долоо хоногт тоглож магадгүй хэмээн Никсийн дасгалжуулагч мэдэгдсэн байна. Харин Бостон Стефон Марбэриг багтаа элсүүлж магадгүй байна. Хэдий огт тоглохгүй байгаа ч Марбэригийн энэ улирлын 21 сая долларын цалинг Никс төлж байгаа юм.

“Лейкерс” – “Портленд” – 100:86 (19:25, 32:25, 30:16, 19:20)

Л: Брайант – 26. П.Газоль – 19. Радманович – 16.

П: Олдридж – 22+11 самбар. Батум – 17. Фернандес – 14.

Селтикс болон Кавальерс хожигдсоноор Лейкерс лигийг хожлынхоо хувиар тэргүүлж эхэллээ. Коби 26, Газоль 19 оноо авч, Лейкерс Портлэндийг хожсоноор талбайдаа 15 дараалан хожлоо.

ҮСБХ-ны улирлын тоглолтын явц

Дорнод

т

х

Хл

%

Атлантик дивизион

1

Бостон

36

29

6

82,86

2

Нью-Джерси

34

16

18

47,06

3

Торонто

34

14

20

41,18

4

Нью-Йорк

32

13

19

40,63

5

Филадельфия

33

13

20

39,39

Централь дивизион

1

Кливленд

33

27

6

81,82

2

Детройт

32

21

11

65,63

3

Милуоки

35

16

19

45,71

4

Чикаго

34

14

20

41,18

5

Индиана

33

12

21

36,36

Соутист дивизион

1

Орландо

34

26

8

76,47

2

Атланта

33

22

11

66,67

3

Майами

32

18

14

56,25

4

Шарлотт

34

12

22

35,29

5

Вашингтон

32

7

25

21,88

Өрнөд

т

х

хл

%

Баруун хойд дивизион

1

Денвер

35

23

12

65,71

2

Портленд

34

20

14

58,82

3

Юта

34

19

15

55,88

4

Миннесота

33

8

25

24,24

5

Оклахома Сити

34

4

30

11,76

Пасифик дивизион

1

Л-А Лейкерс

32

27

5

84,38

2

Финикс

31

19

12

61,29

3

Голден Стэйт

35

10

25

28,57

4

Л-А Клипперс

33

8

25

24,24

5

Сакраменто

34

8

26

23,53

Баруун өмнөд дивизион

1

Нью-Орлеан

30

20

10

66,67

2

Сан-Антонио

33

22

11

66,67

3

Даллас

33

20

13

60,61

4

Хьюстон

35

21

14

60

5

Мемфис

34

11

24

32,35

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    Lebronii alhaltiig shuugch buruu shuusen n unen shuu. barag nemelt awahaar dovtolson bolovch yun nemelt bumbug huraagdsan shal balai.

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    lebron ch booj uheh gj bsan bh daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: