loading...
Өнгөрсөн зун Это’о явчихсан бол Барса өдий хэмжээний тоглолт үзүүлэх байсан болов уу. Хэдийгээр нэг тоглогчоос багийн амжилт шалтгаалах нь эргэлзээтэй ч энэ Камерун эр байгаагүй бол Каталоны багт хүндхэн байх байсан нь тодорхой. Өдгөө 27 настай тэрээр Блауграна өмсгөлийг өмсөн 124 тулаанд оролцохдоо 92 гоол оруулаад байна. Цаашид ч энэ үзүүлэлт ахина гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй улиралын төгсгөлд карьерийнхаа гурав дахь лигийн цомоо хүртэх ч юм билүү. Ингээд түүний нэгэн ярилцлагаас сонирхуулья
- Мадридтай тоглосны дараа та “би унасан ч гэсэн эргээд босох чадалтай , урьдын сайн тоглолтоо удахгүй үзүүлнэ ” гэж хэлсэн.
- Энэ бол надтай ойр байсан хүмүүст дамжуулахыг оролдсон уриа байсан юм. Одоо би 27 настай, миний амьдралд зарим асуудал байсан ч энэ амьдрал надад байнга эргэж харж алдаанаасаа суралцаж байхыг сургасан. Хэдийгээр заримдаа маш их хор хохирол, гомдол гутралтай байсан ч толгойгоо өргөж би зорьсондоо хүрч чадна гэж өөртөө хэлдэг. Юу ч болж байсан би аз жаргалтай байхын тулд амьдардаг.
- Амжилттай үе маш хурдан үгүй болдог. Райкаард бол үүний нэг жишээ. Тэр ямар нэг зүйл хийгээгүйгээс болсон уу?
- Энэ үнэнд нийцэхгүй. Нэг талаас нь харахад өнөөдөр баг хир сайн байгаа нь түүний ажлын нэг хэсэг юм. Пэп энд үүрд байна гэж найдацгаая, гэвч тэр нэг л өдөр явахад түүний залгамжлагч Пэпийн хийсэн ажлын үр шимийг хүлээн авах болно. Барселона 2 удаа Аваргуудын Лигийн цомыг хүртэж байсны нэг нь Райкаардынх. Мөн 2 лига, 2 сүпер кап. Баг маань 5 жил ямар нэг юм авсангүй. Харин би энэ багт маш их найдлага тавьж байгаа. Тиймээс Райкаардыг маш их хүндлэх хэрэгтэй, тэр клубт гайхалтай зүйлсийг авч ирсэн хүн. Хэрвээ минийхээр болдог бол би Райкаардын нэртэй гудамж бий болгохыг хүсч байна. Энэ нь хэзээ ч мартагдахгүй, үргэлж санан дурсагдах зүйл юм.
- “Хэдийгээр заримдаа маш их хор хохирол, гомдол гутралтай байсан ч толгойгоо өргөх болно”. Энэ улирлын өмнөх үеэр болсон явдлын тухай юу?
- Би үүнийг хэлэхдээ хөлбөмбөгийн тухай огт дурьдаагүй юм шүү. Хөлбөмбөг бол миний хобби. Би үүнд хамгийн их дуртай ч миний эхнэр хүүхдийн дараа орно. Гэхдээ хөлбөмбөг бол миний явах зам, би энэ тоглоомын төлөө 2000 хувь амьдардаг. Чи ялж, ялагдаж чаддаг байх ёстой, үгүй бол хэрхэн яаж аварга болж чадах билээ. Би хөлбөмбөгч болохыг л мөрөөддөг байсан, одоо намайг сайн тоглогч гэж үздэг, гэтэл би хэзээ ч ингэж бодож байсангүй.
- Хэдхэн сарын өмнө та энэ жил ямар нэг амжилтанд хүрэхгүй бол ирэх зун эндээс явна гэж мэдэгдэж байсан. Энэ үнэн үү, тийм амархан зүйл гэж үү?
- Өнгөрсөн улиралд би 2 дахь удаагаа гэмтэл авсныхаа дараа маш ихээр гутарч сэтгэлээр унасан. Түүнчлэн баг маань ч сайн тоглохгүй байсан. Тиймээс би бусадтайгаа хамт байхаар шийдсэн, тэгээд бид нэгдмэл болж чадсан. Өнгөрсөн зун энэ бүх зүйлс эхлэхэд шаргуу хөдөлмөрлөх нь энэ бүхний түлхүүр болно гэдгийг мэдсэн юм. Би тэнд байх болно гэдгээ ч мэдсэн. Би ирсэн, би одоог хүртэл Барсатай гэрээтэй тоглогч гэдгээ ч харуулсан. Зунаас хойш би өөрийн дээд төвшиндөө байхыг эрмэлзэж байгаа, миний биеийн байдал ч энэ бүхэнд бэлэн байна. Одоо би өвдгөндөө ч юм уу өөр аль нэг хэсэгтээ ямар ч өвчин мэдрэхгүй байна. Гэмтэл авах маш амархан ч буцаж эдгэрэх гэдэг огт өөр зүйл шүү. Гэхдээ л би энд бүх чадлаараа тэмцэж, тоглож байна.
- Клубын зүгээс таныг явуулахаар шийдсэн тухай сонсоход ямар байв даа?
- Бүх л том клубуудэд хүлээх цаг хугацаа гэж байдаггүй юм. Тэд өөрийн багийг бүтээх ёстой. Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд өөрийн төвшиндөө тоглож чадахгүй байгаагаа хамгийн эхэнд хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ би үүнийгээ хүлээн зөвшөөрсөн л бол клуб өөр хэн нэгнийг хайх ёстой. Энэ бол жирийн л зүйл гэж би бодож байна. Энэ миний цаг үе биш байсан, клуб шийдвэрээ гаргах ёстой.
- Гэхдээ та үүнд эгдүүцсэн үү?
- Үгүй ээ
- Шүүмжлэгчдийн тухайд?
- Тэд надад урам өгдөг. Би тэднийг уншдаггүй ч хэн нэг нь юу бичигдэж байгааг хэлдэг. Сэтгүүлчид ямар нэг бодол байдаг ч тэр бол хөлбөмбөгийн ертөнцийн хувьд хэн ч биш. Тэр бол мэдээллийн мэргэжилтэн, би түүнийг шүүмжилж чадахгүй. Яагаад гэвэл би түүний ажлын тухай тийм ч их зүйл мэдэхгүй шүү дээ. Би Барсагийн төлөө өөрийн чадах бүхнээ зориулахыг хичээж байна, энэ замдаа хэн нэгнийг гомдоосон бол хүлцэл өчиж байна.
- Таны 6 настай хүү таньд хир шүүмжлэлтэй байдаг вэ?
- Бид маш ойр байдаг. Түүний хувьд Мэсси, Шави болон би үргэлж гайхамшигтай тоглодог. Би бол түүний аав, түүний шүтээн, түүний хэлсэн бүхэн маш сайхан зүйлс байдаг. Бодож байгаа бүхнээ л надад хэлдэг, тэр аавтайгаа их адилхан.
- Гуардиола багийг авах үед түүний төлөвлөгөөнд та багтаагүй гэдгийг хэлж байсан. Харин одоо энэ бүхэн өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна.
- Хэдийгээр би түүний төлөвлөгөөнд багтаагүй ч Пэп намайг энэ багийн нэг хэсэг биш болсон гэж хэлээгүй. Тэр бидний ямар байдалтай, юунд хүрээд байгааг л тодруулсан юм. Өнгөрсөн улиралд баг 23 тоглогчтой байсан ч тэдний зарим нь арай илүү хариуцлага үүрч байдаг нь жирийн л зүйл шүү дээ. Роналдиньо, Дэкү, Это’о өөрсдийн тэмцээндээ ялж чадаагүй. Би дээд төвшиндөө байхын тулд надад Пуёол, Валдэс, Шави болон бусад маань хэрэгтэй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд би сайн байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ үнэн, гэхдээ би гэмтэлтэй байсан нь ч бас үнэн. Би өөрийгөө зөвтгөх шалтгаан хайж байгаа юм биш шүү, Пэп миний өдөр тутмын үндсэн дасгалжуулалтыг хараахан хийлгэж эхлээгүй байсныг л хэлэх байна. Тиймээс түүний бодол хэвийн л зүйл байсан. Харин тэр намайг ямархуу хүнд ачаалалтайгаар бэлтгэлээ хийж байгааг хараад өөртөө “Самуэл үлдэх ёстой” гэж хэлсэн гэдэгт би итгэлтэй байна. Хэдхэн 7 хоногийн өмнө бид аваргуудыг ялчихаад Лигтээ түрүүлсэн юм шиг л тэмдэглэцгээсэн. Би торгуулийн цохилтоо алдчихаад заавал гоол хийх ёстой гэж өөртөө хэлж байлаа. Тэгээд л онооны самбарлуу хир хугацаа үлдсэнийг мэдэх гэж харсан. Би ядарч эхэлж байгаагаа мэдэрч байсан ч анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байлаа. Одоо надад олдох ганц боломжыг л би оноо болгох ёстой гэдгээ мэдэж байв. Тэгээд л оноо болгосон, дараа нь гүйж эхэлсэн. Өмнө нь би Бояанд “Би бөмбөг хийх болно” гэж хэлж байсан юм. Тэгээд л түүнрүү гүйсэн, “чи харсан уу, чи харсан уу” гээд л. Пэп ч бас тэнд байсан.
- Та Испанийн 3 клубын төлөө тоглож байсан. Эхнийх нь таныг энд авч ирсэн ч буцаагаад түлхчихсэн, дараагийнхад нь та карераа дуусгаж болох, тэгээд Барса. Тэгэхээр Барсагийн талаархи таны бодол.
- Ерөнхийлөгч үргэлж “Би энэ клубт хайртай” гэж хэлдэг. Түүнчлэн бид бүгд л ижилхэн. Нэгэнт чи энэ клубын нэг хэсэг болж чадсан бол өөр тийшээ харах шаардлагагүй болдог. Шалтгаан нь бидэнтэй харьцаж байгаа байдал, клуб, энэ хот гээд л….. Бүх зүйлс сайнаар бүтэж байхад энэ бүгдийг өөр юмтай харьцуулж яах юм. Яаж энэ клубээс нүүр буруулж чадах билээ. Би хувьдаа мөн Маллоркод маш өндөр сэтгэгдэлтэй байдаг, надад хэн ч итгэл үзүүлэхгүй байх тэр үед тэд надад анхны боломжыг нээж өгч байсанд нь маш их талархаж явдаг. Би карераа тэнд дуусгахыг хүсдэг.
- Энэ зүйл хэзээ болох бол?
- 2010 онд би 29 настай байна, манай тивд Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн болох жил. Би ухаангүй, бусдад нэр хүндээ алдсан хүн шиг харагдахыг хүсэхгүй байна.
- Гэрээ шинэчлэх талаар юу бодож байна?
- Би өдөр тутмынхаа ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Надад одоогоор гэрээ байгаа шүү дээ. Нэг өдөр л Барса надтай гэрээгээ сунгахыг санал болгоно байх, тэр хүртэл хугацаа байна. Хэрвээ хэн нэгэн, магадгүй ерөнхийлөгч Чики надад хэлэлцээрийн ширээнд суухыг санал болговол би яг одоо анхаарлаа сарниулахыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Энэ бүхнийг зохицуулахын тулд зун хүртэл хүлээх л хэрэгтэй болох нь. Харин одоо бол зөвхөн хөлбөмбөг, бас дахин хөлбөмбөг. Өөр зүйлд анхаарал тавих цаг алга, нэг евроны ч тухай битгий ярь.
- Энэ магадгүй үнэтэй гэрээ болох байх даа?
- Нэг жил нэг томоохон клуб надтай гэрээлэхийг хүссэн юм, тэд хэд ч байсан хамаагүй төлөхөд бэлэн байсан.
- Цэнхэр өмсгөлтэй тоглодог Английн клуб уу?
- Би мэдэхгүй байна….(инээв) Ямар ч байсан би ерөнхийлөгч рүүгээ залгаад Барсагаас явахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн, би түүнийг энэ зүйлийг мэдээсэй гэж хүссэн юм. Хэрвээ тэр өдөр ирвэл анх энд ирж байсан шигээ л сэтгэл хангалуун явах байх даа. Гэхдээ би үхэн үхтлээ Барсагийн фэн байх болно.
- Улирал завсрын үеэр багийн олонхи нь Этог эндээ үлдэхийг гуйж байсан.
- Үүнийг сануулсанд баярлалаа. Маш олон хүмүүс миний тухай элдэв бодолтой байсан, манай багийнхан намайг үлдэх ёстой гэсэн, энэ миний хариулт. Тэд намайг бэлтгэлээ хийж байхыг харж байдаг. Хувцас солих өрөөн дэх миний хандлага эргэлзээтэй байсан ч манай багийнхны хариулт миний бодит байдлыг харуулсан. Би ямар нэг хуурамч эд биш, би бол жинхэнэ багийн гишүүн. Би үргэлж тэдэнд талархаж явдаг. Энэ бол их хүнлэг үйлдэл байсан.
- Багийн сүр хүч эргэн ирж байна. Одоо хүн бүр та бүхнийг багтаасан группын тухай ярьж байна. Үүнд Гуардиолагийн үүрэг юу байв?
- Би хэзээ ч зөвхөн өөрийнхөө гоолуудын тухай бодож байсангүй. Тэгээд л тэр. Бид бүрэлдэхүүндээ дэлхийн шилдэг тоглогчидтойгоор 2 жил ялагдсан. Хүн бүр ядаж л Франкийг буруутгадаг байв. Тэр анхны өдрийнх шигээ л хувцасны өрөөнд хэлэлцдэг байсан. Тэр өөрийн бодлоосоо хэзээ ч няцдаггүй гайхалтай хүн ямар байдгийг харуулсан гэж би боддог. Бид ялагдсаныхаа дараа толгойгоо өндийлгөж чаддаггүй байж. Иймэрхүү алдаа маш их хийдэг байсан. Харин одоо бид энэ талаар туршлагатай болжээ. Хэрвээ чи ийм галд өөрийгөө шатааж үзээгүй бол энэ юу болохыг хэзээ ч мэдэж чадахгүй. Харин ганц удаа үзэхэд л энэ гал ямар аюултай зүйл болохыг мэдэх болно. Бид даруухнаар үргэлжлүүлэх болно, яг л Пэпийн хүссэн шиг. Тэр их зөв зүйл ярьсан. Пэп өмнө нь 1-р дивизийн баг удирдаж үзээгүй ч ирээд танилцаж харилцан ярилцсан. Одоо ч ярилцдаг. Ингэх нь маш их ашиг тустай зүйл.
- Таньд энэ багийг хэн ч ялж чадахгүй гэсэн сэтгэгдэл төрдөг үү?
- Үгүй дээ, бид фэнүүд шиг байж чадахгүй шүү дээ. Бид тэргүүлж байгаа, гэвч улирал талдаа ч ороогүй байна. Бид сайн тоглож байгаагаа мэдэж байгаа ч маш хүнд хэцүү мөчүүдтэй нүүр тулах болно гэдгээ ч бас мэдэж байна. Би фэнүүдээс тоглолт бүр дээр урам зоригтойгоор ирэхийг л гуйж байна. Ялалтаа тэмдэглэх тэр өдөр дараа нь ирэх болно.
by TJ
loading...




saihan shaajiindaa
loading...
shaa fichii mini chi muu erguu dagz yu meddiin zovl yrij bgaazdee.etoch harin hoorhon uhamsartai tolgoi bnadaa
loading...
chi zailaa muu teneg fisdaa dandaa shaana
loading...
Shan yriltslaga boljee. Gehdee l real manu goy shoo hehe.
loading...
real teneg pi*daa mini chinii tolgoi usaar bas heruuleer duurtsen shaldan erguu dagz.
loading...
Danda barca barca uur bagt bas sain humuus bdg shd. ene medee bichej bga hun n hurtel iim neg taliig barichihaar yaanadaa. Man Ugaas gants ch toglogchiin tuuh yariltslaga algaa. muuhai yalgavrlan gaduurhaj bndaaa. Yadaj beckham, roy keane, mark hughes, D. York, E.cantona, Ronaldo Rooneygees tuuhig n tavildaa. bi taviad ughuu bi bugdiinh tuuhig mednee shu.
loading...
umnu n snieder etriin yariltsalga orson l bsan sh de yun surtei yum be
loading...
goyo yariltsalaga bna.
loading...
Eto bol aguu dovtlogch shdee. Ta nar C.Ronaldo Kaka l geh yum. Eto shig goaliig oruuldag hun hovor l bh shuu. Bolomjiig bi aldaj bhiig ni lav haraagui. ManU-giin medee baihgui bol odoo yaya gehevdee.
loading...
TJ гоё ярилцлага болжээ. Реалийнхан илүү шдээ. Танайд магайд байдаш шиг үнэн сэтгэлээсээ тоглодог тоглогч байна уу. Ман Ю фенүүд юу гээд байнаа.
Тэр балай Бекхэмийн түүхийг хэн сонирхдог юм. Худлаа рекламны пауз.
loading...
Eto goal hiideg bol eto’o-d goal hiih bolomjiig ni hen gargaj ogdiin. Ter ooroo mesii ronaldo nar shg ooroo ch bolomjoo gargaad bas ooroo ch goaldoj chadahgui. Ter hiniii beldeed ogson yumiig l haash ni tsohij hiihee meddeg ok
loading...
tugsguliig n sain tavij bga biz de tegeheer sain gargaj uguuch goal oruulch chadku humuus zunduul bna hs de
loading...
Ehluulj ogoh ni togsgol tavihaaas hamaagui hetsuuu gj bodoj bna….
loading...
TJ goe bichjee
loading...
TJ bayrlalaa goe yriltslaga bna
loading...
zassss solioorood baihiim adilhan ter ronaldo ntrtei chini huuraal yvuul yviishd.gargasan passiig guitseeh ni dovtlogchiin uuregshd.Joohon nuhatstai bodooch.TER CRONALDO-d handahad ZUGEER ZAIL
loading...
taa nar bitii barcaag muuladaa zgeer saihan comment uldeevel uldee ugu bol hen ch guigaaguishdee
loading...
eto’o bol dovtlogch cr7 bol hagas biz dee ene 2g haritsuulah utgagui shd neeree ronaldo chini turuu jil dovtlogch bolchluu hehe
loading...
Messi-g ene jil delhiin shildeg bolhig n harhiimsan. European buh league-n bolon avarguudin league-n mergen buuuchid delhiin shildeg uguhgui neg muu nusgaid ugvul estoi teneg yum boloh bhda. Messi-chih say 2 shn oton goal neg penalty hiigee bizde. neg n bur arai denduu oton bsn shd.
loading...
messig nusgai gvel cr7 yu yum bol ternees ch doloon door yum bolohnee
loading...
c.ronaldo arai denduu bna shu ain messi nusgai yu bol tani naad cr7 doloo chini yu boloh ve nylzrai bandi mini
loading...
mongolchuud barcagaas oor bag meddggui muu haashaa muu ochij ochij suga bag demjeed
loading...
zuv bodoltoi yumaa ih bodoj yaridag boltoi. Hudlaa nigga gj bodson chin huurhun huu bna
loading...