loading...
Өнөөдөр НБА-д 8 тоглолт болсноос өнгөрсөн улирлын финалд үлдсэн 2 баг 2-уулаа хожигдов. Лос Анжелес Лейкерс талбай дээрээ Нью-Орлеанс Хорнетст хожигдсоноор тэдний талбай дээрээ 15 хожсон цуврал зогслоо. Бостон харин Шарлоттыг барсангүй.
“Шарлотт” – “Бостон” – 114:106 ОТ (28:23, 25:24, 19:25, 25:25, 17:9).
Ш: Фелтон – 25. Уоллос – 23. Аугустин – 20.
Б: Пирс – 28. Аллен – 20. Рондо – 16.
19 дараалсан хожил, 27-2 рекордоосоо хойш Бостон Селтикс огт өөр баг мэт болчихлоо. Тэд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожигдоод байна. Өнөөдөр л гэхэд лигийн хамгийн муу довтолгоонтой баг Шарлоттод хожигдов.
Шарлоттын хамгаалагч Рэймонд Фелтон 25 оноо авч багаа тэргүүлсэн бол бусад тоглогчид нь ч жигд сайн тоглов. Багийн хувьцаа эзэмшигч Майкл Жордан тоглолтыг үзсэн бөгөөд ихэнх хугацааг шүүгч Дик Баветтайтай хэрэлдэж өнгөрөөсөн байна.
“Оклахома” – “Нью-Йорк” – 107:99 (35:23, 28:27, 28:29, 16:20)
О: Дюрант – 27 оноо + 12 самбар. Грин – 27. Уэстбрук – 22 + 9 дамжуулалт.
Н: Харрингтон – 21. Духон – 18. Ли – 14.
Оклахома ийн сүүлийн 3 тоглолтноос 2 дахь хожлоо авлаа. Хэрэв Кармело Энтони 0.1 секунд үлдээд байхад амжилттай шидээгүй бол Тундер 3 дараалж хожих байж. Нэг оны драфтынхан болох Кевин Дюрант, Жефф Грин нар адилхан 27 оноогоор багаа тэргүүлсэн байна.
Харин Никсийн довтлогч Дэвид Ли энэ улирлын 20 дахь дабл-даблаа хийжээ. Никсийн Эдди Курри энэ долоо хоногт ямар ч гэсэн тоглож эхлэх нь. Тундерийн шинэ сонголт Ненад Крстич ч дараагийн тоглолтонд оролцож магадгүй.
“Даллас” – “Клипперс” – 107:102 (37:24, 27:30, 23:30, 20:18)
Д: Новицки – 34. Ховард – 22. Басс – 13.
К: Гордон – 32. Торнтон – 25 + 8 самбар. Коллинз – 17.
“Мемфис” – “Миннесота” – 87:94 (23:31, 16:14, 29:27, 19:22)
Мем: Уорри – 22. Майо – 20 + 8 самбар. Газоль – 13.
Мин: Фойе – 23. Жефферсон – 19 + 12 самбар. Смит – 15.
Миннесота Тимбервульвс сүүлийн 2 жилийн хамгийн урт хожлын цувралаа хйиж байна. Тэд 3 дараалж хожлоо. 2007 оны 1 сараас хойш анх удаагаа ийм амжилт үзүүлж байгаа юм байна.
Мемфис энэ улиралд Миннесотад 2 хожигдсон лигийн ганц баг болж байна.
“Лейкерс” – “Нью-Орлеан” – 105:116 (26:32, 30:29, 36:28, 13:27)
Л: Брайант – 39. Фишер – 19. Одом – 12.
Н: Уэст – 40 + 11 самбар. Пол – 32 + 15 дамжуулалт. Чандлер – 12 + 8 самбар.
Нью-Орлеанс 4-р үед өрсөлдөгчөөсөө 14 оноо илүү авснаар Лейкерсийг талбайд нь хожлоо. Лейкерсийн талбай дээрээ 15 дараалан хожоод байсан цуврал зогсдог нь харамсалтай.
Хорнетсийн Дэвид Уэст нийт авсан 40 онооныхоо 15-ыг нь төгсгөлийн үед авч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэлээ.
Харин Коби Брайант хэдий 39 оноо авсан ч сүүлийн үед ердөө 2-хон оноо авсан байна. Лейкерсийн амжилт 27-6 болж, Кливлендийнхтэй тэнцлээ. Эдгээр багууд лигийг одоогоор тэргүүлж байна.
“Орландо” – “Вашингтон” – 89:80 (30:24, 16:6, 24:33, 19:17).
О: Туркоглу – 22 оноо. Ховард – 15 + 16 самбар. Нельсон – 14.
В: Батлер – 29. Жэймисон – 13. Сонгаила – 8.
Кэрон Батлер зөвхөн 3-р үед 21 оноо авсан ч шийдвэрлэх 4-р үед тийм ч сайн тоглосонгүй, Визардс ээлжит хожигдлоо Орландогоос авлаа. Орландогийн Дуайт Ховард 15 оноо, 16 самбараас аван, энэ улирлын 25 дахь дабл-даблаа хийв.
Мэжик маргааш Атлантатай талбайд нь тоглох бөгөөд Хоукс талбай дээрээ Орландог сүүлийн 7 тоглолтоос 6-д нь хожоод байгаа.
“Филадельфи” – “Хьюстон” – 104:96 (24:27, 29:28, 26:16, 25:25).
Ф: Игудала – 28. Спейтс – 15. Уильямс – 15.
Х: Скола – 18 + 17 самбар. Макгрейди – 14 + 9 передач. Мин – 14. Вафер – 14. Лэндри – 14.
Филли зочлон тоглолтнуудаасаа эргэн ирээд талбай дээрээ Рокитсыг Андре Игуодалагийн сайн тоглолтын хүчинд хожлоо. Өмнөх 2 тоглолтондоо тэд Даллас, Сан-Антионод талбайд нь хожигдсон бөгөөд 6 зочлон тоглолтынхоо 5-д нь хожигдсон болно.
Харин Рокитс 2004 оноос хойш анх удаагаа айлын талбай дээр 5 дараалан хожигдлоо. Мөн энэ улиралд анх удаагаа 3 дараалан хожигдож байна.
Филлигийн хамгаалагч Андре Миллер улирлын тоглолтонд хийсэн оновчтой дамжуулалтынхаа тоогоор алдарт Ларри Бёрдыг гүйцэн, 32-р байранд бичигдэж эхэллээ.
“Чикаго” – “Сакраменто” – 99:94 (22:23, 27:19, 26:25, 24:27).
Ч: Гордон – 24. Гуден – 18 + 10 самбар. Роус – 16.
С: Мартин – 29. Миллер – 18 + 12 самбар. Сальмонс – 12.
Бен Гордон 24 оноо авч багаа тэргүүлэн Чикаго Буллз Сакраменто Кингзийг 99:94-өөр хожиж, 3 дараалсан хожигдлоо зогсоолоо. Мөн гэмтлээсээ эргэн ирсэн Дрью Гуден 18 оноо авч багийнхаа хожилд том нэмэр болов. Ингэснээр Чикаго 15-20 амжилтаар бүсдээ 9-д бичигдэж байна.
Зүүн шагайны гэмтлийн улмаас 6 тоглолт өнжөөд байгаа Луол Денг Баасан гаригт Вашингтоны эсрэг тоглолтонд оролцоно гэдэгт итгэж байгаагаа Буллзын дасгалжуулагч Винни Дель Негро илэрхийлжээ.
loading...






2 bag mini yu l bolj bna da??? Lakers ch yahav NEw orleanstai taarsan ym bna, Boston maini evgui uchraa gej arai gej hojdog baigaa barsangui de???? Charlotte ymar bag bilee??????? nreee kkkkkkkkkkkkkk?????????
loading...
Dakhiad Boston khojigdloo.
Odoo Cleveland -d khojigdono.
Bur goe bolj bainaa
loading...
Boston suuliin 10s 4hon hojiltoi, bas 4 daraalaad hojigdvoo gj. Yun 72 10g evdeh mantai. 1r bairaa cavs-d aldchihlaadaa
loading...
Dondogt CLEVELAND hojidohgui e Liigiiig terguulne. Bobcats goy bag shd yagaad bostong hojij bolku gej? jijig baguud tom bagiin uuduus er n ih sain toglodog yum shige.
loading...
boston chin iim l bag shuu dee.lakers mini yavaa
loading...