loading...
Фанатуудын дунд хамгийн их маргаан дэгдээдэг асуулт бол аль нь шилдэг вэ ? гэсэн асуудал. Хүн бүр өөрийн дэмждэг тоглогч , клуб , шигшээгээ бусдаас илүү хэмээн үзэж , үүнийгээ нотлохыг оролддог нь нууц биш. Тэгвэл Хөлбөмбөгийн түүх , статистикийн олон улсын холбооноос (The IFFHS) саяхан дэлхийн тэргүүлэх лигүүдийг жагсаасан байна. Эхний байранд мэдээж Будант Альбионы премьер лиг орлоо. Хамгийн их үзэгчтэй , хамгийн их хөрөнгө мөнгө эргэлддэг , хамгийн хурдтай гээд энэ лигийг онцлох зүйл их. Дээрээс нь сүүлийн хэдэн жил европт байтугай дэлхийд ‘доминантлаж байгаа Челси , Ливерпуль , МанЮ , Арсенал гээд шилдэг клубуудынх нь амжилт энэ жагсаалтын тэргүүнд бичигдэхэд нөлөөлсөн бизээ.
Харин өнгөрсөн жил жагсаалтын хоёрт бичигдэж байсан Ла лига бүр 4-р байр луу унасан нь сонирхол татаж байна. Хэдийгээр лигийн өрсөлдөөн чангарсан ч , европын тавцанд амжилт гаргаагүй нь үүнд нөлөөлсөн бололтой. Ялагдашгүй Армадагийнхан 2007 онд авч байсан онооноосоо даруй 120 гаруйгаар багыг өнгөрсөн онд авсан нь үүнийг нотлох мэт.
Тэдэнтэй адил хувь заяа ч Бундеслигийг дайрчээ. Доод лигээс гарч ирсэн Хоффенхэйм хэмээх тосгоны баг ид шуугиулж , эхний таван байрийг нь ердөө гуравхан оноо зааглаж байгаа ч IFFHS-с
Германы лигийг 5-р байр луу ухраасан байна. Шалтгааныг нь дээрхтэй адил дүгнэж болох юм. Мөн Бундеслигийн багууд зун томоохон арилжаа хийж , мөнгө зараагүй нь ч дээрхи жагсаалтанд нөлөөлсөн мэт.
Одоо 2-р байранд орсон лигийн талаар ярилцья. Тиймээ энэ бол Сери А. Нэгэн цагт бага дэлхийн аварга гэгдэж байсан алдарт Калчио -н нэр хүнд эргэн сэргэлээ. Зуны наймааны цонхоор Италид ирсэн шижигнэсэн залуучууд одоо юу чаддагаа харуулж байна. Үргэлжид томчуудын сүүдэрт дарагдаж ирсэн Наполи , Лацио , Фиорентина зэрэг клубууд илт хүчирхэгжин лидерүүдийг сандаргах болжээ. Аваргуудын лигт өрсөлдсөн 4 багын хоёр нь хэсгээ тэргүүлж , УЕФА -н цомд ч өрсөлдсөн багууд бүгд плеи-оффт шалгараад байна. Энэ эрчээр форза Калчио !
Харин доорхи жагсаалтаас хамгийн их анхаарал татаж буй нь Аргентиний лиг. Нэр хүнд , цар хүрээгээрээ Европын лигүүдтэй эн зэрэгцэхгүй нь хэнд ч ойлгомжтой атал яагаад 3-т багтаасан нь сонин юм. Магадүй өнгөрсөн онд Аргентиний багуудын CONEMBOL бүсдээ гаргасан амжилтыг нь харгалзан үзсэн байх.
Хөлбөмбөгийн хөгшин тивдээ бас ч гэж муугүйд тооцогддог Голланд , Шотландын лигүүд эхний 10-т багтаагүй нь IFFHS-нхэн нилээдгүй хатуу шалгаруураар энэ жагсаалтыг гэж бодогдуулж байна.
Гэхдээ энэ бол ердөө л нэгэн холбооны гаргасан жагсаалт шүү дээ. Тэдний юу гэж дүгнэсэн ч фанат хөгжөөн дэмжгчид өөр өөрийнхөө лигийг дэмжиж , өөрсдийн дүгнэлтээ хийнэ бизээ.
The IFFHS Top 10
1.
Barclay’s Premier League (England)
2. Serie A (Italy)
3. Primera Division Argentina
4. La Liga BBVA (Spain)
5. Bundesliga (Germany)
6. Ligue 1 (France)
7. Brasileiro Serie A (Brazil)
8. Primera Division de (Mexico)
9. Liga Sagres (Portugal)
10. Ukraine Premier League
loading...




copa del rey barcelona3-atletico madrid 1 messi hat trick laitai laitai
MES QUE UN CLUB
loading...
thanks
loading...
Messi laitai bna daa. Delhiin shildeg-g awnaa. Statisticaar Messi ronaldo-s iluu bna lee.
loading...
Ochdor messi sn bna lee. Vicente calderond tsuglarsan a.madrid-n uzegchid hurtel selgeend suuhad ni bayr hurgej bna lee.
loading...
tuh odoo camp nou-d tolgono naidvar muutai l bolj bgan da 14nd togoh bh
loading...
Сайхан мэдээ байлаа.
loading...
Messi-g ene jil delhiin shildeg bolhig n harhiimsan. European buh league-n bolon avarguudin league-n mergen buuuchid delhiin shildeg uguhgui neg muu nusgaid ugvul estoi teneg yum boloh bhda. Messi-chih say 2 shn oton goal neg penalty hiigee bizde. neg n bur arai denduu oton bsn shd.
loading...
ukraine ehnii 10t uuda
loading...
Энэ Spain-ын La Liga 4 цохиж явна. Аргентийн лиг тийм их үзэгчтэй, тийм их мөнгө эргэлдүүлдэг лиг юм байхдаа сонин л юм.
loading...
Ukraine 10t yamar sonin yum be
loading...
sorry orosiin ligiig martsan bna enetei sanal niilex bx gej bodoj bna uyn ukrain
loading...
negt serai a geuu araichdee.1.la liga 2.barclays 3.seria a.4bundesliga 5.priemere division argentina 6.french league 1 7.portulagiin lig 8.hollaldiih 9.oros 10.scotlandiih
loading...
Braziliin ligiig yagaad oruulahgui baina. 2004 ond Gremio Koriantes.santos flamengo baguudiin togloltiig amidiar ni uzsn . Wun evropiin liguud jinhene holbombog, jinhene hogjoon demjigch tend l baihlee dee.
loading...
chinii huvid tiim ym bhaa biz .ugasaa amidaar uzhed hend ch goy sh d ymat ch bag togolson gsen
loading...