loading...
Бостон Селтикс дахин хожигдлоо. Тэд өнөөдөр талбай дээрээ Хьюстон Рокитсийг барсангүй. Ингэснээр сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожигдож байна.
Өнгөрсөн оны 11 сарын 14-нөөс хойш талбайдаа хожигдоогүй байсан цуврал нь ийн зогслоо. Лигийг тэргүүлэгч байраа Лейкерст, бүсийг тэргүүлэгч байраа Кливлендэд алдсан тэд одоо бүсдээ 3-т бичигдэж байгаа Орландогоос ердөө ганц хожлын илүүтэйгээр 2-рт бичигдэж байна. Ер нь лигийн түүхэнд бичигдэхүйц олон дараалж хожсон багууд тэрхүү цуврал нь зогсохоор хэсэгтээ “миардаг” бололтой. Үүнийг доорх хүснэгтээс харна уу.
| Лигийн хамгийн олон дараалсан хожлууд (* тэр жилдээ аварга болсон) | |||
| Жил | Баг | Хожил | Дараагийн тоглолтууд |
| 1971-72 | Лейкерс* | 33 | 6-с 4-т нь хожигдсон |
| 2007-08 | Рокитс | 22 | 8-с 5-д нь хожигдсон |
| 1970-71 | Бакс* | 20 | 6-с 5-д нь хожигдсон |
| 2008-09 | Селтикс | 19 | 8-с 6-д нь хожигдсон |
| 1999-00 | Лейкерс* | 19 | 12-оос 11-т нь хожсон |
Кливденд Кавальерсийн талбайдаа дараалж хожсон хожлын тоо 18 боллоо. Өөрөөр хэлбэл энэ улирал эхэлснээс хойш талбайдаа тэд нэг ч хожигдсонгүй. Кавальерс талбайдаа улирлын эхний 18 тоглолт дараалан хожсон 1лигийн түүхэн дэх 12 дахь, 1995-96 оны Чикаго Буллзээс хойшхи анхны баг болж байна. 1995-96 оны улиралд Чикаго Буллз “Юнайтед Центр” ордондоо улирлын эхний 37 тоглолт дараалан хожиж, лигийн дээд амжилтыг тогтоож байлаа. Улиралд нэг баг талбайдаа 41 тоглолт хийдэг бөгөөд төгс амжилт үзүүлэхэд ойрхон байж.
Дорнодын тэргүүлэгч багуудын тоонд багтаж байгаа Орландо-Атланта багуудын тоглолт сонирхолтой болж, Мэжик 4 онооны давуутай хожлоо. Атлантагийн ялагдалд Майк Бибби “үнэтэй хувь нэмрээ” оруулсан гэхэд болно. Тэрээр маш чухал үед ганцаараа хурдан довтолгоо хийсэн ч лэй-апаа алдаж пакталсан.
Миннесота энэ оныг гайхалтай эхэлж байна. Саяхан л энэ улирлын хамгийн муу багуудын нэг гэгдэж байсан тэд 4 дэх дараалсан хожлоо Оклахома Ситигээр авлаа. Гэхдээ бүр 42 онооны зөрүүгээр шүү. Миннесотад Брэндон Ройгоор солигдон ирж байсан Рэнди Фоей сүүлийн хэдэн тоглолтонд маш сайн тоглож байна.
Лигт элссэн цагаасаа л харьцуулагдаж ирсэн Дерон Уилльямсын баг Крис Полын багтай тоглож, Дероны баг илт давуу яллаа. Хэдий Пол илүү олон оноо авч, илүү олон дамжуулалт хийсэн ч багийн амжилт чухал. Бузерийг гэмтэлтэй үед Пол Миллсап маш сайн тоглож байна. Тэрээр 19 тоглолт дараалан дабл-дабл хийж, яг одоо дараалсан дабл-даблаараа лигийг тэргүүлж байна.
Индиан Пейсерс лигийн элит багуудыг хождог мөртлөө хүснэгтэнд хойгуур бичигдэж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн Пейсерсийн золиос нь Финикс Санс. Цаг дуусахаас 0.9 секундын өмнө Денни Грейнжерийн “баззер” шидэлт амжилттай болж, Санс 13 дахь хожигдлоо хүлээв. Грейнжер энэ тоглолтонд 37 оноо авсан бөгөөд тэрээр Пейсерсийн түүхэнд 3 тоглолт дараалан 35-аас дээш оноо авсан анхны тоглогч боллоо.
Портлэнд сүүлийн тайм-аутаа авахад дасгалжуулагч Нэйт Макмиллиан довтлогч Травис Оутлавт “Явж ажлаа хий” гэж хэлжээ. Оутлав ч ажлаа хийн, 8.9 секунд дутуу байхад шидэлтээ амжилттай болгож, Портлэнд Детройтыг нэг онооны илүүгээр хожлоо. Цаг дуусахтай зэрэгцэн шидсэн Айверсоны шидэлт оновчгүй болсноор Пистонсын 7 дараалсан хожил зогссон юм.
По Газоль багаа оноогоор тэргүүлсэн тохиолдолд Лейкерс хождог уламжлал эвдэгдсэнгүй. Газоль Голден Стэйтийн эсрэг 33 оноо авч, өөрийн дээд амжилт 18 самбараас авалт хийснээр Лйекерс Голден Стэйтийн 114-106-аар хожлоо.
Өнөөдөр лигийн ирээдүйтэй гэгдэж байсан 2 залуу тоглогч багаасаа хасагджээ. Солилцоогоор Хитээс Мемфист ирсэн Шон Ливингстон, мөн Дариус Майлз нарыг Мемфис хэрэггүй гэж үзжээ.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Атланта” – “Орландо” – 102:106 (24:29, 21:31, 25:26, 32:20)
А: Смит – 21 оноо. Бибби – 17.
О: Ховард – 23. Льюис – 20. Туркоглу – 20.
“Вашингтон” – “Торонто” – 93:99 (16:27, 22:23, 22:23, 33:26)
В: Джэймисон – 32 оноо. Батлер – 15.
Т: Барньани – 25. Бош – 18.
“Кливленд” – “Шарлотт” – 111:81 (29:12, 31:30, 24:14, 27:25)
К: Жэймс – 21 оноо. Щербяк – 15. Уильямс – 15. Гибсон – 15.
Ш: Фелтон – 15. Уоллэс – 14.
“Бостон” – “Хьюстон” – 85:89 (31:22, 18:30, 25:19, 11:18)
Б: Пирс – 26 оноо. Гарнетт – 18.
Х: Яо Мин – 26. Брукс – 19.
“Нью-Жерси” – “Мемфис” – 100:89 (32:18, 23:24, 26:29, 19:18)
Н: Картер – 25 оноо. Жиньлань – 20.
М: Майо – 26. Гей – 23.
“Милуоки” – “Филадельфи” – 105:110 (25:30, 34:25, 26:24, 20:31)
М: Жэфферсон – 27 оноо. Вильянуэва – 26.
Ф: Миллер – 28. Игуодала – 20.
“Миннесота” – Оклахома” – 129:87 (42:24, 30:19, 26:23, 31:21)
М: Фойе – 32 оноо. Жефферсон – 21.
О: Коллинс – 17. Уэстбрук – 16.
“Денвер” – “Майами” – 108:97 (27:21, 32:27, 24:24, 25:25)
Д: Клейза – 21 оноо. Биллапс – 21.
М: Уэйд – 31. Мэрион – 25.
“Финикс” – “Индиана” – 110:113 (21:28, 36:33, 29:34, 24:18)
Ф: Стаудмайр – 23 оноо. Хилл – 18.
И: Грэйнжер – 37. Данливи – 14.
“Юта” – “Нью-Орлеан” – 116:90 (29:33, 29:13, 26:18, 32:26)
Ю: Миллсап – 27 оноо. Окур – 20. Кириленко – 13.
Н: Пол – 26. Уэст – 13.
“Портленд” – “Детройт” – 84:83 (20:26, 22:23, 23:19, 19:15)
П: Элдридж – 26 оноо. Аутлоу – 14.
Д: Принс – 26. Айверсон – 14.
“Голден Стэйт” – “Лейкерс” – 106:114 (20:28, 31:28, 29:21, 26:37)
Г: Кроуфорд – 25 оноо. Азубуике – 15.
Л: Газоль – 33. Брайант – 21.
loading...








Бостоны хожигдол үргэлжлээсэй билээ. Энэ хагас сайнд Кливеландтай хэн нь бүсийн шилдэг вэ гэдэг тоглолт хийнэ дээ. Хожигдвол бүр л тасраад бүр 3 руу ч орж мэднэ
loading...
Foye odo Tgmerde Roy-Toi soligdson hvn nere bodmor ymda hehe
loading...
hagas sain udur shiruuhen ursulduun boloh nee.
loading...
goy goy bostonii chanar tanigdaj bna daa ha ha
loading...
Хагас сайнд бас Денвер-Детройт болношдээ. Айверсон буцаж ирсэн нь гэдэг уянгын драмын кино гараад Айверсон шалаа үнсэж уйлаад Ж. Карл К.Март 2 дагаж уйлнашүү
loading...
Бостон T-Mac-гүй Хьюстон-г талбай дээрээ барахгүй байгаа юм чинь,талбай дээрээ хожигдол гэгчийг амсаагүй Кливленд-г барахгүй юм байна л даа.
Тэгэхдээ л Бостон East-ийн 1-ээр гарах байх даа.
Детройт балай юмаа . Бостоны адилаар бас Роу-гүй Портленд-г барахгүй.
loading...
IVERSON-g demjdeg shuu ter bol aguu toglogch.
loading...
yeah ma houston
loading...