loading...
” Qatar open” хамгийн сонирхолтой шатандаа орлоо. Их Дуулгын өмнөх томоохон шалгуур болж буй уг тэмцээний аврагууд маргааш тодорно.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Испаний Р.Надаль , тэмцээний 3-р шатанд Францын Гаел Монфилс-тэй таарч 6-4 , 6-4-р ялагдсан нь багагүй шуугиан тарилаа. ‘Үнэхээр сайхан ялалт байлаа , дэлхийн шилдэгийг ялах боломж өдөр болгон олдохгүй нь мэдээж. Гэхдээ тэмцээн дуусаагүй байна. Хагас шигшээд Энди Роддиктой таарлаа. Бүх хүчээ гарган ялахын төлөө тэмцэнэ‘ хэмээн 22 настай Монфилс ярьжээ. Харин Рафа ялагдсаныхаа дараа ‘Би өмнө нь ч хэлж л байсан , би формондоо хараахан ороогүй байна.Гаел өнөөдөр үнэхээр хүчтэй байлаа , бараг алдаа гаргасангүй , харин би эсрэгээрээ байлаа. Ингэлээ гээд би Доха-с сэтгэл дундуур явахгүй ээ , сайхан тэмцээн болж байна. Мельбурнд очихад надад 7 хонгийн хугацаа байна , тиймээс сайн бэлдэнэ дээ‘ гэжээ.
Хагас шигшээн нөгөө талын хосод Мюррэй – Федерер хоёр үлдсэн нь олны анхаарлыг татаж байна. Хэдхэн хоногийн өмнө Капитала мастерст энэ хоёр учраа таарч тоглосон ба Британи эр өрсөлдөгчөө ялан түрүүлсэн. ‘Би Фед-тэй финалд таарахаараа ялчихаад байдаг юм. Гэтэл хагас шигшээд таарчихдаг нь жоохон тиймэрхүү байна‘ хэмээн Энди хошигножээ.
Рожер :Би энэ тоглолтыг сонгодог гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл бид хоёр тийм ч олон удаа тулж байгаагүй болохоор. Тэгэхдээ сонирхолтой тоглолт болно гэдэгт итгэлтэй байна‘ гэжээ.
Энэ завсар Австралид Brisbane International -ч ид үргэлжилж байгаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Ана Иванович , Амела Моресматай таарч 6-3 , 6-2-р дийлдлээ. Ер нь Моресма тэмцээний эхнээс л маш няхуур тоглож байгаа ба одоо хагас шигшээд Италийн М.Бартоли-тэй үзнэ.
Харин Ана -н дурлалт залуу Вердоска -н хувьд тэмцээн дуусах болоогүй байна. Испаниз алуу маань куартер финалд Ф.Серра -г 6-4 , 6-3-р ялаад , хагас шигшээд Францын П.Матеу-тэй тулалдахнээ.
loading...



