loading...
УБ-ын цагаар Бямба гаригийн өглөө НБА-ын талбайд 12 тоглолт боллоо. Эдгээрээс хамгийн анхаарал татаж байсан тоглолт нь яах аргагүй Кливленд – Бостоны тоглолт.
Өнгөрсөн улирлын плей-оффт 7 тоглолт хийж байсан 2 баг Кливлендэд тоглож, ЛеБрон 38 оноо, 7 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, 3 блок шот хийн, талбайн эзэд 15 онооны зөрүүгээр хожлоо.
Кливленд хожсоноороо одоогоор бүсдээ хамгийн шилдэг баг гэдгээ харууллаа. Харин лигийн хамгийн шилдэг баг байж чадах уу? Лейкерстэй тоглосных нь дараа энэ асуултын хариуг хайя.
Кливленд 20 оноогоор давамгайлж эхлэх үед ордонд цугласан хөгжөөн дэмжигчид ЛеБрон Жеймсийг “MVP” хэмээн нэгэн дуугаар тунхаглаж байлаа. Кливлендийн фэнүүд азнах хэрэгтэй. Баруун эргийн Лос Анжелес хотынхон Коби Брайантийг бас тийн өргөмжилж байгаа.
Кавальерс энэ улиаралд талбай дээрээ хожигдоогүй хэвээр үлдэж байна. 19-0.
Харин Бостон бүгдийг бишрүүлсэн 27-2 амжилтынхаа дараа 2-7 болоод байна. Мөн 4 дараалж хожигдлоо. Тэд юуг буруу хийгээд байна аа. Ямар ч байсан Пол Пирс “Бид сайн байгаа” гэж хэлж.
Кавальерс дараагийн 7 тоглолтынхоо 6-г нь айлын талбайд хийх бөгөөд Өрнөд бүсээр хийх 4 тоглолт тэднийг хүлээж байна.
Бостон хожигдсоноор бүсдээ 3-т бичигдэх боллоо. Тэдний дээр Кливлендээс гадна Орландо бичигдэж байна. Орландо өнөөдөр Атлантаг хожсоноор 11 дараалан талбай дээрээ хожлоо. Нийтдээ энэ улиралд талбай дээрээ 16-3 болоод байна. Өнгөрсөн улиралд 25-16 амжилт үзүүлж байж.
Аллен Айверсон 11 сарын 3-нд болсон наймаанаас хойш анх удаа Денверт эргэн ирж, түүний 3 дахь баг Детройт, 2 дахь баг Денверийг нь хожлоо. Айверсоны хэлж байгаараар энэ тоглолт талбай дээрээ тоглож байгаа юм шиг л санагдсан гэнэ.
Коби ээлжит удаагаа тоглолтын шийдвэрлэх шидэлтийг амжилттай болголоо. Энэ удаагийн хохирогч нь Индиана. 23 секунд дутуу байхад тэрээр бөмбөгийг эзэмшиж эхэлсэн бөгөөд Жарет Жакийн хамгаалалтын өөдөөс дундын шидэлтээ амжиллтай болгосны дараа 3 секунд л үлдсэн байлаа. Үлдсэн хугацаанд Пейсерс довтолсон ч 100 секундын завсарлагаанаар Жефф Фостерт бөмбөгөө дамжуул л гэж ярьсан бололтой, Фостер бөмбөгийг авч дэмий зогссоор цаг дуусгасан юм.
Өнгөрсөн 12 сарын 2-нд Пейсерс Трой Мэрфигийн ачаар Лейкерсийг ганц оноогоор хожиж байсан юм.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Орландо” – “Атланта” – 121:87 (41:18, 30:15, 32:27, 18:27)
О: Туркоглу – 21. Ховард – 16+10 самбар. Редик – 15.
А: Лоу – 16. Жонс – 12+8 самбар. Жо Жонсон – 11.
“Филадельфи” – “Шарлотт” – 93:87 (24:27, 19:18, 31:20, 19:22)
Ф: Миллер – 22. Янг – 15+8 самбар. Игуодала – 12. Л.Уильямс – 12.
Ш: Окафор – 24+11 самбар. Фелтон – 13+8 дамжуулалт. Белл – 13.
“Торонто” – “Мемфис” – 103:82 (23:19, 24:25, 25:17, 31:21)
Т: Бош – 32+10 самбар. Барньяни – 21+8 самбар. Капоно – 11.
М: Гэй – 22. Уоррик – 18. Лоури- 12.
“Нью-Орлеан” – “Клипперс” – 107:80 (32:23, 30:26, 25:18, 20:13)
Н: Батлер – 27. Поузи – 16. Чэндлер – 13+11 самбар.
К: Гордон – 15. Коллинс – 15. Новак – 14.
“Кливленд” – “Бостон” – 98:83 (33:23, 16:17, 23:20, 26:23)
К: Л.Жеймс – 38. Варежао – 14+9 самбар. Мо Уильямс – 13.
Б: Гарнетт – 18+15 самбар. Перкинс – 13. Р.Аллен – 12. Пирс – 11.
“Оклахома-Сити” – “Хьюстон” – 96:98 (24:24, 16:29, 32:24, 24:21)
О: Дюрант – 27. Уэстбрук – 15. Грин – 11.
Х: Макгрэди – 26. Яо Мин – 14. Скола – 14. Уофер – 14.
“Чикаго” – “Вашингтон” – 98:86 (30:16, 22:18, 19:23, 27:29)
Ч: Б.Гордон – 22. Хьюз – 17. Гуден – 16+11 самбар. Томас – 16+10 самбар.
В: Н.Янг – 28. Жэймисон – 12+11 самбар. М.Жеймс – 11.
“Милуоки” – “Нью-Жерси” – 104:102 (28:28, 33:21, 18:26, 25:27)
М: Редд – 24. Виллануэва – 23. Жефферсон – 13.
Н: Картер – 23+14 дамжуулалт+9 самбар.
“Денвер” – “Детройт” – 90:93 (25:17, 23:21, 19:23, 23:32)
Ден: Биллапс – 30. Нене – 15+9 самбар. Мартин – 14.
Дет: Айверсон – 23. Принс – 19. Аффлало – 17.
“Лейкерс” – “Индиана” – 121:119 (41:36, 27:30, 28:18, 25:35)
Л: Брайант – 36+13 дамжуулалт. П.Газоль – 21+11 самбар. Байнум – 20.
И: Грэйнжер – 28. Мерфи – 24. Данливи – 22.
“Сакраменто” – “Майами” – 115:119 НЦ (30:25, 32:33, 20:16, 22:30, 11:15)
С: Сэлмонс – 29. Мартин – 28. Хоуэс – 19.
М: Уэйд – 41. Бисли – 23+10 самбар. Чалмерс – 13.
“Финикс” – “Даллас” – 128:100 (29:31, 35:27, 40:19, 24:23)
Ф: Ш.О’Нил – 25+10 самбар. Ричардсон – 21. Барбоза – 20.
Д: Новицки – 19. Ховард – 16. Кидд – 15.
loading...







gehdee boston negeer garah bha
loading...
Bostond shine kholbogch kheregtei bolj bainaa.
Ene baidlaar yvbal Boston 3-aar l garnadaa.
loading...
Marbury багтайгаа учраа олчихвол ирнэ ш дээ. Cassгel гэж хөгшин ч туршлагатай нөхөр байна. Бостон 1 юм уу 2оор гарах байх өө морьтон цэргүүд сүүл рүүгээ одоогийнхоосоо муу байна байх ялангуяа Лэкерст хожигдоод тэгээд Бостон шиг шоконд ороод хожигдлын цуврал нь эхэлнэ биз.
Лэкерс маань одоо Miami, Houston, Spurs, Orlando, Cleveland гээд 5 хүчтэй багтай дарааллаад тоглоно доо бүгдийг нь хожчихвол ч…
loading...
Cassel
loading...
marbury-geer ydiim cassel dajguil bgaashd.Kg-tai omno ni togolj bsan bolhoor sain gar niilj bgashd
loading...
gasol gui bol kobi L.A uyich bish
loading...
asuutsan yumuu
loading...
bostoni chin iim shuudee .haan alj bna aa.ter dunk aldaatai oroltuud ni soliormoor
loading...
marbury-г авчихвал гайгүй шдэ. Бас гайгүй төв
loading...
ер нь ингэж байгаад гайгүй болох байхөө Boston go
loading...
Boston 20 jil turuuleegui geed guigaad baihaar ni Kobe bid 2 yarij baigaad buuj ugsun uim. Ene jil buuj uguhgui ee bitgii gorid Bostonchuudaa.
loading...
BOS MAANI YAAHCVAA SUULIIN 10TOGLOTOND 3-7 GSN UZUULELTTEI BNA LEE SDH ENE BDALAARAA YUN BULLS-N DEED AMJILTIIG EVDEH 1-R GARVAL IH BOLCJOOD BNA GEHDEE LAL AMJIHGUI SHUU
loading...
BOLCHOOD
loading...
shaadag bis dee lakers ugiin amjina sh dee.odoo lakersiig barah bag bh ch ugui
loading...
shaa lakers amjihgui shu mai shu ter kobe
loading...
chi muu amitan mini kobeg mai gevel naad bostoni 3 chin nohoin baa za yu
loading...
hi yaahav boston hojigdoj l baina gaigui biz harin king james aimaar baina aa jinhene alj baina aa. gehdee l.a.l-g yaah boldoo bas hetsuu kobe toglolt n orvol bugdiig n hojno lebron bol bainga toglolt n oroostoi baigaa uchir n bagtaa gantsaaraa uliraliin tugsgul ruu playoff-t ydarchihgui bol ch
loading...
zaza boston yu ch gsn URUUDAJ l bna 3 vs 1 tsoorj bna da???
WADE 41 COOL
loading...