loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо. Миннесота Тимбервульвз 5 дахиа дараалан хожиж, 2009 он гарснаас хойш нэг ч хожигдоогүй явна.
“Юта” – “Детройт” – 99:82 (32:21, 25:26, 22:17, 20:18)
Ю: Окур – 22. Брюэр – 16. Кириленко – 11. Харпринг – 11.
Д: Стаки – 19. Айверсон – 11. Макселл – 11.
Юта Пистонстой улиралд 2-хон тоглодог нь харамсалтай. Өөрөөр хэлбэл тэд Пистонсыг хожиж гаршаад байна. Энэ хожлыг оролцуулаад Жазз Пистонсыг 8 дараалж хожлоо. Хамгийн сүүлд Детройт 2005 оны 3 сард л Ютаг хожиж байжээ.
Харин Ютагийн Пол Миллсап 9 оноо, 7 самбараас авалт хийснээр 19 тоглолт дараалан дабл-дабл хийсэн цуврал нь зогслоо.
“Вашингтон” – “Шарлотт” – 89:92 (31:23, 18:22, 21:24, 19:23)
В: Блэйтч – 14 + 10 самбар. Батлер – 19. Жеймисон – 13.
Ш: Белл – 19. Диао – 18. Фелтон – 9 + 11 дамжуулалт.
3-р үеийн цаг дуусахад 4 минут гаруй хугацаа үлдээд байхад Визардс 13 оноогоор хожиж байлаа. Гэвч тоглолтыг шагайны гэмтлийн улмаас түр орхиод байсан Шарлоттын холбогч Рэймонд Фелтон эргэн ирж, тэд 16-2 ран хийснээр нийслэлийн багийн Шарлотт талбайд нь хожлоо.
“Миннесота” – “Милуоки” – 106:104 (19:28, 32:32, 27:23, 28:21)
Мин: А. Жефферсон – 20. Карни – 22. Телфейр – 17.
Мил”: Редд – 32. Р. Жефферсон – 29. Риднаур – 12 + 9 самбар .
Миннесотагийн дасгалжуулагч Кевин МакХэйл 1-р үед 2 техникийн алдаагаар торгуулж, талбайг чөлөөлсөн, мөн тэдний лидер Эл Жефферсон 1:29 дутуу байхад 6 дахь хувийн алдаагаа хийж, тоглолтыг чөлөөлсөн ч Миннесота Милоукиг 2 онооны зөрүүгээр хожиж чадлаа. Энэ нь тэдний 5 дахь дараалсан хожил бөгөөд 2005 оны 12-р сараас хойш анх удаагаа 5 дараалж хожлоо. Мөн 2009 он гарснаас хойш хожигдол үзсэнгүй.
“Хьюстон” – “Нью-Йорк” – 96:76 (26:24, 20:21, 31:14, 19:17)
Х: Скола – 18 + 11 самбар. Олстон – 17. Баттье – 9 + 9 самбар.
Н: Ли – 14 + 11 самбар. Томас – 18. Робинсон – 17.
Трэйси МакГрэйди, Рон Артист нар тоглоогүй ч Рокитс Никсийг талбайдаа юм болгосонгүй. Скола, Олстон нар лидерүүдээ сайн орлолоо. Мөн Шейн Баттьер гэмтлээс эргэн ирж, багтаа туслав. Уг нь эхний хагас 46:45 буюу Рокитсын ганц онооны давуугаар өндөрлөсөн ч тэд 3-р үе эхлээд л 15:1 гэсэн ранийг хийсэн юм. Энэ хугацаанд Никс 13 шидэлтээ дараалан алджээ.
“Чикаго” – “Оклахома Сити” – 98:109 (29:31, 22:23, 23:22, 20:18) (OT 4:15)
Ч: Гуден – 20 + 12 самбар. Гордон – 22. Хьюз – 16.
О: Дюрант – 28 + 12. Коллисон – 21 + 9 самбар. Уотсон – 4 + 11 дамжуулалт.
Лигийн хамгийн муу баг Оклахома Чикагог талбайд нь нэмэлт цагт хожлоо. Буллз нэмэлт цагт тун ч хангалтгүй тоглов. Тэд одоо 16 хожил, 21 хожигдолтойгоор Дорнод бүсийн 11-р байранд бичигдэж байна. Оклахома лигийн хамгийн муу 6-32 амжилттай.
“Портленд” – “Голден Стэйт” – 113:100 (16:25, 39:24, 28:21, 30:30)
П: Олдридж – 26. Рой – 19. Оутлоу – 10.
Г: Магетте – 25. Азубуйке – 21. Кроуфорд – 19.
Гэмтлийн улмаас 4 тоглолт өнжөөд байсан Брэндон Рой эргэн ирж, багийнхаа хожилд хувь нэмрээ орууллаа. Голден Стэйт айлын талбайд 7 дараалан хожигдлоо. Харин Портлэнд одоогоор 22-14 ажмилтаар бүсдээ 7-д бичигдэж байна.
Дариус Майлз хэмээх өсөх ирээдүйтэй тоглогчийг өнгөрсөн улирлын төгсгөлд Портлэнд багаасаа хассан бөгөөд шалтгаан нь Майлзийн гэмтэл түүнийг НБА-д тоглох боломжгүй хэмээн Портлэндийн эмч нар үзсэн явдал юм. Уг нь тэрээр Портлэндээс 18 сая долларын цалин авах гэрээтэй байсан ч багаасаа хасагдсанаар уг цалингаа авч чадахгүйд хүрсэн юм.
Харин энэ улирлын өмнө Бостон Селтикс Майлзыг багтаа авсан бөгөөд улирлын өмнөх хяналтын 6 тоглолтонд Бостоны бүрэлдэхүүнд тоглосон юм. Лигийн дүрэм ёсоор Майлз 10 буюу түүнээс дээш тоглолтонд оролцох юм бол Портлэнд багаас уг 18 сая долларын цалингаа авах эрхтэй юм. Улирлын өмнөх тоглолтын тоог энэ 10-т багтаахаар лигийн удирдлагууд шийдвэрлэсэн байна. Ингээд түүнд 4 тоглолт хэрэгтэй гэсэн үг. Гэвч Бостон улирал эхлэхээс өмнө Майлзыг мөн л багаасаа хассан байна. Харин саяхан Мемфис түүнийг багтаа авч 2 тоглолтонд оролцуулаад багаасаа хассан байна. Өөрөөр хэлбэл лигт дахин 2 тоглолт хийх юм бол Портлэнд 18 сая доллараа Майлзд өгөх болох болоод байв. Яг энэ үед Портлэндийн ерөнхийлөгч Лэрри Миллер лигийн бусад 29 багт хандан Майлзтай гэрээ байгуулахгүй байхыг хүссэн байна. Энэ явдал олон хүнийг дургүйг хүргэсэн гэхэд болно. Үйл явдал ийн өрнөж байтал Баасан гаригт Мемфис Майлзтай 10 хоногийн гэрээ байгууллаа. Майлз энэ хугацаанд 2 тоглолтонд л оролцох аваас 18 сая доллар халааслах болно. Юу болохыг харж л байя.
loading...






мэдээж 18 сая доллар зүгээр шахам өгөхийг ямар ч удирдалага хүсэхгүй л дээ гэхдээ л Портлэндийн ерөнхийлөгч хөгийн гар вэ?! D.Miles уул нь гоё тоглогч юмсан. Мемфис тоглуулчихаасай лигт амжилт гаргаж чадахгүй ч ядаж л мөнгөө авчихвал….
loading...
potland iin garz ni garch baigaan bailguidee miles iin zowshdee nileen tom bertel awsan NBA d udaan toglohgui gedeg ni todorhoi baiga.Ene NBA d togloh suuliin uliral baij magadgui gej bi bodjiino ene bol D Milesiin portland aas awax oshoo awlt baihdaa te guys. Minii zow bizde D.Miles bol domog bolnoo
loading...
aztai gar selgeend suusaar bgad 18 say halaaslana ai
loading...
protland goe shvv hu 2010 ond awraga awchaasai hu
loading...
Портланд-ын ерөнхийлөгч юу нь ч онгироо юм дээ. Кливленд-ын ерөнхийлөгч гоё хариу барьсан байна лээдээ. “Бид Miles-ээс сонирхохгүй байна, Тэгэхдээ тэд NBA-ын багуудыг сүрдүүлдэг хэн юм бэ?” гэсэн байна лээ. Portland, Memphis нарын асуудал ч мөн ч сонирхолтой болж байна даа. Мемфисийнхэн Портленд-ыг хүчирхэгжихээс сэргийлж байгаа нэг алхам байхаа даа.
loading...
XUUXRXII PORTLAND oiriin 3 jildee yavahgui in dee. hairan bag
loading...
harin tiim memphis outlowgoor conleyg solii gej bsan soliogui uchir memphis novshirch bgaam . Portland sain toglogchidoosoo hasah zarah hereg garch bnada
loading...