loading...
Мэргэжлийн теннисний ертөнцийн хамгийн том тэмцээн болох Их Дуулгын цувралын эхний шалгуур эхлэхэд хэдхэн хоног дутуу байна. Хүн бүр өөрийн дэмждэг ,шүтдэг тамирчдаа балиашиглаж , амжилт хүлээж суугаа энэ үед Британи эр Эндиг аваргална гэх хүмүүс эрс олширчээ. Шалтгаан нь ойлгомжтой. Түүний гайхалтай тоглолтууд. Оны эхэнд Абу Дабин үзэсгэлэн яармагт Рожер , Рафа -г дараалан ялахад нь , чухал тэмцээн биш болохоор тэд хүчээ гаргасангүй гэх улс байсан. Тэгвэл Катарын опенийг юу гэх вэ. Хагас шигшээд Федерерийг гуравхан сэтэд буулган авч , финалын тулаанд Энди Роддикийг ‘юм болголгүй’ 6-4, 6-2 -р ялчихлаа. Эндээс харахад Мельбурнд түүнийг ялна гээд бооцоо тавьчихад , алдах магадлал бага юм шиг л харагдаж байна.
‘Абу Дабид ялсан эрч хүч маань сулраагүй л байна , гэхдээ би хамгийн сайн тоглолтоо гаргасангүй. Сайн формондоо орчихвол хэнийг ч , хаана ч ялж чадна. Өнгөрсөн жилийн Их Дуулгаас би олон зүйл суралцсан , тиймээс алдаагаа давтахгүй гэдэгтээ итгэлтэй байна’ хэмээн тэрээр ярьжээ. Түүнд ялагдсан Роддик ‘ Би өөрийгөө муу байсан гэж хэлэхгүй ,чадлаараа л тэмцсэн , тэр яг одоо топ формондоо байна , цохилтууд нь үнэхээр хүчтэй байсан болохоор хүлээж авахад их хүндрэлтэй байлаа’ ‘Миний гол зорилго бол Авсралийн нээлттэй тэмцээн , тэнд миний хэн гэдгийг хараарай ‘ гэжээ. ‘Хэдийгээр ялагдсан ч Роддик $96,000 халаасалсан , харин Мюррэй хоёр дахин их буюу 183,000 -г Дохагаас олжээ’.
Тэмцээний хос төрөлд Испаний хослол Марк Лопез , Рафаель Надаль нар аваргалсан байна.

loading...




Мюррей нээрээ яасан байна байна аа.
Австралийн оупен ч гоё болох нь дээ.
Рожер, Надаль, Мюррей, Жокович 4 адилхан л магадлалтай.
loading...
Fed turuuleesi. Record evdhiig ni harhiimsan
loading...
Марри бэлтгэл сайтай байна шүү!
Сайхан мэдээ бичсэн Ганзоригтоо баярлалаа!
үзэсглэн яармаг гэснээс үзүүлэх тоглолт гэвэл илүү спорт хэллэг болох байх..(найрсаг зөвлөмж)
loading...
Гуравхан сет гэж Их Дуулга биш ATP цувралын тэмцээний хагас шигшээ хэзээ ч гурваас илүү сет тоглодоггүй ш дээ. Жаахан бодож бичмээр юм аа
loading...