loading...

Өвдөгний бэртлээс болоод багаасаа удаан хугацаанд хөндийрсөн Вашингтон Визардсийн Гилбэрт Аренас орон нутгийн сонин “Вашингтон пост”-д одоогийн биеийн байдлынхаа талаар ярилцлага өгчээ.
17 сарын хугацаанд 3 удаа мэс засалд орсон Аренас өнгөрсөн оны 12 сарын дундуур эргэж ирнэ гэгдэж байсан ч одоогийн байдлаар тоглох байтугай багийнхантайгаа бэлтгэл хийж эхлээгүй байна. Аренас: “Үнэнийг хэлэхэд, бэртэл маань бүрэн эдгэх болоогүй, хэзээ тоглох вэ гэдгийг би сайн мэдэхгүй байна” гэж дээрх сонинд өгүүлжээ.
“Агент 0” хэмээх хочтой Аренас кареертаа нийт 431 тоглолтонд орж, 22.8 оноо, 5.5 ашигтай дамжуулалт, 3.9 самбар, 1.8 таслалт дунджилсан үзүүлэлттэй бөгөөд 2005-06 улиралд 29.3 оноо, 6.1 дамжуулалт хэмээх өөрийн дээд үзүүлэлтийг үзүүлсэн байна. НБА-д оноо авдаг холбон тоглогч хэмээн өндрөөр үнэлүүлэн, ноднин бэртлээсээ болоод 13-хан тоглолтонд орсон ч өнгөрсөн зун багтайгаа 6 жилийн 120 сая долларийн гэрээ үзэглэсэн билээ.
loading...




hetsuu bertel avjee ene jil toglohgui bj bgaad daraa jilees togloh bhdaa AGENT 0
loading...
ug ni sain holbogch ene neg heseg toglohgui bhaa daa.daraa jilees l
loading...