Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Коби, Ховард – 7 хоногийн шилдгүүд

GD Star Rating
loading...

Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард нар тус тусын бүсийнхээ долоо хоногийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.

3045411087

Дуайт Ховардын баг өнгөрсөн 7 хоногт Вашингтон, Сан-Антионо болон Атлантатай 2, нийт 4 тоглолт хийж, бүгдийг нь хожсон байна. Эдгээр тоглолтуудад Ховард бүгдэд нь дабл-дабл хийж, багаа оноогоор 2 удаа, самбараас авалтаар 3 удаа тэргүүлжээ.  Ховард лигийн самбараас авалт болон блок шотоор тэргүүлж байгаа бөгөөд лигийн түүхэнд өмнө нь 3 тоглогч л дээрх 2 үзүүлэлтээр лигийг нэгэн зэрэг тэргүүлсэн юм байна.

Харин Лейкерс өнгөрсөн 7 хоногт 3 хожиж, 1 хожигдсон ба 30 ялалт байгуулсан Өрнөд бүсийн анхны баг болсон. Уириорз, Пейсерс, Хит багуудыг хожиж, Нью-Орлеанст хожигдсон. Коби  1 сарын 9-нд Пейсерсийн эсрэг 36 оноо авч, улирлын хамгийн их 13 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт Кливлендийн ЛеБрон Жеймс, Рокитсын Фон Уофер, Хитийн Дуэйн Уэйд, Нетсийн Винс Картер, Филлигийн Андре Игуодала болон Андре Миллер, Портлэндийн ЛаМаркус Олдриж, Ютагийн Пол Миллсап нар сайн тоглоцгоосон байна.

Өнөөдөр НБА-ын талбайд 6 тоглолт боллоо.

Өнөөдрийн одод:

- Мехмэт Окур, Юта. Пейсерсийг хожход авсан 43 оноо нь түүний хувийн дээд амжилт юм.

- Пол Пирс, Селтикс. Торонтогийн эсрэг авсан 39 оноо нь Пирсийн энэ улирлын дээд оноо юм. Мөн тэрээр нэмэлт цагт 9 оноо авч, баг нь хожход гол нөлөө үзүүлсэн.

- Трэвис Аутлов, Портлэнд. Энэ улирлын дээд 33 оноо авсан. Баг нь Чикагог 109:95-аар хожсон.

-Брук Лопес, Нетс. Өөрийн дээд амжилт 31 оноогоо авч, Нетс нэмэлт цагт Оклахомаг хожлоо.

Тоглолтуудын дүн:

“Юта” – “Индиана” – 120:113 (36:32, 34:31, 26:24, 24:26).

Ю: Окур – 43 оноо + 9 самбар. Кириленко – 23 + 12 самбар. Уильямс – 23 + 11 дамжуулалт.

И: Грэйнжер – 30. Данливи – 20.

“Вашингтон” – “Милуоки” – 91:97 (19:25, 33:16, 22:28, 17:28)

В: Янг – 30. Жеймисон – 25.

М: Редд – 29. Богут – 18 + 10 самбар. Вильянуэва – 16.

“Нью-жерси” – “Оклахома” – 103:99 ОТ (25:25, 19:26, 23:14, 21:23, 15:11)

Н: Лопес – 31 + 13 самбар. Картер – 21. Харрис – 17.

О: Дюрант – 26. Уэстбрук – 19. Грин – 15 + 10 самбар.

“Бостон” – “Торонто” – 115:109 ОТ (19:23, 26:31, 29:24, 19:15, 22:16)

Б: Пирс – 39. Гарнетт – 20 + 12 самбар.

Т: Барньяни – 23. Бош – 18 + 11 самбар. Укич – 16.

Knicks Hornets Basketball

“Нью-Орлеан” – “Нью-Йорк” – 95:101 (23:23, 17:24, 23:22, 32:32)

Н: Уэст – 25 + 14 самбар. Пол – 23. Батлер – 18.

Н: Ли – 24. Харрингтон – 20 + 10 самбар. Чендлер – 19.

“Чикаго” – “Портленд” – 95:109 (28:21, 17:28, 21:28, 29:32)

Ч: Гуден – 22 + 9 самбар. Гордон – 17. Денг – 14.

П: Аутло – 33. Оден – 17 + 13 самбар. Блэйк – 16 + 10 самбар.

Өчигдөр болсон тоглолтуудын дүн:

“Атланта” – “Филадельфи” – 94:109 (30:30, 22:29, 26:24, 16:26)

А: Жонсон – 25+9 дамжуулалт. Бибби – 22+8 дамжуулалт. Смит – 13.

Ф: Игуодала – 27+9 дамжуулалт. Янг – 22+9 самбар. Миллер – 19.

“Торонто” – “Бостон” – 88:94 (20:32, 21:22, 14:21, 33:19)

Т: Барньяни – 17+9 самбар. Бош – 15+11 самбар. Мун – 15.

Б: Р.Аллен – 36. Рондо – 14+11 дамжуулалт. Пирс – 11.

“Клипперс” – “Финикс” – 103:109 (25:31, 28:28, 20:25, 30:25)

К: Торнтон – 23+8 самбар. Кэмби – 18+18 самбар. Коллинз – 15.

Ф: Стадамайр – 26. Ричардсон – 21. Хилл – 21.

“Сан-Антонио” – “Орландо” – 98:105 (28:34, 22:21, 22:19, 26:31)

С: Т.Паркер – 31. Данкан – 18+10 самбар. Жинобили – 18.

О: Дуайт Ховард – 24+14 самбар. Нельсон – 22. Туркоглу – 21.

“Голден Стэйт” – “Индиана” – 120:117 (23:32, 32:29, 31:24, 34:32)

Г: Кроуфорд – 32. Азубуке – 21+8 самбар. Белинелли – 17.

И: Грэйнжер – 42+7 самбар. Форд – 15. Жек – 12.

“Сакраменто” – “Даллас” – 102:95 (29:27, 20:28, 28:23, 25:17)

С: Мартин – 21. Гарсия – 17. Удрих – 16.

Д: Терри – 33. Новицки – 15+8 самбар. Грин – 9.

“Лейкерс” – “Майами” – 108:105 (26:21, 24:30, 27:22, 31:32)

Л: Байнум – 24. Брайант – 19., Радманович – 18.

М: Уэйд – 27+9 дамжуулалт. Бисли – 23. Кук – 17.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Мэргэн Б says:

    Өнөөдөр Лэкерс 8хан тоглогчоор тоглосон доо. Odom, Walton, Farnar нарын бэртэл хурдан эдгэхгүй бол өнөөдрийх шиг 8хан тоглогчоор тоглоод байвал хэцүү л байна шүү. Ядаж байхад одоо 4 сайн багтай дарааллаад тоглох байдаг.

    GD Star Rating
    loading...
  2. Libertine says:

    хэхэ, Коби чинь аваад явчих байлгүйдээ

    GD Star Rating
    loading...
  3. Onset says:

    БНХАУ-ын иргэн И Жин Лиан гэж нэг мишоок ичээсэй. Бүх оддын тоглолтод орох гээд чичирч байна ааа. Игийн оронд статистик энэ тэр үзэх юм бол Грэнжэр л ормоор байгаа юм даа.
    Center – Howard
    PF – KG or Chinese
    SF – Lebron
    SG – Wade 3
    PG – Iverson ah nar l oroh bolchihood baidag. Gai bolj Chinese orii shuu.

    GD Star Rating
    loading...
  4. kkk says:

    тэр муу И Жин Лиан орсон ч НБА-ийн супер одууд маань тоглолтон дээр жинхэнэ мишок болгоод өгөх байлгүй дээ

    GD Star Rating
    loading...
  5. real&raul says:

    boston arai chu gj neg hojijee

    GD Star Rating
    loading...
  6. bd says:

    lakers ene jil awnaa uragshaa LA iinhan mon penuuded ni

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: