loading...
Италийн лигийн өвлийн амралт өндөрлөж , тамирчид ‘ажилдаа орлоо. Ноён Бекс калчио дахь анхны тоглолтдоо оролцож , Интер талбайдаа каглиари-тэй оноо хувааж , Адриан Муту сар гаран талбайд гарч чадахаа өнгөрсөн гээд нилээдгүй дуулиан шуугиантайхан өнгөрсөн 18-р тойргийн тоймыг хүргэе.
Интер 1: 1 Каглиари (Ибрахимович 76′) , (65′ Акуафреска)
Интер (4-3-1-2): Хулио Цезар , Занэтти , Кордоба (46′ Куарэжма) , Самуэл ,(68′ Креспо) , Маквэл , Мунтари , Камбиассо , Киву ,Фигу ,(68′ Манчини) , Ибрахимович , Круз
Тоглолтын эхний гоолыг оруулсан Акуафреска нь Интерийн эзэмшлийнх бөгөөд , Каглиари-д зээлээр тоглож байгаа аж. Ийнхүү тэрээр ‘тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн’ үлгэрийг үзүүлэв. Гэхдээ Интерчүүд өөрсдөдөө олдсон боломжуудаа ашиглаж чадсан бол шинэ оныг ялалтаар эхлэх боломж байсан. Даанч Ибра , Мунтари -с өгсүүлээд олон сайхан боломжыг хийсгэсэн юм. Ингээд цаг дуусах тийшээ хандаж байсан эгзэгтэй мөчид Эрнан Креспо гайхалтай дамжуулалт өгч , Ибра түүнийг нь чулуу болгож тоог тэнцүүлжээ. Ийнхүү Неррзурри 2 оноо алдсан нь , Юве -д сайхан завшаан болсон нь мэдээж.
Рома 2 : 2 Милан (Вучинич 22 ,72′), (Пато – 48 , 53′)
Рома : (4-3-2-1) Дони , Кассетти (82′ Сисиньо) , Хуан , Мексес , Рийз , Перротта , Де Росси , Брихи (84′ Акуйлани) , Таддеи (66′ Пизарро) , Баптиста , Вучинич
Милан : (4-3-2-1): Аббиати , Замбротта , Малдини , Фавали , Янкуловкси , Сидорф , Пирло , Бекхэм ,(Фламини 89′) , Кака , Роналдиньо ,(72′ Амбросини) , Пато
Эртнээс нааш энэ хоёр багийн тулаан ширүүн болсоор ирсэн , тэгвэл энэ удаа супер од Бексийн дебут тоглолтыг бүр ч сонирхолтой болгож байв.
Хоёр баг ч харилцан довтлолцсон нээлттэй тулааныг үзүүлж , үзэгчдийг уйдаасангүй. Ингээд эхний гоол 22 дахь минутад оров. Эзэн нь 3 довтлогчтой гарсан Милан биш ,харин ганц Вучинич -г урдаа тавьсан Ромчууд. Тооны харьцаа 1 : 0 . Нэгдүгээр үед өөр зүйл болсонгүй.
Эхний хагасын завсарлагаанаар Анчелотти багийнхандаа ямар шидэт үг хэлсэнийг мэдэх аргагүй ч , Пато -д онцгойлон шивнэсэн бололтой. Бразил залуу 2-р үе эхлээд 5 минутын дотор дубль хийж , тоглолтыг 180′ эргүүлэх нь тэр. Ялангуяа 2 дахь гоол нь ур чадварыг нь хангалттай нотлоод өгсөн.
Харамсалтай нь Олимпикогоос 3 оноотой харихад энэ нь хангалтгүй байж. Сербийн мэргэн бууч Мирко 72 дахь минутад тэнцээний бөмбөгийг оруулснаар , хэн хэндээ гомдолгүй эвийн гэрээгээр тоглолт дууслаа. Пато тоглолтын дараа ‘Бид цаашаа сайжирч , Скудетто-н төлөө тэмцэх болно’ , манай гол зорилго энэ’ гэжээ.
Ювентус 1 : 0 Сиена (Дель Пиеро 33′ )
Ювентус :маннингер , Григера , Мелльбэрг , Легротагли , Милонаро , Марчионини (33′ Де Цегли) , Сиссоки (20′ Занетти) , Марчисио (40′ Поулсен) , Недвед , Амаури , Дель Пиеро
‘Хуучин ноёдууд’ баяраа хэтрүүлчихсэн бололтой, лигийн хомоол хамагчдын нэг Сиена -тай тун муу тулалдлаа. Эхний үед л гэхэд Дель Пиеро -н гоолоос өөр онцолчихоор довтолгоо харагдсангүй. Сиенагаас арай дөнгүүр фиништэй баг байсансан бол альхэдийнэ ялчихсан л газар. Гэхдээ аз гэдэг зүйл тэднийг ивээсэнгүй.
Ямар ч гэсэн Юве , Интерийн бүдрэлтийг сайхан ашиглаж онооны зөрүүгээ 4 болголоо.
Фиорентина 1 : 2 Лецци (24′ Фелипе Мело) ,(6′ Гиакамози , 28′ Кастилло)
Флоренцийн багийн хувьд энэ өдөр гэгээлэг зүйл нэг ч байсангүй. 3 оноо алдаж , гол довтлогч Муту-гаа гэмтлийн эмнэлэг рүү үдсэн нь багадсан юм шиг , Освалдо бас улаан картаар торгуулчихсан. Ингэснээр ирэх тойрогт Милантай хийх тоглолтонд Жилардино дээр бүх ачаа овоорч байна. Одоогоор тэд 6-р байранд яваа ч энэ мэт базаахгүй зүйлс тохиолдоод байвал ‘Виола’ ч явахгүй шинжтэй.
Наполи 1 : 0 Катанья (80′ Маггио)
Наполи Катаниягийн тоглолт сонирхолтой боллоо. Эхний үед эзэд сайн тоглоогүй ч 2-р үед илүүрхэж чадсан. Энийг нь торгуулийн цохилт авсан, гоол хийснээр нь харж болно. Хамсик 11 метрийн цохилт алдсан ба багийнхаа дутууг нь гүйцээж Лавеззигийн дамжуулалтаар Мажжио гоол хийснээр маш чухал 3 оноогоо авлаа. Мажжиог авсан нь яалт ч үгүй зөв сонголт байжээ
Болонья 1 : 1 Киево (45′ Ди Вайо) ,(43′ Пеллисиер)
Өнгөрсөн жилийн бүх гутамшиг , ялагдлаа мартаад бүхнийг шинээр эхлэх гэсэн Киевочуудын хүсэлд нэг хүн саад хийлээ. Энэ нь Ди Вайо. Пеллисиер-н гоолын баярын тэмдэглэж бараг дуусаагүй байхад нь тэрээр хариуг нь барьсан байх юм.
Режжина 2 : 3 Лацио (4′ Корради , 63′ Коза) , (14 21 , 76′ Г.Пандев)
Горан Пандевийн гурван гоол , ялалт авахад хангалтай байлаа. Ийнхүү тэд 30 оноотой болж , 7-д жагсаж байна.
Женоа 3 : 0 Торино (18′ Байва , 48′ янкович , 85′ Мотта)
Палермо 2 : 3 Аталанта (22′ Микколи , 39′ Брескиано , 81′ Кавани) ,(65′ Фроццари , 78′ Ферреира Пинто)
Удинезе 1 : 1 Сампдориа (62′ Домиззи) , (57′ Дельвиччио)
байр![]() |
баг![]() |
Т/т![]() |
Х![]() |
Т![]() |
Хж![]() |
О.Г![]() |
А.Г![]() |
Г.З | оноо | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Интер | 18 | 13 | 4 | 1 | 32 | 12 | +20 | 43 | |
| 2 | Ювентус | 18 | 12 | 3 | 3 | 31 | 13 | +18 | 39 | |
| 3 | Милан | 18 | 10 | 4 | 4 | 30 | 20 | +10 | 34 | |
| 4 | Наполи | 18 | 10 | 3 | 5 | 26 | 16 | +10 | 33 |
loading...





inter tentstsen bhad eniig ashiglaj chadaagui ni haramsaltai. manaihan yahav ee sn togolson. ronnie suuhdaa nileed duramjhan suuj bna lee shd
loading...
Ronaldo 2008 onii delhiin shideg hulbumbugchin bolloo zaluusaa. Bas Marta Dahiad avlaa. CRISTIANO RONALDO DOS SANTOS AVEIRO chi uneer delhiin hulbumbugiin od n yumaa. chamaig shutej amidaryaaaaa. BRAVO….
loading...
C.Ronaldo-935
L.Messi-678
F.Torres-203
Kaka-183
Xavi-155
tasarhai avsan bgazdee. Ronaldo chi aguuu shu. Bravo
loading...
milan im sn bjeej eruusuu sn toglohgui bnaa. inter sn bgashuu. eUROPE-D MEDEGDEHGUI BGA bolovch, italidaa #1ni bga shuu odoo bol//
loading...
ayy yay goy tulaanuud bolj dee milan hojson bol beckhamiin irsen anhni toglolt shuud hojiod l ter inter azgui maa
loading...
milan inter wiin hoorond 9 onoo bna.odoo yaj guitseh l bna daa.iim jigd baguudtai ligt 9 onoo ch hetsuu dee
loading...
ugn bol gerard hamgin shildeg togloltiig vzvvlj baigaa gedegtei ta nariig sanal niiln e bha gej bi bdj bn
loading...