loading...
The Sun сониний мэдээлснээр Андрэй Аршавин наймааны цонх хаагдахаас өмнө Арсеналд ирэхэд ойрхон байна. Энэ завсар Сити зүгээр суусангүй, Буучдын өгсөн үнэнээс хэд дахин их буюу 18 сая фунт санал болгосон сураг байна.
Daily Mail : НьюКасл Юнайтед , Ситигийн Бразил довтлогч Жо -г зээлээр авахад ойрхон байна.
Байрен Мюнхений шилдэг хамгаалагч Лусио буурь сэлгэхийг хүсэж буй аж.
‘Мюнхенд үдсэн он жилүүдээ хэзээ ч мартахгүй’ , харин одоо би карьерийнхаа үлдсэн жилүүдэд шинэ оронд очиж , шинэ хүмүүстэй танилцмаар байна’ , өмнө нь Реал , Милан зэрэг багуудтай ярилцаж байсан ч үр дүнд хүрээгүй , энэ удаа тэдэнтэй хийх хэлэлцээр маань амжилттай болно гэж найдаж байна’ хэмээн 30 настай Бразил эр ярьжээ.
Болтон Вондерерсын менежер Гэри Мегсон , Жой Бартонг авахаар санал тавьсан ч НьюКасл түүнд үгүй гэсэн хариу өгчөө.
МанЮ -д 3-0р бутниргүүлснийхээ дараа Луйс Фелипе Сколари ярилцлага өгчээ. Тэрээр одоогийн бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй , ямар нэгэн тоглогч авахгүй гэсэн байна.
Штутгарт, хаалгач Иенс Лемантай гэрээгээ сунгахаар ярилцаж байна. Өдгөө 40 гарсан түүний хувьд зодог тайлах дөхөж байгаа.
Лионы супер довтлогч Бензема - түүний Лионд үлдэх эсэх нь Аваргуудын лигт хэр амжилт гаргахаас шалтгаална гэжээ. Сүүлийн мэдээгээр Каталоны Барса түүнд 65 сая евро хаяахад бэлэн гэжээ. Гэхдээ энэ наймаа ирэх зун л биелэлээ олж магадгүй.
Юрген Клинсман , Подолски -г явуулах талаар гарсан цуу үгийг үгүйсгэсэн байна. Сүүлийн үед Лукас -г Кёлн -руугаа эргэж очно гэсэн яриа гараад байгаа.
Вердер Бремений довтлогч Бубакар Саного хэрвээ өөрийг нь гараанд гаргахгүй , энэ чигээрээ байгаад байвал явна гэжээ. Францын Марсель түүнд ихэд хандтай байгаа.
Нюрнбергийн довтлогч Анжелос Чаристис багаа орхих нь тодорхой боллоо. Премьер лигийн Вэст Бромвич грек эрийг авсан байна.
Исландийн залуу тоглогч Виткор Паллсон Ливерпульд газардлаа. Тэрээр нутгийнхаа Аархус багт зүтгэдэг байсан аж.
Шальке 04 багийн шилдэг тологч Зе Роберто төрхөмдөө буцах нь. Бразилийн лигийн Фламенго түүнийг зээлээр авсан байна. Мөн Шальке -н хаалгач Ральф Фахрман , улирал дуустал Франкфуртад зээлээр тоглох болжээ.
Тони Адмас энэ цонхоор хүчээ зузаатгана хэмээн амлалаа. Юуны түрүүнд Ситигийн Бенжани -г авсан бөгөөд үүгээр түүний наймаа дуусаагүй нь тодорхой.
Жосе Муориньо , Марио Балотелли-д санаархаж буй хүмүүс энэ бодлоо мартсан нь дээр гэжээ. Мөн Моратти ч үүнийг нь баталсан.
Супер Марио -г зээлээр авах хүсэлтэй баг нилээдгүй байгаа.
Манчестер Сити , Арсенал зэрэг багуудтай холбогдоод байсан , Португал тоглогч Мигель Велоса -г клубын удирдлагууд нь хаашаа ч явахгүй гэжээ. Түүний хувьд Спортинг Лисбонд хүчин зүтгэдэг.
Миланы супер од Кака , Девид Бекхэмийг багтаа үлдээх хүсэлтэй буйгаа хэлжээ. Бекс ирэх зун хүртэл зээлээр тоглохоор гэрээ хийсэн юм.
Голландын гигант Аякс хүчээ зузаатгалаа. Тэд Твентегээс авьяаслаг эр Робби Виелайерт-г авсан аж.
Гамбургийн спорт эрхэлсэн захирал Д.Биердсорфер , Негел де Жонг- г зарахгүй , харин ч гэрээгээ сунгахаар ярилцаж байгаа гэсэн байна. Түүнийг эзэн хааны баг ихэд сонрхож байгаа.
Челсигийн хамгаалагч Б.Иванович -г Панатинайкос авахаар санал тавьжээ. Харин Цэнхэрүүд Бранислав -г 7.2 саяар үнэлсэн аж.
Стөүк сити нэг дажгүй наймаа хийчихлээ. Тэд Шеффилдээс Жиэмс Битти -с 2 жилийн хугацаатай авсан байна.
Манчестер сити , Крайг Белками руу улайрсаар. Сүүлээр мэдээгээр тэд Белламигийн төлөө 10 сая фунт өгөхөд бэлэн гэжээ.
Бразилийн залуу хамгаалагч Андерсоны төлөө МанЮ , Ливер өрсөлдөж эхэллээ. Одоо 21 настай уг залуу Бразилийн Флуминенс багт тоглодог аж.
loading...




manunt 2 andersen tei ai .ter beckham uldchuul mon goyo .benzema ch daraa jil barag yvah biz dee
loading...
Beks uldwel goydoo
loading...
Tanai site yamar ih aldaatai yum be. Ene textend l gehed dood talni 10 garui aldaa bna. Uuniigee zaschih l daa
loading...
benzemagaar barca yugaa hiihev dee. 65 say evro bol zugeer tsuurhal bhoo.
loading...