loading...
Дэлхийн эдийн засгийн хямрал спортод нөлөөлөх үү? гэдэг асуудлыг спорт сонирхогчид өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх..Томоохон спортуудыг бизнесийн акулууд болох автомашины үйлдвэрүүд болон банк санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж байдагтай холбоотойгоор эдийн засгийн хямрал спортод нөлөөлж эхэлсний тодхон жишээнүүд харагдаж эхэллээ..
- Сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн баян клубуудын нэгээр тодроод буй Челси багийн эзэн Роман Абрамович 11-р сарын 3-нд 15 ажилчнаа халж бүсээ чангалж мөнгөө хэмнэж эхэлсэн бол тун удалгүй Формула-1 уралдаанд оролцох эдийн засгийн чадваргүй болсноо Хонда баг зарлаж, Дэлхийн Автораллийн уралдааны 3 удаагын аварга Японы Subaru баг мөн нутаг нэгт Сузуки багууд уралдаанд оролцох боломжгүй болсноо зарласнаар спорт эдийн засаг хоёрын харилцаа хэрхэн үйлчилж байдгыг нотолж байгаа билээ. Мөн хэн бүхний сонирхдог өвлийн Олимпийн тоглолтыг зохион байгуулах Ванкувер-2010 Олимпийг Зохион Байгуулах Үндэсний Хороо 380 сая долларын эрэлд гарсан бол, 2012 оны зуны Олимпийг Зохион байгуулах Лондон хот эдийн засгийн хувьд хүндрэлтэй болсноо албан ёсоор мэдэгдэж Засгийн газраасаа аврал хүсээд байгаа гэх мэт спортод нөлөөлөх эдийн засгийн хямралууд дэлхий дахинд өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.
loading...




Хоорондоо салшгүй холбоотой салбар л даа..
loading...