loading...
УБ-ын цагаар 1-р сарын 15-ны өглөө НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Сонирхолтой тоглолтууд олон явагдсан бөгөөд 3 удаа цаг сунгасан тоглолт ч болсон. Гэхдээ лигийн топ багуудын төлөөллүүд болох Спэрс – Лейкерсийн тулаан хамгийн “амттай” нь байлаа.
Өчигдрийн тоглолтонд Лейкерс Хьюстонд 1 оноогоор хожигдож явахад Коби Шейн Баттьерийн хамгаалалтын эсрэг холын зайн шидэлтээ оновчтой болгон, улмаар Лейкерс хожсон. Спэрсийн эсрэг энэ дүр зураг давтагдах тун дөхлөө. 4-р үед Спэрс 11 онооны илүү хожиж байсан ч оноог бариулж, По Газолийн дундын шидэлтийн дараа бүр 1 оноогоор хожигдож эхэлсэн. Харин Данканы довтолгоо амжилттай болж, Спэрс дахин нэг оноо илүү болсон ч Кобигийн эсрэг Рожер Мэйсоны хамгаалалт юу ч болсонгүй, Коби хожлын байж болохоор 3 оноо авч, тоглолт дуусахад 12 секунд үлдээд байхад тооны харьцаа 111-109 буюу Лейкерс 2 оноо илүү болов. Спэрс сүүлчийн завсарлагаа авч, довтолгооны хувилбараа сонгоод бөмбөгийг тоглолтонд оруулах болоход Лейкерсийн сайн хамгаалалт тэдний төлөвлөсөн довтолгоог хийх боломжийг олгоогүй ч Рожер Мэйсон бөмбөгийг хүлээж аваад шууд шидлээ. Фишерийг алдаа хийснийг илтгэсэн шүгэл дугарлаа, бөмбөг ч цагирагт орлоо. Коби тэнд ихэд бухимдаж байна. Мэйсон нэмэлт шидэлтээ амжилттай болгож, Спэрс 1 оноо илүү. 10 секунд үлдсэн. Лейкерсийн тайм-аутын хугацаа дуусч, довтолгоо эхэллээ. Мэдээж Кобид бөмбөг байв. Кобиг Мэйсон хамгаалж байтал Жинобили нэмж ирэв. Коби 2 хамгаалагчийг аргалаад шидэж чадах байсан ч сул байсан Аризад дамжуулалт өгч, Ариза довтолж байхдаа илүү алхалт хийжээ. Ийнхүү Спэрс хожлоо.
Рожер Мэйсон хожлын гол эзэн болсон бол түүнийг хамгаалж байсан Дерек Фишер, мөн илүү алхалт хийсэн Тревор Ариза нар Лейкерсийн хожигдлын буруутнууд. Кобигийн Аризад дамжуулалт өгөх шийдвэр ч буруу байсан байж болох юм.
“Дараагийн удаа энд ирэхэд өнөөдрийнх шиг ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна” гэж Фишер хэлжээ. Харин Коби “Энэ бол зүгээр л зэрлэг тоглолт байлаа” гэсэн байна.
Мөн Голден Стэйт – Сакраменто багууд 63 минут тоглолоо. Өөрөөр хэлбэл 3 удаа цаг сунгав. 3 дахь нэмэлт цаг дуусахад 1.6 секунд дутуу байхад Жон Сэлмонс дундын шидэлтээ амжилттай болгож, багтаа хожил авчирсан байна. Хамгийн сүүлд Голден Стэйт 2004 оны 11 сарын 23-нд Нью-Орлеанстай 3 цаг сунгаж байж. Харин Кингз 2001 оны 2 сарын 23-наас хойш 3 цаг сунгаагүй байсан байна.
Индиана – Детройтын тоглолт ч нэмэлт цагт шийдэгдэж, талбайн эзэн Пейсерс хожлоо. Ингэснээр Детройт 3 дараалан хожигдож байна. Харин Пейсерс энэ улиралд нэмэлт цагт анх удаа хожлоо. Өмнө нь цаг сунгасан 4 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байжээ.
Лигийн хөгшин залуу 2 шилдэг холбогчийн дуэль буюу Даллас – Нью Орлеансын тоглолтонд Хорнетс хожлоо. Крис Пол трипл-дабл хийгээд зогссонгүй, квадрупл-даблд (4 үзүүлэлт нь 10+ байх) ойртов.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүнг танилцуулъя.
“Индиана” – “Детройт” – 110:106 НЦ (31:29, 22:19, 21:26, 19:19, 17:13)
И: Грэйнжер – 24 оноо+10 самбар, Форд – 23.
Д: Стаки – 30+9 самбар. Айверсон – 23+7 дамжуулалт.
“Торонто” – “Чикаго” – 98:102 (18:27, 30:20, 23:21, 27:34)
Т: Барньяни – 31 оноо+10 самбар. Бош – 25.
Ч: Роуз – 25+10 дамжуулалт. Денг – 16+14 самбар.
“Филадельфи” – “Портленд” – 100:79 (31:15, 24:18, 14:26, 31:20)
Ф: Игуодала – 29 оноо. Л. Уильямс – 14. Спейтс – 13.
П: Рой – 27. Олдридж – 15+9 самбар.
“Бостон” – “Нью-Жерси” – 118:86 (30:23, 21:18, 37:19, 30:26)
Б: Пирс – 22 оноо. Гарнетт – 20+9 самбар.
Н: Харрис – 17. Б. Лопес – 13+8 самбар.
“Нью-Йорк” – “Вашингтон” – 128:122 (36:30, 31:36, 27:21, 34:35)
Н: Ли – 30 оноо+10 самбар. Харрингтон – 27. Ричардсон – 26.
В: Янг – 33. Батлер – 25. Жеймс – 20.
“Милуоки” – “Майами” – 99:102 (24:28, 31:27, 18:25, 26:22)
Мил: Риднур – 25 оноо+9 самбар. Редд – 16.
Май: Кук – 24. Бисли – 21. Хаслем – 18+8 самбар.
“Оклахома-Сити” – “Юта” – 114:93 (27:22, 23:26, 36:23, 28:22)
О: Грин – 23 оноо+8 самбар. Уэстбрук – 22+7 дамжуулалт. Дюрант – 21+9 самбар.
Ю: Уильямс – 25. Корвер – 14. Куфос – 14.
“Даллас” – “Нью-Орлеан” – 97:104 (30:26, 26:25, 23:28, 18:25)
Д: Терри – 28 оноо. Новицки – 20+13 самбар. Райт – 15.
Н: Пол – 33+11 дамжуулалт+10 самбар. Уэст – 16. Стоякович – 16.
“Сан-Антонио” – “Лейкерс” – 112:111 (30:29, 33:32, 32:26, 17:24)
С: Жинобили – 27 оноо. Данкан – 20+10 самбар. Паркер – 20.
Л: Брайант – 29+10 дамжуулалт+7 самбар. Газоль – 21. Байнум – 18.
“Клипперс” – “Атланта” – 80:97 (12:15, 19:28, 27:23, 22:31)
К: Торнтон – 25 оноо. Гордон – 18. Коллинс – 15+8 дамжуулалт.
А: Смит – 26+8 самбар. Жонсон – 21+7 дамжуулалт.
“Голден Стэйт” – “Сакраменто” – 133:135 3 НЦ (20:31, 28:26, 29:28, 28:20, 10:10, 12:12, 6:8)
Г: Кроуфорд – 35 оноо. Уотсон – 26. Мэггетт – 17.
С: Миллер – 30+22 самбар. Сэлмонс – 25+14 дамжуулалт. Мартин – 23.
loading...







Arizad pass ogsnii kobegiin buruu yu baidagiin be chi sonin yum yarih yum sagsan bombogin nomondoo sul hundee damjuul gej bichsen baidag yum ene bol T Arizagin alda l bolhno
loading...
Ariza ilv alham higegvshde
loading...
ystoi alaan boljee
loading...
P .гэж худлаа ном, онол яриад байхийн. практик дээр зөрөхийг алийг тэр гэхийн. Аризад дамжуулахгүй л байх байсийн. Ариза бас улаан цайм 2 л алхсан ш дээ илүү алхам бол огт биш. Мал шүүгчээс болсон. Бас тэр Фишер сүүлд алдаа гаргаснаас гадна өмнө нь тэнэг үед шидээд ер нь л баг алсаар байгаад таарсан. ер нь сүүлийн үед их дураараа шиддэг болчихоод байгаа юм
loading...