Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Өнгөрсөн шөнө ногоон талбайд …

GD Star Rating
loading...

http://i.media.goal.com/g/41839_hp.jpgӨнгөрсөн шөнө Европын ногоон талбай завгүй байлаа. Испани , Англи , Италийн цомын тэмцээнүүдийн ээлжит тулаанууд явагдсан бөгөөд эдгээр тоглолтуудын дүнг танилцуулья.

Испаний эзэн хааны цом :

Барселона 2 : 1 Атлетико (Бояан 28′ , Годёнсен 76′) , (Синама-Понголе 24′)
цувралын дүн (5 : 2)

Алмериа 1: 1  Маяарко (3′ Пиатти) ,(28′Аранго)
цувралын дүн (2 : 4)

Бетис 1 : 0 Реал Унион (22′ Арзу)
цувралын дүн (2 : 0)

Депортива 0 : 3 Севилья (1′ Есүс навас , 21 , 39′ Луйс Фабиано)
цувралын дүн (1 : 5)

Эспанёл 1 : 0 Полидепориво (6′ роман мартинез)
цувралын дүн (3 : 3)

Валенсиа 3 : 1 Расинг
(13 , 18′ Визенте , 21′ Хоакин) , (22′ Колса)
цувралын дүн (4 : 2)

Валядолид 2 : 1 Спортинг
(23′ Каноббио , 78′ Педро Леон) , (90′ Жорже)

Мөн Английн хамгийн олон жилийн настай , хамгийн нэр хүндтэй ФА цомын тэмцээний 3 тоглолт явагдлаа. Цомын тэмцээний дүрэм ёсоор тэнцсэн багууд дахин тоглолт хийдэг билээ.

НьюКасл 0 : 1 Халл сити
(81′ Коусин)

Кристал Палас 2 : 1 Леикестэр
(38′ Ифил , 55′ Сканнел) , (90′ Градел)

Соутэнд 1 : 4 Челси
(16′ Баррет) , (45′ Баллак , 60′ Калу , 78′ Анелка , 91′ лампард)

Мөн энэ өдөр Улаанчөтгөрүүд талбайдаа Уйган -г хүлээн авч лигийн ээлжит тулаанаа хийлээ. Багийн хэд хэдэн гол тоглогчид байхгүй ч тэд хөгжөөн дэмжигчдээ гомдоосонгүй.

МанЮ 1 : 0 Уйган
(1′ Рүүни)
http://i.media.goal.com/g/41839_hp.jpgМанчестер Юнайтед : Van der Sar, Rafael, Vidic, Evans, O’Shea, Ronaldo, Carrick, Scholes (Fletcher, 85), Nani (Anderson, 59), Berbatov, Rooney (Tevez, 7)

Мөн өнгөрсөн шөнө италийн цомын тэмцээний шөвгийн 8 багийн нэрс бүрэн тодорлоо. хуучин ноёд талбайдаа , ‘хатуу самар’ Катанья -г хүлээн авч 3 гоолоор ялснаар дараагийн шатанд Наполи-той таарлаа.

Ювентус 3 : 0 Катанья
(4′ Марчионини, 67′ жиовинко  , 69 ‘ Дель Пиеро)

Сонирхуулахад шөвгийн наймд Интер – Рома хоёр таарсан байгаа. Энэ тоглолт дараа долоо хоногоос явагдана.
***
Сери А -н нөхөн тоглолт явагдлаа. Өнгөрсөн жилийн 11 сард Рома-Сампдориа багуудын тоглолт их борооны улмаас хойшилсон. Энэ тоглолт урьд шөнө Олимпикод болж Рома оноогоо нөхлөө.
Мөнхийн хотынхон талбайд бүрэн хүчээрээ гараагүй бөгөөд гол довтлогч Вучинич , хамгаалагч Мексес , хаалгач Дони нар янз бүрийн шалгтгаанаар өнжсөн.
Гэвч Сампдориа -чууд үүнийг ашиглаж чадсангүй. Тоглолтын 21 дэх минутад баптиста чөлөөт цохилтоос гоолдож , дараа нь 53 дахь минутад дубль хийснээр
эзэд 3 оноогоо халаасаллаа.  Ийнхүү Рома 27 оноотой болж , 8-д ороод ирлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. real&raul says:

    manunt ingeed onoogoo noho ni ene dee

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    Tiimee udahgui 1ruu orood irne. Rooney gemtsen ni jhn tiim bna. GEhdee tevez bhad alzahgui ee

    GD Star Rating
    loading...
  3. FC Liverpool says:

    ГЭХДЭЭ Л MANU LIVERPOOL – ИЙН ДОР ОРНО.ТЭР ОЙЛГОМЖТОЙ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: