loading...
Хөлбөмбөгийн ертөнцийг эзэгнэнхэн орших өнгөт одууд ингэхэд хаанаас ирээ вэ ? Хаанаас ч юу байх вэ дээ , Ази , Африк , Америк гээд л дэлхийн өнцөг булан бүрт авьяаслаг тоглогчид өдөр бүр төрөн гарч байна. Багийн хүч чадлыг нэмэгдүүлэх итгэл найдвар гэж , зарим нь ирээдүйд их мөнгөөр зарчих санаатай , нөгөөх нь залууу хүүхдүүдэд хөлбөмбөг заан сургаж , од болох замыг нь засна. Даяарчлал хөгжсөн өнөө үед энэхүү сургалтын системийг юу гэж ойлгох , яаж авч үзэж байгаа талаар УЕФА -н шинэ дүрмийг харангаа ярилцацгаая. 2008 оны есдүгээр сард Английн сонинууд эхний нүүрэндээ нэгэн мэдээ тавьсан байлаа. Алдарт ‘’Ливерпуль’’ баг Аваргуудын лигт орох мэдүүлэгтээ Финляндын шигшээ багийн тамирчин Хюпаг оруулсангүй хэмээн шуүгисан аж. 10 жил энэ багт алба хашсан ахмад тамирчин маань 2004-2005 оны Аваргуудын лигт түрүүлэх гол хөдөлгүүр болсон төвийн хамгаалагч. Гэвч тэрбээр ямар ч гэсэн энэ жилийн Аваргуудын лигийн урьдчилсан тоглолтонд талбайд гарсангүй , улсын аврагаар л хөлсөө гаргав. Мэдүүлгээ солихийг зөвшөөрдөг энэ сард ямар нэгэн өөрчлөлт гарахгүй болбоос шөвгийн тоглолтонд ч оролцохгүй. 35 нас хүрч байгаа ахмад тоглогч Хюпа багтаа хэрэггүй болсон юм биш. Энэ улиралын тоглолт эхлэхээс өмнө олон баг түүнийг авах гэж оролдсон боловч ‘’Ливерпуль ‘’ хэрэгтэй тамирчин хэмээн үлдээсэн билээ. Тэгвэл яагаад Бенитез дасгалжуулагч түүнийг мэдүүлгээс хасдаг билээ ? Үүнд УЕФА -с шинээр гаргасан Дотоодын бүтээгдэхүүн гэдэг дүрэм хариу өгнө.
УЕФА -н Цом болон Аваргуудын лигт оролцож байгаа бүх багт А мэдүүлгийн 25 тоглогчдийн дотор дотооддоо өсгөж хүмүүжүүлсэн тамирчин тодорхой тоотой заавал байх ёстой гэсэн дүрэм юм. Тийм болохоор ‘’Ливерпуль’’ -н мэдүүлэгт гадаадын Хюпагий нэр багтах зай үлдээгүй хэрэг. Арай дэлгэрэнгүйгээр энэхүү дүрмийг авч үзье. Дотоодын бүтээгдэхүүнийг өөрийн орны бүтээгдэхүүн , өөрийн багийн бүтээгдэхүүн гэж хоёр ангилна. А мэдүүлэгт орох 25 тамирчин дотор доод тал нь өөрийн орны найман бүтээгдэхүүн тоглогч байх ёстой бөгөөд тэдний 4 нь тэр багт өсөж хүмүүжсэн байх ёстой. Өөрийн орны бүтээгдэхүүн гэдэг нь иргэншил хамаагүйгээр 15-с 21 настайдаа доод тал нь гурван жил тухайн орныхоо багт сурч тоглосон тоглогч. ‘’Ливерпуль’ ‘ дээр аваад үзвэл гол тоглогчид дунд өөрийн орны бүтээгдэхүүн гэхээр Жеррард , Каррагер ,Робби Кийн , Пеннант гэсэн дөрвөн хүн. Энэ дотор өөрийн багийн бүтээгдэхүүн гэхээр Жерррад , Каррагер хоёрхон. Тиймээс Бенитез дасгалжуулагч доод багаасаа Спиринг , Даби хоёрыг хүчээр дээшлүүлж байж өөрийн багийн бүтээгдэхүүн дөрөв байх ёстой гэсэн заалтыг давж. Дараа нь Кэри , Ирвин хоёрыг А мэдүүлэгт хийж ,өөрийн орны бүтээгдэхүүнээрээ найм болгож. Энэ дөрвөн тоглогч дөнгөж 20 нас хүрч байгаа , үнэнийг хэлэхэд найдвар энэ тэр гэж хэлэхээргүй улс. Зөвхөн УЕФА -н шинэ дүрмийг дагахийн тулд л нэгдүгээр багт дэвшүүлсэн хэрэг. Тэгэхээр тулалдаанд орох нийт 25 тамирчний дөрөв нь анхнаасаа хэрэггүй болж таарна.
Туршлагатай Хюпаг хасаад оронд нь дөрвөн залуу тоглогч хүчээр авна гэдэг , ‘’энэ дүрэм буруу ‘’ гэж хашгирсан Бенитезийг ч ойлгож болох. Гэвч энэ дүрмийг гаргасан зорилго бол аль нэг баян баг хамаг сайн тоглогчийг худалдаж аваад хадгалахийг зогсоож , орон нутгийн залуу тамирчдад тоглох боломж олгож байгаа юм. Багуудын баян , хоосны ялгааг багасгах гэсэн сайн талтай дүрэм. 2004 онд ‘’Ливерпуль ‘’ -д ирснээсээ хойш нутгийнхаа Испаничуудаар багаа дүүргэж , Англи залуу тоглогчыг өсгөн хүмүүжүүлэх ажил хийгээнгүйнхээ төлөө Бенитез одоо амсаж байгаа хэрэг.
‘’Ливерпуль‘’ -тай адил энэ дүрмэнд ихэд нэрвэгдсэн баг бол Италийн Интер. Тэд улиралын эхэнд Мэй ,Бальцани , Сантон гэсэн арван хэдтэй гурван тоглогчийг нэгдүгээр багт дэвшүүлсэн. Энэ гурав дээр хаалгач Орландиниг нэмээд Интерийн өөрийн багийн бүтээгдэхүүний тоо бүрдэж байна. Креспо , Самуэл , Дакур гэсэн алдарт тамирчид А мэдүүлгээс хасагдсан байгаа юм.
Интертэй эсрэгээр дотоодын бүтээгдэхүүндээ ихэд анхаарал тавьдаг Барса -тай харьцуулаад үзье. Барса -н А мэдүүлэгт Пуёол , Шави , Мэсси гэсэн багийн цөм тоглогчдоос эхлээд өөрийн орны найман бүтээгдэхүүн байна. Ингээд гол тоглогчдоороо шинэ дүрмийг хангаж байгаа тул залуучуудыг хүчээр дээшлүүлэх биш харин эсрэгээр багтаа өсөж хүмүүжсэн , Бускэтс , Виктор Санчез нарыг Б мэдүүлэгт оруулж чадаж байгаа юм. Б мэдүүлэг гэдэг нь 21 хүртэлх насны залуусын мэдүүлэг бөгөөд тоон хязгаар байхгүй. Бускэтс , Виктор Санчез , Педро гэсэн энэ жил нэгдүгээр багийн тоглолтонд ч оролцож байгаа 3 залууг Б мэдүүлэгт хийж чадсанаар Барсагийн тулааны нөөц бусад багууд шиг багасах биш харин 28 болж нэмэгдэж байна гэсэн үг. Элдэв бэртэл гэмтэл гээд янз бүрийн асуудал гарлаа гэж бодоход Барса ,
Интер хоёрын аль нь хөнгөхөн давж гарах вэ гэдгийг асуух ч хэрэггүй , тодхон харагдаж байна. Интерийн Моуриньо улирал эхлэхийн өмнөх хөлбөмбөгийн зах зээл дээр ямар наймаа хийх вэ гэдэг дээр толгойгоо нилээд зовоосон болов уу. Шинэ дүрмийн дагуу өөрийн орны бүтээгдэхүүний тоог бөглөх хэрэг гарсан тул ‘’Челси’’ -н Лампардыг авахаа больж , Мунтариг сонгосон нь ч аргагүй. Мунтари Ганын тамирчин ч 16 настайдаа Удинезе -д орж зургаан жил Италид байсан тул адилхан Италийн Интер -н хувьд өөрийн орны бүтээгдэхүүн болоод явчихаж байгаа юм. Иргэншил хамаарахгүй гээд дүрмэнд заасан байгаа тул.
Өмнөд Америкаас ч ирсэн бай , Африк ч бай тэр 15 -21 насандаа 3 жил байсан бол тэр багийнхаа дотоодын бүтээгдэхүүн болж , А мэдүүлэгт орж чадна. Дотоодын бүтээгдэхүүн гэж гэж нэрлэж томьёолох нь , харин таарч байна уу үгүй юу гэдэг нь асуудалтай ч манайд урьд өмнө ийм оноосон нэр байгаагүй тул хүчээр ингэж нэрийдэв. Ийм дүрэм 2005-2006 оны улиралд анх гарсан ч , эхлээд дотоодын бүтээгдэхүүний тоо 4 байснаа 6 болж , энэ жилээс 8 болсон билээ. Хэдийгээр УЕФА -с багуудын өсвөр үе залуусын багаа сайн анхаарч , нугийнхаа авьяастнуудыг хайж олоосой гэсэн зорилгоор гаргасан дүрэм ч , байдал эсрэгээр эргэж эхлэв. Баян багууд дэлхий тойрон арван хэдтэй хүүхдүүд хайх ажилд мордсон. Сүүлийн жил 18-с доош насны тоглогчдын наймаа цэцэглэж үнэ нь 10 сая , 20 сая ногоон ч хүрэх болж. Иргэншил хамааарахгүй тэгээд тухайн оронд гурван жил тоглосон бол болоо гэсэн дүрмийн заалтыг нь онцгойлон үзсэн хэрэг. 21 нас хүртлээ гурван жил тоглоно гэхээр 15-18 насны авьяаслаг залууг дэлхийн хаанаас ч олж ирээд гурван жил тоглуулбаас өөрийн багийн бүтээгдэхүүн болно. 19 настанг авчрахаар 3 жил болоод 22 хүрч дүрмэнд багтахгүй тул , 18 хүртэлх насны тамирчин хайх нь скаутын гол ажил болоод байна. Энэ олж ирсэн залуус , багт хэрэгтэй жирийн нэгэн тамирчин биш өөр олон талын ашигтай тамирчин болох болно. Пато 23 сая , Агуеро 35 сая , Валкотт 24 саяын үнэ хүрсэн нь тэд 19 нас хүрээгүй байсан болохоор л тэр. Түүнээс биш 19 настай байсан бол үнэ нь хамаагүй буух байлаа. Ирэх жил Агуеро Атлетико -н , Денилсон Арсеналын өөрийн багийн бүтээгдэхүүн болно. Нутгийн тамирчдийн эрх ашгийг хамгаалах гэж гаргасан энэ дүрэм , ийнхүү бизнесийн шинэ төрөл нээгээд байна. 2005 онд шинэ дүрэм гарах талаар Арсенал -н дасгалжуулагч Венгер ‘’хэрвээ энэ дүрэм батлагдвал баян багууд дэлхий тойрон авьяаслаг хүүхэд ангуучлан дотоодын бүтээгдэхүүн болгон хувиргахаар хөөцөлдөнө’’ гэж хэлсэн нь ёстой л голыг нь олсон үг байлаа. Гэхдээ Арсенал бол харин энэ шинэ бизнесийг эртнээс хийж байсан баг буюу энд тэндээс залуус цуглуулан өсгөдөг анхны алтан хараацай тул Венгерийн үг байндаа тусах нь ч аргагүй юм. Барсагийн өсвөрийн багийн Фабрегасыг 2003 онд Арсенал ‘’хүчиндэн’’ авч байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрч Фабрегас альхэдийнэ Арсеналын өөрийн орны бүтээгдэхүүн болоод байгаа. Ингэж их гадаад тоглогч цуглуулдаг Арсеналын А мэдүүлгийг сонирхож үзье. Өөрийн орны бүтээгдэхүүн дөнгөж тав. Залуучуудын багийн зохицуулалт нь хоцроод 22 хүн л мэдүүлж чадсан нь Челси -тэй адил. Үлдсэн гурав нь энэ хоёр багийн хувьд өсвөрийн багийн тоглогч буюу өөрийн орны болон багийн бүтээгдэхүүн байна гэсэн үг. Арсенал -н А мэдүүлэгт Англи тамирчин ганцхан. Харин Б мэдүүлэг дэх гадаад залуус жилийн дараа багийн бүтээгдэхүүн болно. А мэдүүлэгт 3жил дотор өөрийн орны бүтээгдэхүүн болох хүн 4 байна. Хэдэн жилийн дараа Арсеналийн үндсэн бүрэлдэхүүнийг харвал Венгерийн алсын хараатайг гайхахаас өөр арга байхгүй биз. Энэ ч одоо Европын олон багийн бишрэн дуурайх систем болж байгаа гэхэд маргах явдал байхгүй .Дэлхий тойрч хүүхэд залуус олж аван 3 жил болгоод дотоод бүтээгдэхүүн болгох . УЕФА – с хяналт тавин дахин шинэ дүрэм гаргахгүй бол энэ хандлага цаашдаа ч үргэлжилна. Хөлбөмбөгийн ертөнц яаж өөрчлөгдөхийг сонирхогчид бид амьсгаа даран харж суухаас өөр арга байхгүй билээ.
loading...




Yostoi goy medee tavisan bna bayarlalaa. Boduushtai durem bna shuu ene. Uchirgui gadnaas toglogchavaad bj bs bolohgui yum bna shuu neeree hehe
loading...
mongold l bna daa oor orond bsan bol unetei holbombogchin bolj bhgui yu ke ke
loading...