Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт » Сайнс тэргүүлж байна

GD Star Rating
loading...

http://img.dailymail.co.uk/i/pix/2007/09_03/McraeDakarAP_468x328.jpgЭнэ жилийн ‘Парис -Дакар’ уралдаан хоёр хуваагдах дөхөв. Үнэндээ үүнийг хоёр хуваахыг оролдсон юм. Африк тивийн Мавритани улсын байдал тогтворгүйтэж , террорист үйл ажиллагаа идэвхжсэнээс үүдэн алдарт уралдааныг зохион байгуулагчид 30 жилийн түүхэндээ анх удаа өөр маршрутаар зохиосон. Тэрхүү шинэ чиглэл нь Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт буюу Аргентиний Буеинэс-Айрес хүртэл үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл тус хотоос гараалж , тэнд бариална. Гэтэл ‘Парис-Дакар’ -н гурван удаагийн аварга болж , тус тэмцээний захирлаар ажиллаж байсан Юбер Ориол , ‘Африк’ хэмээх уралдааныг санаачлан хуучин маршрутаар зохион байгуулахаа зарласан байна. Үүгээр ч зогсохгүй телеввизийн эрхээ Шведийн нэгэн телекомпаниар дамжуулан үнэ хүргэх оролдлогыг ч хийжээ. Гэвч Мавританийн нөхцөл байдал болоод шинэ ‘Африк’ уралдаан хуучны ‘Парис-Дакар’ -н нэр хүндэд хүрэх эсэхэд эргэлзсэн тул бүгд шинэ ‘Дакар’-таа оролцохоор Өмнөд Америкийг зорьсон юм. Өдгөө тус тэмцээний долоо дахь гараа өндөрлөж , найм дахь нь эхлэх Чилийн Вальпарайсо хотод хүрээд байна. Энэ нь уралдааны эквадор буюу гол цэг юм. Эндээс нисгэгчид Буеинэс-Айрес руу эргэж уралдаж , тэнд барианы зурхайдаа орно. Долоон гарааны дараах байдлаар суудлын машины төрөлд Испани нисгэгч Карлос Сайнс , Франц чиглүүлэгч Мишель Перений баг тэргүүлж байна. Тэд Мендозагаас Бальпарайсо хүртэлх 317 км-ын сүүлийн гараанд зургаан минутаар илүүрхэж түрүүлснийхээ хүчинд лидерийн байрт дэвшиж чадлаа. Мотоциклчдоос ‘КТМ’ хөлөглөсөн испани тамирчин Марк Кома 30 гаруй минутаар хошуучилж байгаа бол ачааны машины төрөлд

‘Камаз’ машинтай Кабиров (Белеев) Москвагийн экипаж манлайлсаар байна. Тэдний ард буюу 2-р байрт мөн хойд хөршийнхөн яваа ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Ер нь одоо Аль ч Спортоор Испаничууд илүүрхээд эхэллээшүү. Сагс нь Дэлхийн №2, Хөлбөмбөг нь №1, Теннисчин №1. Гандболл №1, Ф1 т Алонсо №1, Одоо бүүр бартаат замын уралдаанд хүртэл №1 болох нь дээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: