Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс, Тоглогчид » Хөөрхөн залуу Нуну Гомеш

GD Star Rating
loading...

http://d0.img.v4.skyrock.com/d04/fcporto-7/pics/1647507682.jpgМагтаал талархалд бялуурч, оргилд хөвж явах сайхан. Гэвч удалгүй бүгд түүнийг тоохоо больж, хэн байсныг нь мартана гэдэг харамсалтай. Яг ийм хувь тавилан Португалын дотлогч Нуну Гомешт тохиолдсон юм.

Хар багаасаа авьяаслаг хүү хэмээн үнэлэгдсэн тэрбээр 2000 оны Европын АШТ-д өөрийгөө хэн болохыг харуулж чадсан билээ. Нээлтийн тоглолтод Англид хожигдож явсан хүнд нөхцөлд түүний гоол тоог тэнцүүлж, улмаар Португал ялагч болсон. Хэсгээсээ толгой өвдөлгүй гарсан тэд шөвгийн наймд Турктэй учраа таарахад мөн л түүний хийсэн хоёр гоол ялагчийн хувь заяаг шийдсэн билээ.

Энэ тэмцээний нээлт болсон португалчууд хагас шигшээд аварга болох ерөөлтэй францад 2:1-ээр дийлдэн тэмцээнээ дуусгасан юм. Гэхдээ өнөөх Гомеш францчуудын хаалганд эхний гоолыг хийж аваргуудыг хүнд байдалд оруулсан юм. Тэр үед бүгд түүний авьяасыг шагшин магтаж, ирээдүйн супер одоор нэрлэж байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Шигшээгийн үндсэн довтлогчийн байраа алдаж, их ирээдүй горилж очсон “Фиорентина” баг нь санхүүгийн хямралаас болж доод лиг рүү унав. Өөрөөр хэлбэл залуухан, авьяаслаг довтлогч маань аажим аажмаар мартагдаж эхэллээ. 2002 оны ДАШТ-д тэр цаг дуусах мөчид сэлгээгээр гарахаас өөрийг хийсэнгүй. Найдвар хүлээлгэж байсан баг нь ч хэсгээсээ гарч чадсангүй.

Гэхдээ итгэл хүлээлгэж талбайд гаргасан тохиолдолд тэр шийдвэрлэх гоолыг хийж чаддаг байсан юм. 2004 оны Европын АШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтоо португалчууд Испанийн эсрэг хийв. Хэсгээсээ хэн нь шалгарахыг шийдэх чухал тоглолтод Гомеш л хожлын гоол оруулж байсан. Түүнчлэн өнгөрөгч  2006 оны ДАШТ-ий хагас шигшээд Португал-Францын шигшээ тоглосон тэр өдөр Нуну Гомешийн 30 насны төрсөн өдөр тохиожээ. Төрсөн өдрөөрөө гоолоор бэлэг барихыг тэсгэлгүй хүсч байсан ч харамсалтай нь дасгалжуулагч дахиад л түүнийг сэлгээний сандалд үлдээв. Харин гуравдугаар байрын төлөөх тоглолт 3:0 болчихсон хойно Сколари түүнийг сэлгээгээр гаргасан юм. Талбайд өнгөрүүлсэн богинохон хугацаандаа Нуну үүргээ биелүүлж, Фигугийн дамжуулалтаар нэр төрийн ганц гоолыг оруулсан билээ. Харин ДАШТ-ий дараа үндсэн довтлогч П.Паулета шигшээ багаасаа зодог тайлсан тул түүнд тоглох боломж олдсон. Харих насандаа олдсон энэ боломжийг Гомеш ашиглаж, долоон жилийн өмнөх шигээ багтаа тус болохыг хүсэж яваа.

Нуну Гомеш 15 настайгаасаа хойш 16 жил Португалийн шигшээд тогложээ. Анх 1991 онд өсвөрийн шигшээгийн гишүүн болсноос хойш гоолыг угсраагаар нь хийж олныг гайхуулдаг байв. Улмаар 19 настайдаа Францтай хийсэн нөхөрсөг тоглолтод шигшээгийнхээ улаан-хүрэн цамцыг анхлан өмсөв. 1996 онд Атлантын олимпод оролцохдоо шигшээ багтаа анхны гоолоо хийжээ. “Боавишта” багт гайхалтай тоглож байсан түүнийг 1997 оны зун “Бенфика” худалдаж авлаа.

Эндээс л тэр олонд танигдах гараагаа эхэлсэн юм. “Бенфика”-д тоглосон гурван жилийн хугацаанд 60 гоол оруулсан ба “Евро-2000”-ын дараа 17 сая еврогоор “Фиориентина”-д ирэв. Италид ирсэн эхний жилээ л цомын тэмцээнд түрүүлж бүх юм сайхан эхэлсэн ч удалгүй баг нь дампуурав. Ингээд “Бенфика” багтаа буцаж ирлээ. 2003 онд гэмтлийн улмаас цөөн тоглолтод оролцсон ч хэд хэдэн чухал гоол оруулав.

Харин 2005 онд Нуну гялалзтал тоглож, урьдын сайхан цагаа дурсав. “Бенфика” ч лидер тоглогчийнхоо адилаар амжилт нь өсч, Португалийн лиг, Супер цомыг хамтад нь хүртжээ. Өнгөрөгч улирлын хувьд тэр тийм ч сайн тоглосонгүй. Португалийн цом, Аваргуудын лигт нийтдээ 13 гоол хийжээ. Хаа очиж сүүлийн үед Сколари түүнийг шигшээдээ дуудах болсон. Өдгөө 32 настай Гомеш 2008 оны Европын аврагаар ч дажгүй тоглосон. Урьдчилсан шатанд Финлянд , Польш ,Бельгийн хаалганд чухал гоолууд оруулж багаа шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Харамсалтай нь хэтэрхий хүчтэй бүрэлдэхүүнтэй Португалчууд , Германы машинд ялагдчихсан. Тэр тоглолтонд гоолдсоноор Нуно 3 Евро -д гоол оруулсан 4 дэх тоглогч (Анри, Клинсман, Смисер) болсон билээ.

Мөн тэрээр шигшээн түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтанд 29 гоолтой 4-т бичигддэг. түүний өмнө алдарт Эүсибиө , Паулета, Фигү нар л жагсдаг.

GD Star Rating
loading...
Хөөрхөн залуу Нуну Гомеш, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

67 Сэтгэгдэл

  1. messi says:

    dani bol ireeduin roberto carlos do dovtolgoond orno huchtei tsohini geed yun n l bol

    GD Star Rating
    loading...
  2. real&raul says:

    aa medkuu maradonagiin nudend her haragdah ym boldoo.veron bas sain bgaa sh d dr ni cambiasso bna cruz hamgaalalt joohon sul ym uu da

    GD Star Rating
    loading...
  3. real&raul says:

    dovtolgoond iluu sain ym bilee .tgd nogoo jiguureer marcelo

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    odoo bainga l barcagiin togloltiig uzeed suuj bdag bolson bna le tegeed messi-g uuruusuu ch iluu geed huleen zuvshuursun sh de

    GD Star Rating
    loading...
  5. real&raul says:

    franciin gants ireedui benzema l ym shiv dee

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    brazild pele robinho-g uuriin zalgamjlagch gesen bol argentina-d messi-g gesen odo buur nadas iluu bga gej helsen bna le

    GD Star Rating
    loading...
  7. real&raul says:

    arai l guitsehgui e ter 20 zuuni shildeg goal maradonagiin talbain tovoos ahuulaad bhan toglogch huuraad oruuldag goal orson bsan sh d

    GD Star Rating
    loading...
  8. real&raul says:

    zaz robinho ch oron garan hun shuu dee

    GD Star Rating
    loading...
  9. messi says:

    ter goaliig 2jiliin umnu messi yag davtaj hiisen sh de 5toglogchiig haalgachtai n huuraad oruuldag yag adilhan hsen bna le de bas nuguu aldart altan gariig n bas hsen

    GD Star Rating
    loading...
  10. real&raul says:

    zizu ch aguu bsan shuu

    GD Star Rating
    loading...
  11. messi says:

    braziliig 2 udaa hojson hun shu de uneheer aguu medremjtei toglogch

    GD Star Rating
    loading...
  12. real&raul says:

    zaz teguul maradonagiin zalgamjlagch mon shiv dee

    GD Star Rating
    loading...
  13. real&raul says:

    thh aguu aguu 2006 ond avarga boloh bsiin joohon biye barihgui muu materazzig unatal morgoj bilee

    GD Star Rating
    loading...
  14. messi says:

    http://www.youtube.com/watch?v=ishInxc7HqE ene bichleg deer bga uzne biz de

    GD Star Rating
    loading...
  15. real&raul says:

    aztai itali nadaa toglolt ni yroosoo taalagddaggui ym

    GD Star Rating
    loading...
  16. messi says:

    shiruun de shiruun italy ch hogiin bag l da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: