Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Орландо цахиур хагалах баг

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Яг одоогийн байдлаар Орландо Мэжик, Филадельфи 76 багууд хамгийн олон буюу 7 дараалан хожоод байна.

82989547GE016_MAGIC_NUGGETS

“Нью-Жерси” – “Бостон” – 85:105 (15:29, 24:39, 24:15, 22:22)

Н: Лопес – 28 + 10 самбар. Ж. Хэйес – 15. Дулинг – 9 + 8 дамжуулалт.

Б: Аллен – 25. Пирс – 13. Хаус – 13.

Бостон Лхагва гаригт талбай дээрээ Нетсийг 32 онооны зөрүүтэй хожиж байсан бол энэ удаа талбайд нь 20 онооны илүүгээр хожлоо. Нетсийн лидерүүд болох Девин Харрис, Винс Картер нарыг 2-р хагасын турш дасгалжуулагч Лоуренс Фрэнк нөөцийн сандалд суулгаж, мань 2 Бостоны хэрхэн сайн тоглож байгааг уйдан үзэж суусан.

Нэг хэсэг уналтанд орсон Бостон ийнхүү хуучин формондоо оров уу яав, 4 дараалж хожлоо.

“Шарлотт” – “Портленд” – 102:97 (24:18, 26:27, 17:22, 23:23) (ОТ 12:7)

Ш: Уоллас – 31 + 16 самбар. Окафор – 22 + 11 самбар. Фелтон – 16.

П: Олдриж – 21. Рой – 17. Фернандес – 15. Байлесс – 14.

Шарлотт Өрнөдийн сайн багуудын нэгийг хожсоноор ийнхүү 3 дахь дараалсан хожлоо авлаа. Энэ нь тэдний хувьд өнгөрсөн оны 3 сараас хойшхи хамгийн урт хожлын цуврал болж байна.

Харин Портлэнд Дорнод бүсээр зочлон 4 тоглолт хийхдээ 2 хожиж, 2 хожигдлоо. Өнөөдрийн Портлэндийн хожигдлын гол шалтгаан нь маш муу торгуулийн шидэлт. Тэд 31 чөлөөт шидэлтийнхээ ердөө 16-г нь оновчтой болгосон байна. Тэр дундаа Брэндон Рой 10-аас 3-ыг нь л хийж.

“Детройт” – “Нью-Орлеан” – 85:91 (20:18, 17:21, 31:28, 17:24)

Д: Хамилтон – 19. Принс – 13. Стакки – 13.

Н: Пол – 23. Вест – 20. Посей – 13.

Детройт 5 дараалж хожигдлоо. Пистонс 2004 онд Рашид Уоллесыг авахын өмнөхөн л энэн шиг олон дараалж хожигдож байсан ба түүнээс хойш 5 дараалж хожигдож байсан удаагүй. Харин Хорнетс 24 цагийн өмнө Кливлендэд хожигдсон ч өнөөдөр хожсоноор 24 хожил, 13 хожигдолтой болж байна.

“Нью-Йорк” – “Филадельфи” – 97:107 (25:26, 25:26, 16:24, 31:31)

Н: Игуодала – 28 оноо + 10 самбар. Миллер – 27 + 8 дамжуулалт. Уильямс – 15.

Ф: Харрингтон – 26 + самбар. Ричардсон – 19. Чандлер – 17.

Филли ийнхүү 7 дахь дараалсон хожлоо авснаар 2 сарын дараа дахин хожлын 50 хувьд хүрч байна. Никсийн эсрэг Андре Игуодала 28 оноо, 10 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлэв. Ер нь Игуодала Элтон Брэндийг гэмтсэнээс хойш маш сайн тоглож байгаа. Тэрээр сүүлийн 14 тоглолтын 11-т нь 20-оос дээш оноо авсан байна. Брэнд Даваа гаригт Далласын эсрэг тоглолтонд оролцох бөгөөд мөрний гэмтлийн улмаас сар гаруй талбайд гараагүй байгаа.

“Хьюстон” – “Майами” – 93:86 (25:21, 20:15, 24:28, 24:22)

Х: Яо Мин – 26 + 10 самбар. Алстон – 22. Уэфер – 17.

М: Уэйд – 29 + 9 дамжуулалт. Марион – 20 + 10 самбар. Бисли – 12.

Яо Минийг хамгаалах тоглогч Хитэд байсангүй. Тэрээр бүх 12 довтолгооноо амжилттай болгож, Рокитсын рекордыг тогтоожээ. 1976 онд Жо Мэривитер Атлантагийн эсрэг бүх 10 үидэлтээ амжилттай болгож байсан нь Рокитсын өмнөх дээд амжилт юм байна.

Хожигдсон багийн лидер Дуэйн Уэйд эхний үед лигт элссэнээсээ хойш 3000 дахь довтолгооноо амжилттай болгожээ. Тэрээр 3000-ын босгонд хүрсэн Хитийн түүхэн дэх 3 дахь тоглогч боллоо. Алонзо Моурнинг (3455), Глен Райс (3604) нар өмнө нь 3000-аас дээш довтолгооноо амжилттай болгож байж.

“Чикаго” – “Сан-Антонио” – 87:92 (17:28, 26:15, 16:22, 28:27)

Ч: Гордон – 20. Носиони – 17 + 15 самбар. Денг – 12 + 10 самбар. Роуз – 12 + 8 дамжуулалт.

С: Жинобили – 21. Паркер – 20 + 8 дамжуулалт. Данкан – 18 + 14 самбар.

“Денвер” – “Орландо” – 88:106 (23:26, 25:21, 22:32, 18:27)

Д: Клейза – 26 оноо. Биллапс – 18.

О: Туркоглу – 31. Льюис – 23. Нельсон – 23.

Орландо Мэжик лигийн топ багуудын нэг гэдэг нь тодорхой. Мөн аварга болох магадлалтай 5 багийн нэг гэдэг нь ч харагдаж байна. Өрнөд бүсээр аялсан 4 тоглолтоо бүгдийг нь хожлоо. Спэрс, Лейкерс, Денвер гээд дандаа хүчтэй багуудыг хожсон болохоор Мэжикийг өндрөөр үнэлэхээс аргагүй. Эдгээр 3 баг нь Өрнөдийн 3 дивизионыг тэргүүлж байгаа багууд. Мөн Орландогийн дараалсан хожлын тоо нь 7 боллоо.

“Клипперс” – “Милуоки” – 101:92 (32:30, 20:23, 25:23, 24:16)

К: Скиннер – 18. Кэмби – 18 + 11 самбар. Гордон – 14.

М: Р. Жефферсон – 26. Редд – 21.

Клипперсийн 12 дараалсан хожлын хар цуврал ийнхүү нэг зогсдог юм байж. Гэхдээ л бас нэгэн лидер нь гэмтлээ. 4-р үед Кэмби зүүн шагайгаа гэмтээсэн байна. Барон Дэвис, Зак Рэндольф, Крис Каманн нар гэмтэлтэй байгаа.

“Даллас” – “Юта” – 115:108 (17:23, 38:28, 28:30, 32:27)

Д: Новицки – 39. Терри – 22. Басс – 17+ 9 самбар.

Ю: Уильямс – 30 + 9 дамжуулалт. Окур – 23 + 11 самбар. Си. Жэй. Майлс – 15.

Дирк Новицкигийн супер тоглолт Далласын 4 дараалсан хожигдлын цувралыг зогсоолоо. Дирк 20 шидэж, 16-г нь оновчтой болгон 39 оноо авсан бол Жейсон Терри 22 оноогоор багтаа тусалжээ.

Дирк 18000 дахь оноогоо энэ тоглолтонд авсан бөгөөд нийт оноогоороо бүх үеийн түүхэнд 55-д, одоо тоглож байгаа тоглогчдоос 7-д бичигдэж байна.

Өчигдөр болсон тоглолтуудын дүн:

“Вашингтон” – “Нью-Йорк” – 96:89 (31:25, 18:12, 21:35, 26:17)

В: Жеймисон – 28+8 самбар. М.Жеймс – 19. Блатч – 13+11 самбар.

Н: Харрингтон – 18. Чэндлер – 16. Ли – 15+21 самбар.

“Индиана” – “Торонто” – 111:104 (20:20, 36:22, 33:23, 22:39)

И: Грэйнжер – 23. Данливи – 22. Жек – 17.

Т: Бош – 25+20 самбар. Барньяни – 20. Э.Паркер – 16.

“Филадельфи” – “Сан-Антонио” – 109:87 (28:18, 26:29, 31:23, 24:17)

Ф: Янг – 27. Игуодала – 21+8 самбар. Л.Уильямс – 14.

С: Данкан – 20+12 самбар. Боннер – 13. Т.Паркер 12.

“Кливленд” – “Нью-Орлеан” – 92:78 (28:17, 23:19, 17:22, 24:20)

К: Л.Жеймс – 29+14 самбар. Павлович – 19. М.Уильямс – 17.

Н: Уэст – 23. Пол – 18. Стоякович – 15.

“Мемфис” – “Юта” – 91:101 (21:26, 22:28, 26:26, 22:21)

М: Майо – 23. Конли – 15. Уоррик – 15.

Ю: Д.Уильямс – 23+12 дамжуулалт+8 бөмбөг алдалт. Брюэр – 21. Окур – 13+8 самбар.

“Оклахома-Сити” – “Детройт” – 89:79 (21:18, 28:28, 22:21, 18:12)

О: Дюрант – 32. Уилкокс – 17+11 самбар. Мэйсон – 11+11 самбар.

Д: Принс – 18. Хэмилтон – 18. Айверсон – 14.

“Финикс” – “Миннесота” – 103:105 (23:27, 30:22, 26:24, 24:32)

Ф: Ш. О’Нил – 22+11 самбар. Барбоза – 22. Стадамайр – 19.

М: Жефферсон – 22+12 самбар. Смит – 18. Кэрни – 17.

“Сакраменто” – “Милуоки” – 122:129 (18:37, 29:30, 36:31, 39:31)

С: Мартин – 24. Сэлмонс – 24. Томпсон – 22+11 самбар.

М: Редд – 44. Виллануэва – 25+12 самбар.

“Голден Стэйт” – “Атланта” – 119:114 (23:20, 33:31, 29:30, 34:33)

Г: Кроуфорд – 29. Маггетти – 24+16 самбар. Джексон – 24.

А: Джонсон – 25. Эванс – 21. Бибби – 20.

“Лейкерс” – “Орландо” – 103:109 (23:20, 29:24, 23:30, 28:35)

Л: Брайант – 28+13 самбар+11 дамжуулалт. Радманович – 15. Байнэм – 14.

О: Нельсон – 28+8 дамжуулалт. Ховард – 25+20 самбар. Льюис – 16.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. jagaa_wade says:

    Orlanda 3-shoot tssortson bna aa?????? Nere avarga barag avna da???????
    Superman baihad alzahgui ??????????
    Center saitai bag bol hol yvna da?????

    GD Star Rating
    loading...
  2. jagaa_wade says:

    nere ene hunii nere ENGLISH eer bichsen der shuuu?????

    GD Star Rating
    loading...
  3. Цөөврүүд урагшаа says:

    http://www.yahoo.com-д бичсэнээр Майми хит баг Торонто рэпторс багууд ширээний ард суухад бэлэн болоод байгаа бололтой. Учир нь Торонто Ж.Онэйлийг Майми Мэринийг солилцох бололтой. Хэдхэн сая долларын мөнгөн дээр тохирвол Маймигийн санаархал бүтэх нь ээ. Учир нь Маймид төвийн тоглогч хэрэгтэй байгаа. Торонтогийн менежер Колонжело Онеэйлийг хэрэггүй гэх шалтгаан мундахгүй байна даа. Онейл байнга гэмтээд дээрээс нь муу тоглоод, бас болоогүй ээ 2006 оны драфтын №1 итали залуу Андре Баргнани үнэхээр сайн тоглож байгаа билээ. Иймд торонтод Онэйл биш шилдэг хурдан довтлогч Мэрин илүү хэрэгтэй болов уу. Наймаа бүтвэл ч……………… Улирлын солилцооны цонх 2 сарын 19-нд хаагдана. Энэ хүртэл юу ч болоо билээ.
    http://sports.yahoo.com/nba/news;_ylt=AulIcumF8jgdGsJfTxQZZO.8vLYF?slug=aw-onealheat011709&prov=yhoo&type=lgns

    GD Star Rating
    loading...
  4. SEke says:

    Орландо-ын PG Nelson гэж нөхөр шийдвэрлэх үед ямар ч сайн тоглодогийн дээ. Ер нь тэгээд Howard, тэгээд шилдэг 6дахь тоглогч Turkoglu, өндөр үнээр ирсэн Lewis, одоо дээр нь цоороод байгаа Nelson нтр гээд алж өгч байнаа.

    Minnesota-ын хожлын цуврал үргэлжилсэн хэвээрээ юу?

    GD Star Rating
    loading...
  5. real&raul says:

    ene boston azaar yaj hojood bna ai sugaraad yvj bhgui

    GD Star Rating
    loading...
  6. SEke says:

    Азаар гэж хаа хамаагүй 20 онооны илүүтэй тоглоно гэдэг аз биш шүү. Тоглолтын ур чадвар илүүрхэж байна гэсэн үг, тэд чинь аваргууд шүү дээ.

    GD Star Rating
    loading...
  7. BT says:

    SEke Turkoglu 6dahi Toglogch bshshde. mangar BosTon sugarul Taarna Ray Allen l arai ggvn ongiro KG amia PP geel selgeen harin hurhunshd BosToni

    GD Star Rating
    loading...
  8. Мэргэн Б says:

    Orlandо аварга авч чадахгүй ээ, арай л амжихгүй

    GD Star Rating
    loading...
  9. B@tun@W says:

    utah avbal goy bnaaa.tiim ch buren lag toglogch baihguich jinhene bagaar toglodog sain bagdaa

    GD Star Rating
    loading...
  10. SEke says:

    Андуураад биччихэж, нээрээ Hedo Turkoglu чинь амжилт нь ахисан тоглогч ш дээ. Миний бодлоор Orlando аваргын төлөө гарч ирж магадгүй ээ. Ер нь энэ Orlando-ын Nelson-ын өндөр ер нь хэд болоо? Нээх жоохон гар өндөр гаруудын өөдөөс цацаад л .

    Бас минийхээр бол Phoenix Suns аварга авчихвал уул нь гоё л байна.

    GD Star Rating
    loading...
  11. nyamka7887 says:

    Phoenix amjxgve myy sdanyyd 2.3n jiliin umnu playofft lakers-g yadag baisniig kobe-g yamar tsaraildag bsniig bodoxoor odoo ch yyr xvrjiin ene jil 1/8 t taarwal ch manai lakers 4:0 shaana da sygyydiig

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: